Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Тэд сурах эрхээ эдэлж байна
Олон улсын хүний эрхийн өдөр өнөөдөр тохиож байна. Улс орны ардчилагч мөн эсэхийг нь хүүхдүүдийнх нь хөгжлөөр тодорхойлдог гэдэг. Тэгвэл манай улсын хүүхдүүд хөгжих эрхээ хэр эдэлж чадаж байна вэ. Эрүүл саруул төрсөн хүүхдүүдийн хувьд энэ асуулт илүүц байж болох. Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй гэж нэрлэгдэж буй бусдын тусламжтайгаар эрхээ эдэлдэг хүүхдүүд хөгжиж чадаж байгаа болов уу. Энэ асуултад хариулт авахаар харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн суралцдаг нийслэлийн 116 дугаар сургуулийг зорьсон юм.
Хүн хувь заяагаа сонгож төрдөггүй. Үүний адил хэн нэгний хэзээ нэгэн цагт хийсэн үйлийн үрээр эхээс төрөхдөө л хөгжлийн бэрхшээлтэй гэсэн томъёололд багтчихсан нь тэдний буруу биш. Харин ч энэ хувь заяагаа өрөвдөлтэй, дорой биш гэдгийг батлахаар хүүхдүүд бусдын адил сурч байна. Тэдний хэрэглэдэг ном бусдынхаас өөр. Гэхдээ уншихад илүү ухаан шаардана. Учир нь, хараагүйчүүдэд зориулсан “брайль” буюу биднийхээр цаасыг цоолж бичсэн үсгүүдийг уншиж сурахад 35 үсгээсээ адна тэмдэглэгээгээ цээжлэх хэрэгтэй.

Ингээд сургуулийн дотуур байранд олон хүүхэдтэй яриа өрнүүллээ. Тэдний мөрөөдөл хөгжимчин, багш, уран сэлэгч, орчуулагч гээд л цааш хөвөрнө. 116 дугаар сургуулийн хүүхдүүдийн бусдад тэр бүр байхгүй чанар бол нэгэндээ өөрийн чадах зүйлээрээ харамгүй тусалдаг явдал. Энд 10 жил сурсан хүүхэд байхад ирээд ганцхан жил болж буй нэг нь байна. Дөнгөж ирсэн хүүхдүүдийн хувьд сургууль дотроо төөрөх, юм мөргөх гээд л цээжлээгүй замаар явахад тун ч бэрх. Тиймээс өөрөө замаа харахгүй ч төөрч будилсан найзынхаа гарыг атган алхах нь үнэхээр бахархмаар. Тэд сурч байна. Дэм дэмэндээ.

Монголд хараагүй 2000 гаруй хүүхэд байдгаас 90 нь тус сургуульд суралцдаг. Тэдний 63 нь дотуур байранд амьдрангаа суралцдаг. Сургуулийн орчин, сургууль, дотуур байрандаа яг л хараатай хүн шиг явах хүүхдүүдийг анх харсан хэн нэгэн харааны бэрхшээлтэйг нь мэдэхгүй. Дотуур байрных нь хүрэлцээ, орчин, хоол гээд л бүх зүйл сурагчдад таалагддаг ч хүсэлд хязгаар байдаггүй хойно тэдэнд сурч, хөгжихөд хэрэгтэй зүйлс их.

Сургуулийн орчин, байдал гурван жилийн өмнөхөө бодвол дээрдсэн гэдэгтэй дуу нэгтэй санал нийлэх ч зөвхөн хараагүй хүүхдүүдэд зориулсан олон улсын орчин стандартад нийцсэн нөхцөл бүрдүүлсэн эсэхэд эргэлзээ төрнө. Хэрэв харааны бэрхшээлтэй олон хүүхэд тус сургуульд хандвал анги танхим хүрэлцэхгүй. Бас нэгэн тулгамдсан асуудал бол сурах бичиг. Өнгөрсөн хугацаанд олон удаа солигдсон сургалтын тогтолцооноос хамаарч хувилбартай болон хувилбаргүй сурах бичиг хэрэглэж байсан нь үндсэн сурах бичгээ хэвлүүлж чадахгүйд хүргэсэн аж. Учир нь, хувилбартайг хэрэглэнэ гэсэн шийдвэрийн дагуу төслийн хүрээнд сурах бичиг хэвлүүлсэн ч удалгүй өөрчлөгдөн хувилбаргүйг хэрэглэхээр болжээ. Тиймээс БШУЯ-ны шийдвэрийг хүлээж байгаа хэмээн сургуулийн захирал С.Энхтуяа хэлсэн юм. Ийм нэгэн айл дутуу дулимаг ч гэлээ төрийн хайр хишигт талархан дүүрэн сэтгэлээр хөгжиж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан