Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА
Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
“ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Их дээд сургуулийн зэрэглэлийг ил болгоё
Монгол Улс гурван сая
хүрэхгүй хүн амтай хэрнээ гучин сая хол давсан оюутанд боловсрол олгох
хэмжээний сургалтын баазтай. Бараг л нэг дээд сургууль ганцхан
оюутантай тулж харилцах хэмжээний өндөр үзүүлэлтээрээ олон жил дэлхийд
ноёлж байна. Улмаар цэвэрлэгч нь хүртэл англи хэлний анхан шатны
мэдэгдэхүүнтэй, бакалаврын дипломтой байх жишиг тогтчихсон. Аягүй бол
Харвард төгсөөд ирсэн хүн аяга угааж л таарах байх...
Манай улсын боловсролын системийг тоогоор нь хэмжвэл дээрх шиг үзүүлэлт жишиг болзол хангана. Харин чанарын хувьд хаана явааг мань мэт битгий хэл мэргэжилтнүүд хэлж мэдэхгүй ч дэлхийд сүүл мушгина гэдгийг хүн бүр гадарладаг. Энэ нь “Диплом өвөртөлж л байвал амьдралд хөл залгуулах арга нь олдоно” гэх үнэ, цэнэгүйдсэн боловсролын тухай ойлголт олон жил үйлчилсэнтэй холбоотой. Үүний суурь шалтгааныг тоочиж барахгүй ч нийт оюутны 80 гаруй хувь нь бизнесийн удирдлага, хуульзүй, хүмүүнлэгийн ухаан, нийгэм, эдийн засаг, багш, сурган хүмүүжүүлэх ухаан зэрэг салбарт суралцаж байгаагаас үндсэн дүгнэлт хийгдсэн байдаг. Тухайлбал, дээрх мэргэжлүүд нь хямд ажиллах хүч, чанар муутай хэрэглэгдэхүүн зэрэг өртөг багатай сургалтын системд харьяалагддаг. Тиймээс зөвхөн оюутны сургалтын төлбөрт түшиглэн үйл ажиллагаа явуулдаг дотоодын их, дээд сургуулиуд нь өртөг багатай сургалтад оюутан хамруулахыг илүүд үздэг буюу боловсролын бус бизнес тал нь давамгайлсан байдаг. Тиймдээ ч өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа их, дээд сургуулийн тоо 197-д хүрээд байна. Гэтэл 60 орчим сая хүн амтай Их Британи улсад 89, 4.3 сая хүн амтай Сингапур улсад 19 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байна. Манай дотоодын их, дээд сургуулиудын 10 нь төрийн өмчийн, 13 нь хөдөө орон нутгийн, 152 нь хувийн, тав нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг гадаадын их, дээд сургуулиуд зэргээс бүрддэг. Хувийн дээд сургуулийн 55 хувь нь магадлан итгэмжлэгдсэн байдаг аж. Түүнчлэн төр бодлогын хэмжээнд төрийн өмчийн сургуулиудын сургалтын төлбөрийг хамгийн доод хэмжээнд барьж, сургалтын чанарыг дээд хэмжээнд барихыг хүсдэг нь сургалтын программд хямд өртөгтэй сургалт давамгайлах хөшүүрэг болдог аж. Нөгөөтэйгүүр, магадлан итгэмжлэгдэх нь олон улсын шалгуураас доогуур байдаг нь оюутан чанартай боловсрол эзэмшихэд хангалттай үнэлгээ болж чаддаггүй аж.
Түүнчлэн, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нь дипломтой гэхээс илүүтэй мэргэжилтэй боловсон хүчинд чиглэгдэж байна. Тодруулбал, өнгөрсөн оны байдлаар бүртгэлтэй ажилгүй иргэдийн 29.3 хувийг дээд боловсролтой иргэд, ердөө 6.5 хувийг техникийн болон мэргэжлийн боловсрол эзэмшиж буй иргэд эзэлж байсан юм. Энэ нь 25-34 насныхны хөдөлмөр эрхлэлт хамгийн сул байгаа гэсэн үг юм. Мөн их, дээд сургуулийн сургалтын чанараас үүдэн өндөр төлбөр төлөх бүрэн боломжтой оюутан, залуусыг манай улсын боловсролын байгууллага алдаж байна. Тодруулбал, 40 орчим мянган оюутан гадаад улсад суралцдаг бөгөөд тэдгээрийн 70 хувь нь БНХАУ, ОХУ, БНСУ, Япон болон АНУ-д суралцдаг. Харин нэг оюутны жилийн дундаж сургалтын төлбөр ямар улсад суралцахаас шууд хамаарч жилд дунджаар 1.1-21.7 мянган ам.доллар зарцуулдаг. Энэ нь манай улсын сургалтын төлбөрөөс хэд дахин давсан үзүүлэлт бөгөөд нөгөө талаараа сургалтын систем хооронд асар их зөрүүтэйг илтгэнэ. Тиймээс үйл ажиллагаа явуулж байгаа их, дээд сургуулийн сургалтын чанарыг нэгтгэн харьцуулж, олон улсын жишгээр жил бүр жагсаавал сайн, муу нь ялгарах чухал ач холбогдолтой. Адаглаад, хөдөлмөрийн зах зээлд чадваргүй боловсон хүчин бэлтгэхэд түлхэц үзүүлдэг хувийн хэвшлийн сургуулиуд цөөн тооны элсэлт авч, зах зээлээс жамаараа шахагдана хэмээн мэргэжилтнүүд үздэг аж.
Монгол улсын их дээд сургуулийн тоог мэдэхгvй маанаг амьтан vvнийг сараачсан байна. Тэнэг байж болно л доо. Гэхдээ энгийн тоо уншдаг болол доо, cараачигч гуай минь
Монгол Улс гурван сая
хүрэхгүй хүн амтай хэрнээ гучин сая хол давсан оюутанд боловсрол олгох
хэмжээний сургалтын баазтай. Бараг л нэг дээд сургууль ганцхан
оюутантай тулж харилцах хэмжээний өндөр үзүүлэлтээрээ олон жил дэлхийд
ноёлж байна. Улмаар цэвэрлэгч нь хүртэл англи хэлний анхан шатны
мэдэгдэхүүнтэй, бакалаврын дипломтой байх жишиг тогтчихсон. Аягүй бол
Харвард төгсөөд ирсэн хүн аяга угааж л таарах байх... Манай улсын боловсролын системийг тоогоор нь хэмжвэл дээрх шиг үзүүлэлт жишиг болзол хангана. Харин чанарын хувьд хаана явааг мань мэт битгий хэл мэргэжилтнүүд хэлж мэдэхгүй ч дэлхийд сүүл мушгина гэдгийг хүн бүр гадарладаг. Энэ нь “Диплом өвөртөлж л байвал амьдралд хөл залгуулах арга нь олдоно” гэх үнэ, цэнэгүйдсэн боловсролын тухай ойлголт олон жил үйлчилсэнтэй холбоотой. Үүний суурь шалтгааныг тоочиж барахгүй ч нийт оюутны 80 гаруй хувь нь бизнесийн удирдлага, хуульзүй, хүмүүнлэгийн ухаан, нийгэм, эдийн засаг, багш, сурган хүмүүжүүлэх ухаан зэрэг салбарт суралцаж байгаагаас үндсэн дүгнэлт хийгдсэн байдаг. Тухайлбал, дээрх мэргэжлүүд нь хямд ажиллах хүч, чанар муутай хэрэглэгдэхүүн зэрэг өртөг багатай сургалтын системд харьяалагддаг. Тиймээс зөвхөн оюутны сургалтын төлбөрт түшиглэн үйл ажиллагаа явуулдаг дотоодын их, дээд сургуулиуд нь өртөг багатай сургалтад оюутан хамруулахыг илүүд үздэг буюу боловсролын бус бизнес тал нь давамгайлсан байдаг. Тиймдээ ч өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа их, дээд сургуулийн тоо 197-д хүрээд байна. Гэтэл 60 орчим сая хүн амтай Их Британи улсад 89, 4.3 сая хүн амтай Сингапур улсад 19 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байна. Манай дотоодын их, дээд сургуулиудын 10 нь төрийн өмчийн, 13 нь хөдөө орон нутгийн, 152 нь хувийн, тав нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг гадаадын их, дээд сургуулиуд зэргээс бүрддэг. Хувийн дээд сургуулийн 55 хувь нь магадлан итгэмжлэгдсэн байдаг аж. Түүнчлэн төр бодлогын хэмжээнд төрийн өмчийн сургуулиудын сургалтын төлбөрийг хамгийн доод хэмжээнд барьж, сургалтын чанарыг дээд хэмжээнд барихыг хүсдэг нь сургалтын программд хямд өртөгтэй сургалт давамгайлах хөшүүрэг болдог аж. Нөгөөтэйгүүр, магадлан итгэмжлэгдэх нь олон улсын шалгуураас доогуур байдаг нь оюутан чанартай боловсрол эзэмшихэд хангалттай үнэлгээ болж чаддаггүй аж.
Түүнчлэн, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нь дипломтой гэхээс илүүтэй мэргэжилтэй боловсон хүчинд чиглэгдэж байна. Тодруулбал, өнгөрсөн оны байдлаар бүртгэлтэй ажилгүй иргэдийн 29.3 хувийг дээд боловсролтой иргэд, ердөө 6.5 хувийг техникийн болон мэргэжлийн боловсрол эзэмшиж буй иргэд эзэлж байсан юм. Энэ нь 25-34 насныхны хөдөлмөр эрхлэлт хамгийн сул байгаа гэсэн үг юм. Мөн их, дээд сургуулийн сургалтын чанараас үүдэн өндөр төлбөр төлөх бүрэн боломжтой оюутан, залуусыг манай улсын боловсролын байгууллага алдаж байна. Тодруулбал, 40 орчим мянган оюутан гадаад улсад суралцдаг бөгөөд тэдгээрийн 70 хувь нь БНХАУ, ОХУ, БНСУ, Япон болон АНУ-д суралцдаг. Харин нэг оюутны жилийн дундаж сургалтын төлбөр ямар улсад суралцахаас шууд хамаарч жилд дунджаар 1.1-21.7 мянган ам.доллар зарцуулдаг. Энэ нь манай улсын сургалтын төлбөрөөс хэд дахин давсан үзүүлэлт бөгөөд нөгөө талаараа сургалтын систем хооронд асар их зөрүүтэйг илтгэнэ. Тиймээс үйл ажиллагаа явуулж байгаа их, дээд сургуулийн сургалтын чанарыг нэгтгэн харьцуулж, олон улсын жишгээр жил бүр жагсаавал сайн, муу нь ялгарах чухал ач холбогдолтой. Адаглаад, хөдөлмөрийн зах зээлд чадваргүй боловсон хүчин бэлтгэхэд түлхэц үзүүлдэг хувийн хэвшлийн сургуулиуд цөөн тооны элсэлт авч, зах зээлээс жамаараа шахагдана хэмээн мэргэжилтнүүд үздэг аж.
0 Сэтгэгдэл
bataa
zob
2014.02.05
2014.02.04























