Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Зургаан эцэг эхийн нэг нь хүүхдийнхээ даалгаврыг хийж өгдөг
Сургуульд байх үед гэрийн даалгавар гэж хамгийн төвөгтэй эд байдаг сан. Гэтэл эцэг эх болсон хойно хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хийх үе гардаг байх нь.  Нуулгүй хэлэхэд сургуулийн насны хүүхэдтэй эцэг эх болгон л  хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хийхэд их бага оролцдог нь үнэн. Харин хэр их оролцдог болохыг Англид явуулсан нэгэн судалгаагаар жишээ болгон үзвэл эцэг эхчүүдийн гуравны хоёр нь буюу дийлэнх нь хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хийхэд тусладаг гэнэ. Тэгвэл бүр зургаан эцэг эх тутмын нэг нь туслаад зогсохгүй бүр бүхлээр нь хийж өгдөг гэнэ. Тэд судалгааны асуултад хариулахдаа хүүхдийнхээ даалгаварыг хийж байх үед "хэргийн эзэд" өөрсдөө хойшоо суугаад амарч байдаг, эсвэл бүр ширээнээсээ босоод явчихдаг гэж үнэнээ хүлээжээ. Түүнчлэн эцэг эхчүүд хүүхэддээ туслая гэж хичээгээд ч үнэхээр дийлэхгүй гэрийн даалгавар зөндөө гардаг хэмээн ярьсан байна. Ер нь, хичээл хийх дургүй хүүхдээ даалгаврыг нь хийлгэх гээд суулгах тийм ч амар хэрэг биш. Иймэрхүү асуудлаас болж ямар ч гэр бүл сард гурваас доошгүй удаа ам мурийдаг хэмээн уг судалгаанаас дүгнэсэн байна.  

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан