Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
А.АДИЛБИШ: АНГЛИ ХЭЛНИЙ ҮНДЭСНИЙ ЯЛАГЧ 100 САЯ ТӨГРӨГИЙН ЭЗЭН БОЛНО
Манай улсад англи хэлний үндэсний аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-наас эхлэн ирэх сарын 8-ныг хүртэл үргэлжилнэ. Уг тэмцээнийг зохион байгуулж буй Монголын тэтгэлэгт оюутан солилцооны үндэсний төвийн төслийг санаачлагч А.Адилбишээс зарим зүйлийг тодрууллаа.
-Англи хэлний үндэсний аварга шалгаруулах болсон шалтгаан нь юу вэ?
-Англи хэлийг бид ерөнхий боловсролын сургууль болон их, дээд сургуульд л үздэг. 10 гаруй жил англи хэл үзсэн мөртлөө цагаа тулахаар юу ч мэддэггүй. Тэмцээний гол зорилго маань 10 жил сурсан мөртлөө яагаад юу ч мэдэхгүй байна гэдгийг л оролцогчиддоо ойлгуулах юм.
-Үндэсний гэхээр их өргөн хүрээг хамрах нь. Насны хязгаар тогтоосон уу?
-ЕБС-ийн ахлах ангийн сурагчид, оюутан, залуус оролцох боломжтой.
-Тэмцээн урт хугацаанд болохоор төлөвлөсөн байна. Ямар үе шаттайгаар явах юм бол?
-Тэмцээний шалгаруулалтад зориулан 1400 үг, 14 сэдэв бэлдэнэ. Энэ нь хүнд хэрэгтэй амьдралд ойр үгүүд байна. Эдгээр үгийг цээжилсэн тохиолдолд цаашдаа англи хэл сурах, дээрээс нь ажлын болон Элчингийн ярилцлаганд оролцох, TOEFL-ийн шалгалт өгөхөд маш ач холбогдолтой. 1400 үгийг хоёр сарын турш хийсэн судалгааны дүнд гаргах бол 14 сэдвийг нь боловсруулж байна. Шалгалтыг тестээр авна. Боловсролын үнэлгээний төвөөс шалгалтын материалыг боловсруулна. Харин шүүгчдийн хувьд америк хүмүүс байгаа. Тэмцээн “А” бүлэг буюу шалгалтын материалыг газар дээр нь задалж шалгах, “В” бүлэг буюу материалаа урьдчилан өгч бэлтгүүлээд, өгөгдсөн материалаас шалгалт авах гэсэн хоёр төрлөөр явна даа.
-Оролцогчдын англи хэлний мэдлэгийн түвшин хамаарах уу?
-Үгүй. Хамгийн гол нь англи хэл бол зөвхөн ерөнхий боловсролын сургуульд эсвэл их, дээд сургуульд сурах зүйл биш гэдгийг л ойлгуулах. Тийм учраас анхан шатны мэдлэгтэй байсан ч хамаагүй.
-Тэмцээнд оролцохын тулд хаана, хэрхэн бүртгүүлэх ёстой вэ. Мөн үндэсний ялагчийг юу хүлээж байгаа бол?
-Ерөнхий боловсролын сургуулийн сурагч 5000 төгрөг, оюутан, залуус 10 мянган төгрөгөөр бүртгүүлнэ. www.NYESCM.ORG, www.education.mn хаягаар бүртгүүлэх боломжтой. Мөн манай Тэтгэлэгт оюутан солилцооны үндэсний төвд өөрийн биеэр ирж бүртгүүлж болно. Шагналын сан маш өндөр. Насны ангиллаар үндэсний ялагчийг тодруулна гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Эхний байрт шалгарсан ялагчийг 100 сая төгрөгөөр шагнах ба 300 орчим оролцогчийг урамшуулна.
Манай улсад англи хэлний үндэсний аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-наас эхлэн ирэх сарын 8-ныг хүртэл үргэлжилнэ. Уг тэмцээнийг зохион байгуулж буй Монголын тэтгэлэгт оюутан солилцооны үндэсний төвийн төслийг санаачлагч А.Адилбишээс зарим зүйлийг тодрууллаа.-Англи хэлний үндэсний аварга шалгаруулах болсон шалтгаан нь юу вэ?
-Англи хэлийг бид ерөнхий боловсролын сургууль болон их, дээд сургуульд л үздэг. 10 гаруй жил англи хэл үзсэн мөртлөө цагаа тулахаар юу ч мэддэггүй. Тэмцээний гол зорилго маань 10 жил сурсан мөртлөө яагаад юу ч мэдэхгүй байна гэдгийг л оролцогчиддоо ойлгуулах юм.
-Үндэсний гэхээр их өргөн хүрээг хамрах нь. Насны хязгаар тогтоосон уу?
-ЕБС-ийн ахлах ангийн сурагчид, оюутан, залуус оролцох боломжтой.
-Тэмцээн урт хугацаанд болохоор төлөвлөсөн байна. Ямар үе шаттайгаар явах юм бол?
-Тэмцээний шалгаруулалтад зориулан 1400 үг, 14 сэдэв бэлдэнэ. Энэ нь хүнд хэрэгтэй амьдралд ойр үгүүд байна. Эдгээр үгийг цээжилсэн тохиолдолд цаашдаа англи хэл сурах, дээрээс нь ажлын болон Элчингийн ярилцлаганд оролцох, TOEFL-ийн шалгалт өгөхөд маш ач холбогдолтой. 1400 үгийг хоёр сарын турш хийсэн судалгааны дүнд гаргах бол 14 сэдвийг нь боловсруулж байна. Шалгалтыг тестээр авна. Боловсролын үнэлгээний төвөөс шалгалтын материалыг боловсруулна. Харин шүүгчдийн хувьд америк хүмүүс байгаа. Тэмцээн “А” бүлэг буюу шалгалтын материалыг газар дээр нь задалж шалгах, “В” бүлэг буюу материалаа урьдчилан өгч бэлтгүүлээд, өгөгдсөн материалаас шалгалт авах гэсэн хоёр төрлөөр явна даа.
-Оролцогчдын англи хэлний мэдлэгийн түвшин хамаарах уу?
-Үгүй. Хамгийн гол нь англи хэл бол зөвхөн ерөнхий боловсролын сургуульд эсвэл их, дээд сургуульд сурах зүйл биш гэдгийг л ойлгуулах. Тийм учраас анхан шатны мэдлэгтэй байсан ч хамаагүй.
-Тэмцээнд оролцохын тулд хаана, хэрхэн бүртгүүлэх ёстой вэ. Мөн үндэсний ялагчийг юу хүлээж байгаа бол?
-Ерөнхий боловсролын сургуулийн сурагч 5000 төгрөг, оюутан, залуус 10 мянган төгрөгөөр бүртгүүлнэ. www.NYESCM.ORG, www.education.mn хаягаар бүртгүүлэх боломжтой. Мөн манай Тэтгэлэгт оюутан солилцооны үндэсний төвд өөрийн биеэр ирж бүртгүүлж болно. Шагналын сан маш өндөр. Насны ангиллаар үндэсний ялагчийг тодруулна гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Эхний байрт шалгарсан ялагчийг 100 сая төгрөгөөр шагнах ба 300 орчим оролцогчийг урамшуулна.
Б.Цэдэв
0 Сэтгэгдэл



















