Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА
Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
“ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Б.ЗОЛЗАЯА: МУИС, ЭМШИУС-Д БЭЛГИЙН ДАРАМТ БАЙГАА ЭСЭХИЙГ СУДАЛНА
Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс, Иргэний нийгмийн байгууллагуудын долоо дахь удаагийн уулзалт боллоо.
Уулзалтын үеэр хүний эрхийг хамгаалахын төлөө ажилладаг ТББ-аас ирүүлсэн төсөл хөтөлбөрүүдээс 2014 онд тэтгэлэгт хамрагдах боломжтойг нь танилцуулсан юм. Энэ тэтгэлэгт хамрагдсан “Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд” ТББ-ийн Ерөнхий зохицуулагч Б.Золзаяатай ярилцлаа.
-ХЭҮК-оос ирэх онд хэрэгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөрт танай байгууллагын “Бэлгийн дарамтгүй сургууль төсөл”-ийг оруулжээ. Сургуулиудад бэлгийн дарамт байгааг судалж тогтоосон юм уу?
-Бид өмнө нь сургуулиудад судалгаа хийж байсан. Ер нь, их сургуулиудад бэлгийн дарамтын хохирогч болж байгаа нь залуу эмэгтэйчүүд байдаг. Гэхдээ их дээд сургуулийн багш нар оюутнууддаа бэлгийн дарамт байнга үзүүлдэг гэж ойлгож болохгүй юм. Цөөн тооны ёс зүйгүй дадал зуршилтай багш нараас болдог. Гэтэл ямар ч хариуцлагын тогтолцоо байхгүй учраас хүлээн зөвшөөрөгдсөн, дархлагдсан ойлголт болсон байна. Үүнийг өөрчлөх ёстой. Багш хүний ёс зүй, болон эрхзүйн хувьд бэлгийн дарамт үзүүлэх ёсгүй. Уг төслийг хэрэгжүүлэхдээ бид энэ сургууль ийм тийм гэхээс илүүтэйгээр урьдчилан сэргийлсэн ажил хийнэ. Энэ нь тухайн сургуулийн нэр хүнд, байр суурийг илэрхийлэхээс гадна, хүний эрхийг дээдэлсэн орчин цагийн шаардлагад нийцсэн зүйл болно гэж үзэж байна. Гадаадын сургуулиудын жишгээс харсан ч сургалтын чанар сайн байхаас гадна, сургалтын орчин нөхцөл суралцаж байгаа хүмүүстээ аюулгүй ээлтэй гэдэг шалгуурууд тавьдаг. Ямар ч сайн сургалттай байлаа гээд оюутнуудад дарамт үзүүлсэн бол сайн сургуулийн шаардлага хангахгүй юм. Аюулгүй, дарамтгүй суралцах орчин нөхцөл бүрдүүлнэ гэдэг нь тухайн сургуулийн нэр хүнд байх учиртай.
-Төсөлд хамрагдаж чадсан нь ирэх онд зайлшгүй хийх шаардлагатай чухал асуудлын нэг учраас тэр байх. Энэ асуудалд хэрхэн хандаж төслийн хүрээнд ямар ажил хийх вэ?
-Өмнө нь сургуулиудад бэлгийн дарамт байгаа эсэх талаар судалгаа, хэлэлцүүлэг хийж байсан ч түүнээс хамгаалах систем тогтолцоо бүрдүүлээгүй. Өөрөөр хэлбэл, яг ийм дүрэмд ингэж захирагдаж алдаа дутагдал гаргавал тэгж хариуцлага хүлээлгэнэ гэсэн тогтолцоо бий болоогүй юм. Харин энэ төслийн хүрээнд хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх учиртай. Эхний ээлжинд яригдаад байгаа энэ асуудал маань хэр бодитой, ямар хэмжээнд байгаа ,ямар хэлбэрээр өртөж байна гэдэг дээр судалгаа явуулахаар төлөвлөөд байна. Дараа нь судалгаандаа үндэслэж сургуулиудтай хамтарч дүрэм журмаа батлуулах юм. Олон улсын жишигт бэлгийн дарамт гэж яг ямар ойлголт вэ гэдгийг энгийнээр тайлбарласан дүрэм журамтай байдаг. Гэтэл манайд хэтэрхий ерөнхий байгаа. Цаашлаад бэлгийн дарамтанд өртсөн тохиолдолд хаана хэнд хандах ёстой вэ гэх мэт асуудлуудыг шийдвэрлэнэ.
-Тэгэхээр судалгааны ажил хэзээнээс аль сургууль дээр эхлэх вэ ?
-Оюутнуудын амралтын үе одоо эхэлж байна. Хоёрдугаар улирлын хичээл эхлэхэд судалгаа хийнэ. Үүнээс өмнө судалгаагаа болон санал болгох загвараа боловсруулах гээд бэлтгэл ажил их бий. Мөн оюутнуудтай хамтарч ажиллаж сургалтанд хамруулна. Судалгаа явуулах сургуулиар МУИС, ЭМШИУС-ийг сонгоод байна. Гэхдээ энэ асуудалд хамгийн их өртдөг гэж сонгоогүй. Товчхондоо одоогоор харилцаа тогтоосон сургуулиуд юм. Мөн эдгээр сургууль бусаддаа жишиг болно гэж үзэж байгаа.
-Судалгаанд хичнээн багш, оюутан хамруулах вэ?
-Бидний төлөвлөснөөр 600 оюутан судалгаанд хамруулахаар болсон. Эндээс судалгаа гаргахад боломжийн тоо гэж үзэж байгаа. Судалгааг зөвхөн асуулгаар ч юм уу бөглүүлэх зарчмаар авахгүй ярилцлага хэлбэрээр авна. Ингэснээр судалгаагаа баримтжуулж авах боломжтой гэхдээ судалгаанд оролцсон багш, оюутны нэрийг нууцлана.
-Төслөөс ямар дүн хүлээж байна вэ?
-Бидний зорьж байгаагаар дээр дурьдсан хоёр сургуульд бэлгийн дарамтгүй сургуулийн дүрэм батлагдана гэж харж байгаа. Хэрвээ эдгээр сургууль дээр батлагдаж чадвал бусад сургуульд батлагдах боломж бий болох юм. Цаашлаад Боловсролын яамаар дамжуулаад бүх их дээд сургууль болон ЕБС батлуулах боломжтой. Ер нь боловсролын тогтолцоо өөрөө ямар нэгэн дарамтгүй байх ёстой юм.
herev nadad iim yum sonsogdoh yum bol hajuugaar n zoroh do l nariin chinjalaar hatgaad l garna ted harhaaraa shees n dusdag hariugui nohod bdag yum da ailiin er jaahan ohid shuu dee bil lav semhen l shaanaa baasuudid
Mongol undesnii deed surguuliin zahiral bsan taliin mongol group-iin zahiral Munkhbat gedeg nuhur chin harin jinhene ouytnuuddaa belgiin daramt uchruuldag nuhur bsandaa, shalgaarai daa
Ийм бэлгэийн дарамт үзүүлдэг багш нарыг нэрлэж чадах уу, оюутнууд аа. Ингэж энэ чухал ажилд хувь нэмрээ оруулахын зэрэгцээгээр өөрсдийгөө хамгаалаач.
Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс, Иргэний нийгмийн байгууллагуудын долоо дахь удаагийн уулзалт боллоо. Уулзалтын үеэр хүний эрхийг хамгаалахын төлөө ажилладаг ТББ-аас ирүүлсэн төсөл хөтөлбөрүүдээс 2014 онд тэтгэлэгт хамрагдах боломжтойг нь танилцуулсан юм. Энэ тэтгэлэгт хамрагдсан “Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд” ТББ-ийн Ерөнхий зохицуулагч Б.Золзаяатай ярилцлаа.
-ХЭҮК-оос ирэх онд хэрэгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөрт танай байгууллагын “Бэлгийн дарамтгүй сургууль төсөл”-ийг оруулжээ. Сургуулиудад бэлгийн дарамт байгааг судалж тогтоосон юм уу?
-Бид өмнө нь сургуулиудад судалгаа хийж байсан. Ер нь, их сургуулиудад бэлгийн дарамтын хохирогч болж байгаа нь залуу эмэгтэйчүүд байдаг. Гэхдээ их дээд сургуулийн багш нар оюутнууддаа бэлгийн дарамт байнга үзүүлдэг гэж ойлгож болохгүй юм. Цөөн тооны ёс зүйгүй дадал зуршилтай багш нараас болдог. Гэтэл ямар ч хариуцлагын тогтолцоо байхгүй учраас хүлээн зөвшөөрөгдсөн, дархлагдсан ойлголт болсон байна. Үүнийг өөрчлөх ёстой. Багш хүний ёс зүй, болон эрхзүйн хувьд бэлгийн дарамт үзүүлэх ёсгүй. Уг төслийг хэрэгжүүлэхдээ бид энэ сургууль ийм тийм гэхээс илүүтэйгээр урьдчилан сэргийлсэн ажил хийнэ. Энэ нь тухайн сургуулийн нэр хүнд, байр суурийг илэрхийлэхээс гадна, хүний эрхийг дээдэлсэн орчин цагийн шаардлагад нийцсэн зүйл болно гэж үзэж байна. Гадаадын сургуулиудын жишгээс харсан ч сургалтын чанар сайн байхаас гадна, сургалтын орчин нөхцөл суралцаж байгаа хүмүүстээ аюулгүй ээлтэй гэдэг шалгуурууд тавьдаг. Ямар ч сайн сургалттай байлаа гээд оюутнуудад дарамт үзүүлсэн бол сайн сургуулийн шаардлага хангахгүй юм. Аюулгүй, дарамтгүй суралцах орчин нөхцөл бүрдүүлнэ гэдэг нь тухайн сургуулийн нэр хүнд байх учиртай.
-Төсөлд хамрагдаж чадсан нь ирэх онд зайлшгүй хийх шаардлагатай чухал асуудлын нэг учраас тэр байх. Энэ асуудалд хэрхэн хандаж төслийн хүрээнд ямар ажил хийх вэ?
-Өмнө нь сургуулиудад бэлгийн дарамт байгаа эсэх талаар судалгаа, хэлэлцүүлэг хийж байсан ч түүнээс хамгаалах систем тогтолцоо бүрдүүлээгүй. Өөрөөр хэлбэл, яг ийм дүрэмд ингэж захирагдаж алдаа дутагдал гаргавал тэгж хариуцлага хүлээлгэнэ гэсэн тогтолцоо бий болоогүй юм. Харин энэ төслийн хүрээнд хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх учиртай. Эхний ээлжинд яригдаад байгаа энэ асуудал маань хэр бодитой, ямар хэмжээнд байгаа ,ямар хэлбэрээр өртөж байна гэдэг дээр судалгаа явуулахаар төлөвлөөд байна. Дараа нь судалгаандаа үндэслэж сургуулиудтай хамтарч дүрэм журмаа батлуулах юм. Олон улсын жишигт бэлгийн дарамт гэж яг ямар ойлголт вэ гэдгийг энгийнээр тайлбарласан дүрэм журамтай байдаг. Гэтэл манайд хэтэрхий ерөнхий байгаа. Цаашлаад бэлгийн дарамтанд өртсөн тохиолдолд хаана хэнд хандах ёстой вэ гэх мэт асуудлуудыг шийдвэрлэнэ.
-Тэгэхээр судалгааны ажил хэзээнээс аль сургууль дээр эхлэх вэ ?
-Оюутнуудын амралтын үе одоо эхэлж байна. Хоёрдугаар улирлын хичээл эхлэхэд судалгаа хийнэ. Үүнээс өмнө судалгаагаа болон санал болгох загвараа боловсруулах гээд бэлтгэл ажил их бий. Мөн оюутнуудтай хамтарч ажиллаж сургалтанд хамруулна. Судалгаа явуулах сургуулиар МУИС, ЭМШИУС-ийг сонгоод байна. Гэхдээ энэ асуудалд хамгийн их өртдөг гэж сонгоогүй. Товчхондоо одоогоор харилцаа тогтоосон сургуулиуд юм. Мөн эдгээр сургууль бусаддаа жишиг болно гэж үзэж байгаа.
-Судалгаанд хичнээн багш, оюутан хамруулах вэ?
-Бидний төлөвлөснөөр 600 оюутан судалгаанд хамруулахаар болсон. Эндээс судалгаа гаргахад боломжийн тоо гэж үзэж байгаа. Судалгааг зөвхөн асуулгаар ч юм уу бөглүүлэх зарчмаар авахгүй ярилцлага хэлбэрээр авна. Ингэснээр судалгаагаа баримтжуулж авах боломжтой гэхдээ судалгаанд оролцсон багш, оюутны нэрийг нууцлана.
-Төслөөс ямар дүн хүлээж байна вэ?
-Бидний зорьж байгаагаар дээр дурьдсан хоёр сургуульд бэлгийн дарамтгүй сургуулийн дүрэм батлагдана гэж харж байгаа. Хэрвээ эдгээр сургууль дээр батлагдаж чадвал бусад сургуульд батлагдах боломж бий болох юм. Цаашлаад Боловсролын яамаар дамжуулаад бүх их дээд сургууль болон ЕБС батлуулах боломжтой. Ер нь боловсролын тогтолцоо өөрөө ямар нэгэн дарамтгүй байх ёстой юм.
Б.Лхагважав
0 Сэтгэгдэл
2013.12.18
2013.12.18
2013.12.18























