Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
1000 багш Цэцээ гүний оргилд гарах аялалаа эхлүүллээ
Өнөөдөр тохиож буй "Дэлхийн багш нарын өдөр”-өөр нийслэлийн 1000 багш Богдхан ууланд явган аялал хийж байна. Байгаль дэлхийдээ ойр байж, эрүүл агаарт явган аялахыг уриалсан Засгийн газрын тэргүүний уриалгыг дэмжин зохион байгуулж байгааг аяллыг санаачлагч Нийслэлийн боловсролын газрынхан онцоллоо.
Хүн ардыг сургаж боловсруулах хүнд хариуцлага үүрдэг багш нар ийм санаачилга гаргаж, өргөн бүрэлдэхүүнээр аялж байгаад Ерөнхий сайд Н.Алтанхуяг талархал илэрхийлэн Чингисийн талбайгаас багш нарыг аялалд нь үдлээ. Явган аяллыг идэвхжүүлэхээр Шинэчлэлийн Засгийн газар Богд ууланд аяллын маршрут гаргаж, амралтын цэгүүд байгуулж эхэлснийг Ерөнхий сайд энэ үеэр тодотгоод, эрүүл агаар, эмгүй эмчилгээнд хэн ч нэгдэж болохыг хэллээ.
Аялалд нийслэлийн төвийн 6 дүүргээс тус бүр 160, Налайх дүүргээс 20 багш оролцож байгаа бөгөөд Цэцээ гүний оргил өөд Манзуширын хийд, Төр хурахын амгэсэн маршрутаар аялах юм. Аялагчид байгальд ээлтэй аяллын зарчим мөрдөж, өөрсдөө хаягдал үлдээхгүйгээс гадна уулын хогийг цэвэрлэх гэнэ. Идэвх санаачилгатай оролцсон дүүргийн боловсролын хэлтсүүдийг урамшуулахаар болзол зарласан ба уулнаас цэвэрлэж түүсэн хог хаягдлын хэмжээг шалгаруулалтын нэг үзүүлэлт болгон тооцох юм байна.
Дашрамд дурьдахад, "Дэлхийн багш нарын өдөр" (World Teachers Day)-ийг 1994 оны 10 дугаар сарын 5-наас эхлэн тэмдэглэдэг болжээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан