Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
Дэлхийн хамгийн шилдэг багш сая долларын эзэн болно
Арабын ертөнц багш нарын алдар гавьяаг мандуулахаар дэлхийн хамгийн шилдэг багшийг тодруулах гэж байна. Арабын Нэгдсэн Эмиратын дэд Ерөнхийлөгч, Дубайн удирдагч Шейх Аль Мактумын санаачилгаар “Varkey Gems” сан дэлхийн топ багшийг тодруулах бөгөөд тэрхүү багшид сая ам.долларын шагнал гардуулах юм. Дэлхийн хэмжээнд багш нарыг өрсөлдүүлэх номинац ирэх гуравдугаар сард Дубайд болох “Дэлхийн боловсрол ур чадварын форум”-ын үеэр тодорхой болох аж. Уг шагналд улс орон бүр багш нараа нэр дэвшүүлж болох агаад олон улсын шүүгч нарын шийдвэрээр шилдгийг нь шалгаруулах юм байна. Шүүгчдийн бүрэлдэхүүнд боловсролын салбарын нэр хүндтэй мэргэжилтнүүдээс гадна томоохон улс орны удирдагч байсан төрийн зүтгэлтнүүд багтжээ. Тухайлбал, зохион байгуулагч “Varkey Gems” санг АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон тэргүүлж байгаа аж. Тус сангийн гол зорилго бол “Багш гэдэг хүн төрөлхтөнийг хөгжүүлэх, улмаар нийгэмдээ жинхэнэ өөрчлөлт хийхэд хамгийн чухал хүмүүс” гэдгийг нийгэмд ойлгуулан таниулах. Тийм ч учраас дэлхийн шилдэг багшийг Нобелийн шагналын хэмжээнд өргөмжилж, асар өндөр байлж байгаа аж. “Varkey Gems” санг үндэслэгч Санни Варки хэлэхдээ “Бид багш нарыг одод шиг л сурталчлахыг хүсч байна. Учир нь, бидний амьдралд өөрчлөлт авчрах чанартай боловсрол гэдэг багш нарыг дэмжихээс эхэлнэ” гэжээ. Мөн Шейх Ал Мактум “Боловсролыг дэмжинэ гэдэг хүний хөгжлийг дэмжинэ гэсэн үг. Багш нарыг үнэлнэ гэдэг нийгмийн амьдрал дахь бодит өөрчлөлтийг дэмжинэ гэсэн үг” хэмээн дээрх шагналыг бий болгосон шалтгаанаа тайлбарлажээ.
Арабын ертөнц багш нарын алдар гавьяаг мандуулахаар дэлхийн хамгийн шилдэг багшийг тодруулах гэж байна. Арабын Нэгдсэн Эмиратын дэд Ерөнхийлөгч, Дубайн удирдагч Шейх Аль Мактумын санаачилгаар “Varkey Gems” сан дэлхийн топ багшийг тодруулах бөгөөд тэрхүү багшид сая ам.долларын шагнал гардуулах юм. Дэлхийн хэмжээнд багш нарыг өрсөлдүүлэх номинац ирэх гуравдугаар сард Дубайд болох “Дэлхийн боловсрол ур чадварын форум”-ын үеэр тодорхой болох аж. Уг шагналд улс орон бүр багш нараа нэр дэвшүүлж болох агаад олон улсын шүүгч нарын шийдвэрээр шилдгийг нь шалгаруулах юм байна. Шүүгчдийн бүрэлдэхүүнд боловсролын салбарын нэр хүндтэй мэргэжилтнүүдээс гадна томоохон улс орны удирдагч байсан төрийн зүтгэлтнүүд багтжээ. Тухайлбал, зохион байгуулагч “Varkey Gems” санг АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон тэргүүлж байгаа аж. Тус сангийн гол зорилго бол “Багш гэдэг хүн төрөлхтөнийг хөгжүүлэх, улмаар нийгэмдээ жинхэнэ өөрчлөлт хийхэд хамгийн чухал хүмүүс” гэдгийг нийгэмд ойлгуулан таниулах. Тийм ч учраас дэлхийн шилдэг багшийг Нобелийн шагналын хэмжээнд өргөмжилж, асар өндөр байлж байгаа аж. “Varkey Gems” санг үндэслэгч Санни Варки хэлэхдээ “Бид багш нарыг одод шиг л сурталчлахыг хүсч байна. Учир нь, бидний амьдралд өөрчлөлт авчрах чанартай боловсрол гэдэг багш нарыг дэмжихээс эхэлнэ” гэжээ. Мөн Шейх Ал Мактум “Боловсролыг дэмжинэ гэдэг хүний хөгжлийг дэмжинэ гэсэн үг. Багш нарыг үнэлнэ гэдэг нийгмийн амьдрал дахь бодит өөрчлөлтийг дэмжинэ гэсэн үг” хэмээн дээрх шагналыг бий болгосон шалтгаанаа тайлбарлажээ. Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл



















