Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Барилгын төсөв өсөхөд юу нөлөөлсөн бэ

Ерөнхий сайд Н.Алтанхуяг хоёр долоо хоногийн өмнө “Шинэчилж шийдье” уул­зал­таараа төсвийн шинэч­лэ­лийн асуудлыг хөндсөн. Энэ үед төрийн нэр, төсвийн хөрөн­гөөр барьж байгуулж буй барилгын өртөг, үнэ байн­га өсдөг, сунжирдаг асууд­лыг шүүмжилсэн билээ. Хэд да­хин өсч, олон тэрбум төг­рөгөөр дуусах болоод буй ба­рилгын нэрсийг жагсаан танилцуулж байв. Тэгвэл энэ нь тухайн үедээ хэт ерөнхий бо­лон механик ойлголтоор тооцсон гэдгийг Барилгын хөгжлийн төвөөс мэдээллээ. Барилга, хот байгуулалтын яамны харьяа тус төвийн дэд захирал Д.Гантулга хэлэхдээ “Барилгын төсөвт өртөг өсч буй гол шалтгаан нь барилга барихад шаардлагатай дий­лэнх, бараа материал, тоног төхөөрөмжийг гадаадаас им­пор­толдог. Өөрсдөө үйлд­вэр­лэж, хэрэгцээгээ хангаж чад­даггүйгээс гадаадын зах зээ­лээс шууд хамааралтай гэж бол­но. Үүнтэй холбогдуулж ва­лютын ханшийн өсөлт, тээ­вэрлэлттэй холбогдуулан ша­та­хууны үнийн өөрчлөлт зэр­гээс үүдэж үнэ өсдөг” гэсэн юм.

Төсөвт өртөг гэж барилга байгууламжийг зураг төс­лийн дагуу барьж, иж бү­рэн дуусгахад шаардагдах хөрөн­гийн хязгаар буюу хө­рөн­гө оруулалтын дүнг хэл­дэг. Тодруулбал, барилга угс­ралтын ажил гүйцэтгэхэд ажилчдын цалин, машин ме­ханизмын хэрэглээ, тээв­рийн зардал, үндсэн хөрөн­гийн болон барьж буй барилгын даатгал гэх мэт бүхий л зардлыг багтааж тооцдог бөгөөд Нэмүү өртгийн албан татвар/НӨАТ/ ч багтдаг аж. “Товчхондоо, зүү хаашаа вэ утас тийшээ гэдэг шиг зураг төсөл ямар байна, төсөв тэгж гардаг” хэмээн Төсөвчдийн холбооны тэргүүн Д.Санж хэллээ.

Өртөг нэмэгдэх өөр нэг шалтгаан нь “Барилга, замын ажилчдын тарифт цалин”-гийн хэмжээ. 2005 оноос эхлэн мөрдөхдөө 2007 онд 1.9 дахин, 2009 онд хоёр дахин өсгөсөн байдаг аж. Он дамжсан барилгын ажлын хувьд төсөвт өртөг нь үүнийг дагаад өсөх нь дамжиггүй. Гэвч ингэхдээ тухайн үеийн улс орны эдийн засгийн байдал, барилгын өртгийн өсөлтийг тэнцвэржүүлэх зорилгоор цалингаас тооцох нэмэгдэл зардал, төлөвлөгөөт хуримтлалын зардлыг 0.26 гэсэн итгэлцүүрээр бууруул­жээ. Энэ нь, тухайн үед ба­рил­гын үнийг тогтвортой байлгахад нөлөө үзүүлсэн оновчтой шийдвэр байсан гэж салбарын мэргэжилтнүүд хэлдэг. Хожим барилгын үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагууд тогтвортой үйл ажиллагаа явуулах, ажилчдын нийгмийн баталгааг хангах боломж багассан тул ЗТБХБ-ын сайдын 2012 оны 18 дугаар тушаалаар залруулсан юм. Мөн энэ тушаалаар 2002 оноос хойш өөрчлөлт оруулаагүй Барилгын машин ашиглалтын машинт цагийн жишиг үнийг шинэчлэн баталжээ. Жишиг үнэ урьд нь таван тоннын автокраны нэг цаг ажиллахад 10146 төгрөгийн хөлстэй байв. Тэгвэл ЗТБХБ-ын сайдын 2002 оны 18 дугаар тушаалаар 59489 төгрөг болж өөрчлөгдсөн нь улсаас тогтоосон жишиг үнэ аж. Харин өдгөө бодит амьдралд Саппорогийн уулзвар, “Тэхийн зогсоол” дээрх краны нэг цагийн ажиллах хөлс 120 мянган төгрөг. Түүнээс гадна 2002 онд АИ-80 шатахуун 330 төгрөг, дизель түлш 450 төгрөг, АИ-92 бензин 455 төгрөг байсан гээд үнийн харьцуулалт 11 жилийн дотор асар их байгааг тооцох нь зөв.
Гэхдээ зарим барилгын ком­пани төсөв зохиохдоо алдаа гаргасан зүйл бий. Тухайл­бал, Барилгын төсөв зохиох зааврыг 1998 онд ба­талж байжээ. Үүнийг өнгөрсөн онд шинэчлэн Төсөв зохиох дүрэм болгон өөрчлөөд есдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөхөөр баталсан аж. Харамсалтай нь, барилга угсралтын компаниуд өмнө гүйцэтгэсэн ажлын төсвийг шинэ дүрмээр тооцож зардал нэмэгдсэн мэт харагдуулсан тал бий гэж Барилгын хөгжлийн төвийнхөн хэллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан