Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Сурагчдын амралт энэ сарын сүүлээр эхэлнэ
Боловсрол шинжлэх ухааны сайдын 311 дүгээр тушаалаар 2013-2014 оны хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагаа болон амралтын хугацаа зэргийн шинэчилжээ. Тухайлбал, хэлний сургалттай сургууль болон тусгай сургууль, лаборатори сургуулиудад тохируулан хөтөлбөрийг боловсруулсан. Гэхдээ төлөвлөгөө нь зөвхөн энэ хичээлийн жилд мөрдөгдөнө.
1-2 ангийн хүүхдүүд нэгдүгээр улиралд найман долоо хоног хичээллээд хоёр долоо амарна. Энэ нь аравдугаар сарын сүүлийн долоо хоног болон арваннэгдүгээр сарын эхний долоо хоног байх юм. Харин гурваас дээш ангийн хүүхдүүд нь нэгдүгээр улиралд есөн долоо хоног хичээллэж нэг долоо хоног амарна. Амралт нь арваннэгдүгээр сарын эхний долоо хоног байна. Хоёрдугаар улирлын буюу өвлийн амралтыг цаг агаарын төлөв болон цагаан сарыг тааруулж амраах гэнэ. Өнгөрсөн хичээлийн жилд орон нутгийн болоод нийслэлийн гэж хувааж байсан бол энэ хичээлийн жилд нэгдсэн журмаар амрах юм байна.  

Хоёрдугаар улиралд 1-2 дугаар ангийн сурагчид найман долоо хоног хичээллээд дөрвөн долоо хоног амарна. Харин 3-6 дугаар анги нь гурван долоо хоног зургаагаас дээш анги нь хоёр долоо хоног амарна. 1-2 дугаар ангийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт он дөнгөж гараад буюу нэгдүгээр сарын 1-нээс эхэлж байгаа. Дунд ангийн сурагчид нэгдүгээр сарын хоёр дахь долоо хоногоос ахлах ангийнхны амралт нэгдүгээр сарын гурав дахь долоо хоногоос эхэлнэ. Гуравдугаар улиралд мөн адил 1-2 анги нь хоёр долоо хоног гураваас дээш ангийнхан нь нэг долоо хоног амарна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан