Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
МУИС-ийн зарим салбар сургуулийнхан эрх ашгаа хамгаалсаар
МУИС бүтцийн шинэчлэл хийхээр зэхээд буй. Багш нарынхаа чадварыг нэмэгдүүлж, өрсөлдөөн бий болгохын тулд одоогийн 14 салбар сургуулийнхаа тоог цөөлж, үндсэн дөрвөн салбартай болох эл шинэчлэлийг багш, оюутнууд эсэргүүцэж, МУИС-ийн шинэ удирдлага Б.Галтбаярыг өөрийн эрх мэдлийнхээ хүрээг тэлж, зузаатгах гэсэн оролдлого хийж байна хэмээн үзэж буй. Тэднийг төлөөлж МУИС-ийн Үйлдвэрчний эвлэлийн дарга Ч.Чойсамба “МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын багш ажилтан захирлаа сонгодог байсан бол захирал бүрэлдэхүүн нь сургуулиудын захирлыг шууд томилдог зарчим руу орох гэж байна. Энэ нь, эрдмийн зөвлөлийн саналыг удирдах зөвлөлөөр хэлэлцэнэ гэсэн зарчмыг зөрчиж байна” хэмээсэн. Харин энэ талаар дээрх шинэчлэлийн бүтцийг боловсруулсан МУИС-ийн Гадаад харилцаа хариуцсан дэд захирал Л.Мөнх-Эрдэнээс тодруулахад “Бид шинэчлэлийн журмын дагуу бүрэлдэхүүн сургуулиудын багш, оюутантай  уулзалт хийгээд дуусч байна. Тэд шинэчлэлд нааштай хандаж байгаа ч багш нарын оролцоог нэмэгдүүлээч гэсэн санал гаргасан. Гэхдээ сургуулийнхаа эрх ашгийн төлөө шинэчлэлд дургүйцэх цөөн хүн гарч байна” гэлээ. Ямартай ч, Монгол Улсын ууган сургуулийнхан шинэчлэлийг тун хүндээр хүлээн авлаа. 
0 Сэтгэгдэл
Gantumur said uu galtbayar zahiral uu altanhuyag said uu ene 3 iin biznes tuluvluguu bh l daa jaahan ichij amidartsgaa ireeduin bolovson huchnuudeer ***** orold ta nariin nas hurehgui ta nariin deer garna gej bodoo yu hugshirsun talhinuud
Хамгийн их уншсан