Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Монголын баг хоёрдугаар байр эзэллээ

Олон улсын хэмжээний ой тогтоолтын нээлттэй тэмцээн Хонконг улсад өнгөрсөн сарын 28-30-ны өдөр болжээ. Эл тэмцээнд 11 орны 110 тамирчин ой тогтоолтын арван төрлөөр өрсөлдсөнөөс Филиппин улс тэргүүлж, Монгол Улсын баг тамирчид хоёрдугаар байр эзэлсэн байна. Энэхүү тэмцээнд манай улсаас бага, дунд, насанд хүрэгчдийн ангилалд 10 тамирчин өрсөлдсөнөөс 18 алт, зургаан мөнгө, 15 хүрэл нийт 39 медаль хүртэж багаараа хоёрдугаар байрт шалгарлаа. Эл тэмцээний дунд насны ангилалд хоёр алт, зургаан мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн Б.Намуунтуул насанд хүрэгчдийн ангилалд оюун ухаанаа сорьж, нэг алтан медаль хүртсэн байна.  Түүний энэ амжилт  дэлхийн чансаанд 1700 гаруй тамирчнаас 51-д бичигдэж байгаа юм. Эдгээр тамирчныг ирэх арваннэгдүгээр сард Их Британи улсын Лондонд болох ой тогтоолтын дэлхийн аваргын тэмцээн хүлээж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан