Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
ИРЭХ ОНД НИЙСЛЭЛД ЦЭЦЭРЛЭГ, БАГА СУРГУУЛИЙН 17 ЦОГЦОЛБОР БАРИНА
Эдийн засгийн байдал амаргүй байгаа учир Монгол Улс 2014 оны төсвөө батлахдаа нэлээдгүй объект болон сургууль, цэцэрлэгийн барилгын төсвийг царцаасан. Харин нийслэлчүүд ирэх оныхоо төсвийг хэлэлцэж, батлахдаа зарим газарт сургууль, цэцэрлэг барихаар тусгасан байна. Улаанбаатар хотын 2014 оны төсвийг боловсруулахдаа анх удаа “Иргэний оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлгийг зохион байгуулж, нийслэлийн 152 хороогоор дамжуулан 318 мянган өрхөөс санал авч, иргэдээс хамгийн их ирүүлсэн саналыг тусгасан аж. Иргэд 157 байршилд цэцэрлэг барих, хороо бүрт гэрэлтүүлэг, хүүхдийн тоглоомын талбайн тохижилт, камержуулалт, утасгүй интернэтийн орчинг бүрдүүлж өгөхийг хүсчээ. Тэгвэл ирэх оны төсөвт эдгээр саналыг шийдвэрлэхээр цэцэрлэг, бага сургуулийн 17 цогцолбор, он дамжин 36 сургууль, 37 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулахаар хөрөнгө суулгажээ.
Мөн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих санд таван тэрбум, бичил зээлийн санд 15.2 тэрбум гээд нийт 20.2 тэрбум төгрөгийг төсөвлөсөн бөгөөд нийслэлийн Засаг дарга энэхүү хөрөнгийг иргэдийн санаачилга, хяналтаар хуваарилан тэдний амьжиргаа, орлогыг нэмэгдүүлэхэд өөрсдийнх нь оролцоог ханган, хэрэгжүүлэх бодлого баримтлах чиглэл өгсөн аж. Нийслэлийн хот тохижуулах зардалд энэ онд 41.1 тэрбум төгрөг төсөвлөж, гүйцэтгэсэн бол ирэх онд 60.7 тэрбум болгож нэмэгдүүлсэн байна. Харин ирэх оны төсвөөс 11.8 тэрбум төгрөгийн урсгал зардлыг хасчээ. Энэ нь, төвлөрсөн арга хэмжээний зардал, эд хогшил худалдан авах хөрөнгө гээд нийслэл тэвчиж болох бүхий л зардлаа танасан нь энэ аж.
С.Заяа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан