Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Хүүхдүүд цахилгаан, дулаан, хэрэглээний усаа хэмнэж сурна
Нийслэлийн 374 жилийн ойг тохиолдуулан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг “Дулааны 2-р цахилгаан станц” ТӨХК, “Улаанбаатар Дулааны Шугам Сүлжээ” ХК, “Ус сувгийн удирдах газар”, “Цахилгаан тээвэр” НӨААТҮГ зэрэг томоохон үйлдвэр аж ахуйн газар, соёлын болон аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагуудтай танилцуулах аяллыг 10-р сарын 25-ны өдөр Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Боловсролын газар хамтран зохион байгуулахаар боллоо.

Аяллын  нь  оюутан сурагчдад тэдний өдөр тутмын хэрэглэдэг дулаан, цахилгаан, цэвэр усыг ямар олон хүний хүч хөдөлмөр, өртөг зардлаар үйлдвэрлэдэг, яагаад хэмнэх гамнах шаардлагатай талаар ойлголт, мэдлэгийг олгох зорилготой юм. Мөн Улаанбаатар хотын түүхтэй холбогдох соёлын дурсгал, хотын соёлын талаар мэргэжлийн хөтөч нар тайлбар мэдээлэл өгнө.

Ерөнхий боловсролын сургуулийн 160 сурагчаас бүрдсэн 4 баг өөр өөр чиглэлд аялах бөгөөд баг тус бүрийг манай улсын алдартай түүхч, судлаач, аялагч нар удирдан явах юм. Аяллын хөтчөөр нийслэлийн түүхийн талаар олон арван зохиол бүтээл туурвисан түүхч доктор, профессор О.Сүхбаатар, “Аяллын цаг” нэвтрүүлгийн хөтлөгч, Гараг студийн захирал  Г.Бадамсамбуу, Монгол улсын 1-р зэрэглэлийн хөтөч-тайлбарлагч А.Цэрэнчулуун, Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр нар ажиллана. Мөн аялалд хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид, нийслэлийн Төр, захиргааны байгууллагын  ажилтнууд оролцох юм гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан