Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаан чулуутын хогийн цэгт номын сан байгууллаа гэв үү
"Хамтын халуун сэтгэл" гэдэг төрийн бус байгууллага манай нийслэлийн хог хаягдлаа аваачиж асгадаг Улаан чулуутын хогийн цэгт амьдардаг хүмүүст зориулан сургалтын танхим байгуулсан юм гэнэ. Энд нь саяхан “Лантуун дохио” ТББ “Хүүхдийн номын сан” байгуулсан юм байна.
Хүний төлөө гэсэн сэтгэлтэй, нэг ч гэсэн ядарсан хүнд тус болох гэж яваа төрийн бус байгууллага, тэдний ажилтнууд, сайн дурынхныг буруутгахын арга алга. Сэтгэл нь сайхан юм, хүндэтгэж байна аа. Манай төр засгаас л дээр тэнд хүмүүс байгааг мэдэж байна. Нээрээ л тэнд манай монголын нэгээхэн хэсэг иргэн аргагүйн эрхэнд амь зууж байгаа юм чинь.

Гэхдээ энэ орчлонд хүний хэрэгцээ, түүний нь эрэмбэ дараалал  гэж нэг юм байна аа. Хүн хэрээрээ....гэж нэг үг байдаг даа. Нэг үгээр хэлбэл хүн хүний хэрэгцээ өөр өөр. “Нарантуул” захын эзэн Ш.Сайхансамбуугийн нэг өдрийн хэрэгцээ бол өөр. Аль нэгэн дүүргийн ажилтан нэг түшмэл ч юм уу, дунд сургуулийн нэг багшийн хэрэгцээ сонирхол бас өөр. Эн тэргүүний хэрэгцээ гэж байна аа.
Ижил хэрэгцээгээр жишээ авахад л костюм авах боллоо гэхэд хэрэгцээнээс гадна хэр хэмжээ гэж бас бий. Би бол Нарантуул зах руу явж байхад магадгүй Б.Жаргалсайхан, Л.Гүндалай нар болманай нийслэлийн хамгийн тансаг дэлгүүр лүү явах байх.
Хэн нэгэн нь өнөөдөр орой ямар хоол хийх вэ, хоолонд хэрэгтэй зүйлээ авах 10 юм уу, 20 мянган төгрөг хэрэгтэй дээ гэж бодож байхад Ш.Сайхансамбуу бол ийм юм бодохгүй л байх л даа. Энэ топмодель, миссүүд бол оройн хоолны тухай биш ямар нэгэн тансаг даашинз, гутлын тухай л бодож байх жишээтэй.
Ер нь хүн гэдэг амьтны эн тэргүүний хэрэгцээ юу юм бол. Мэдээж амьд амьтны хувьд хоол хүнс, бусад амьтдаас ялгаатайн хувьд хувцас хэрэгтэй. Тэгээд цаашаа эрүүл мэнд, дараа нь мэдлэг боловсрол гээд дараалах болов уу.
Өөрөөр хэлбэл хүн эхлээд хоолтой ундтай, гэдэс цатгалан байх хэрэгтэй юм байна. Мэдээж өлсч яая гэж байгаа хүн бол тансаг хувцас, гадаад хэл, дээд боловсролын тухай бодохгүй  л дээ.
Тэгэхээр хувь заяаны эрхээр Улаанчулуутын хогийн цэг дээр амьдарч байгаа тэр хүмүүсийн хэрэгцээ ямар дараалалтай байх бол. Мэдээж эн түрүүнээ хоол унд. Гэхдээ за нэг сайхан пицца, гахайн махан хуурга бас биш. Тэгэхээр......номны сан эн тэргүүний хэрэгцээ нь мөн үү.
Хөөрхийсийг уншигч та төсөөлөөд үз дээ. Хүйтэн шөнө даарч зутарч хоноод нэгэн шөнийг ардаа орхисон тэд өглөө сэрэнгүүтээ л “За өнөөдөр чинь Ханс Андерсаны үлгэрийг олж уншья байз” гэх юм уу, өнөөдөр заавал 20 англи үг цээжлэх ёстой шүү” гэж бодох болов уу.

Эсвэл социализмын үед сүргийн бэлчээрт ном сонин уншдаг тухай ярьдаг, кино жүжигт үзүүлдэг байсан шиг тэр хогийн цэгийн нэг хүн, хүүхэд хог хаягдал дунд суучихаад ном уншаад байж байна гээд төсөөл дөө.
Хог хаягдал хамж шимж цуглуулан босгосон оромжин дотроосоо хүүхэд нь “Ээж ээ, өчигдөр орой миний уншиж байсан үлгэрийн ном, англи хэлний сурах бичиг хаана байна аа” хэмээн хашгирч асуудаг  гэх юм уу, “Ээж та орой ирэхдээ номын сангаас хүүхдийн зохиолч Ж.Дашдондогийн ном аваад ирээрэй” гэж захьдаг гэвал уншигч та үнэмших үү.
Тэгэхээр хэдийгээр сэтгэл нь сайхан ч энэ байгууллагын хийсэн ажил нэг л нүдээ олоогүй юм шиг санагдахыг өгүүлэх юун.
Тээр жил дээ, МАН-ын өнөөх Т.Ганди  хогийн цэг дээр амьдарч байгаа иргэдийг иргэний бичиг баримттай болгоно хэмээн Иргэний бүртгэл, цагдаагийнхантай нийлээд баахан хөвсрөгдөв дөө. Тэгээд юу болсон бэ гэхээд магадгүй ганц хоёрт нь телевизийнхнийг байлцуулан өгсөн л байх. Үнэн хэрэгтээ тэр бичиг баримтын олонхи нь  МАН-ын сонгуулийн луйварт л хэрэг болсон. Өнөөгийн МАН-ын дарга М.Энхболд засгийн газрын тэргүүн болсныхоо дараа “УИХ-ын сонгуулиар 110 мянга орчим хүнийг давхардуулан санал өгүүлснийг би засч байна” гэж УИХ-ын хуралдаан дээр мэдээлж байсан нь чухамдаа Гандигийн энэ булайг илчилсэн хэрэг байлаа. Хөөрхий бичиг баримтаа ч ашиглаж мэдэхгүй, хаанаас авахаа ч мэдэхгүй  тэдний нэр дээр баахан үнэмлэх гаргаад түүгээрээ сонгуулийн санал луйвардсан хэрэг.
Эзэд нь ирж авахгүй, сураглах ч үгүй тэр үнэмлэхүүдээр МАН-ынхан, Т.Ганди, Иргэний бүртгэлийн ажилтнууд өнөөх халамжийн мөнгөнөөс хэчнээнийг луйвардаж халаасалсан бол.
Мөхөс миний бодлоор бол тэдэнд ном ч биш, бичиг баримт ч биш, харин өнөөдөр маргаашийг өнгөрүүлэх хоол, өвөл цагт бол  дулаан сууц л хэрэгтэй. Үүнийг өнөө болтол монголын төр олж хараагүй, олж харахыг ч хүсэхгүй байгаа нь нууц биш.
Хүний эрхийн байгууллага гэж нэг байгууллага  байна аа. Өнөөх уриа лоозон урдаг Ж.Бямбадорж даргатай. Эднийх бол зөвхөн шоронгийн хоригдлуудын эрхийг л хамгаалдаг байгууллага болсон. Төр улсыг, өөр бусад хүнийг хохироож, хүн алсан, талсан, дээрэмдсэн, улсын хөрөнгө идсэн тэр гэмт хэрэгтнүүдийн эрх ашгийг л хамгаалдаг байгууллага. Тэдний эрх гэдэг бол маш чухал юм байх. Тэд чухамдаа эрүүл цатгалан, дулаан тохитой, цагдаагийнхан тэдэн рүү муухай ч харах ёсгүй гэнэ.
Гэтэл өөртөө арчаа муутайгаас өөр ямар ч гэмгүй, өрөөл бусдад ямар гай тариагүй,  хогийн цэг дээр орон гэргүй, хоол ундгүй хөөрхий тэр хүмүүсийн эрхийн тухай өнөөдөр манай улсад хэн ярьж байгаа юм бэ.
Магадгүй Хүний эрхийн комиссынхныг хүрээд очиход шоронгийн удирдлагууд бол хоол ундаар дайлж, аягүй бол бэлэг сэлт өгдөг л дөө. Хөөрхий хогийн цэг дээр амьдарч байгаа ядарсан тэр хүмүүс бол юуных нь тийм юм байхав. Тэгээд л хүний эрхийн комиссынхон ашиггүй газраад явдаггүй биз дээ.
Гадны буяны ганц нэг байгууллага, энэ “Хамтын халуун сэтгэл”, “Лантуун дохио” гэдэг шиг байгууллагууд л санаа тавьдаг. Гэхдээ нэг л биш ээ......тэднийг халамжлах дараалал нь нэг л биш юм шиг  бодогдоод байх юм.
Улаан чулуутын хогийн цэгийнхнийг бол мэдэхгүй юм. Зүгээр л гудамжаар тэнэж, шил лааз, ундааны сав цуглуулдаг хүмүүс л лавтай аль нэг байрны гадаах хог дээрээс хэрэгтэй зүйлээ л эрээд байхаас биш зарим нэгний хэрэггүй гээд хаячихсан номыг авч байгаа юм уу, уншаад сууж байх харагддаггүй л юм билээ.

....Улаан чулуутын хогийн цэгт номын сан байгуулж гэнэ. Дараа нь яах юм бол.....загвар өмсөгчдийн шоу үзүүлбэр зохион байгуулах юм болов уу......
0 Сэтгэгдэл
jinhene yaduu setgelgeetei Bichih yumaa olj bichij dee Iim Hun setguulch gej
***** ym bichdg gar ve!
ene setguulch hun mun nu? ene lav neg ch nom unshij usuugui bhaa....
Чи хүний халуун сэтгэл рүү битгий ус цацаж бай. Чи лав сэтгүүлч бишээ. Юун дэс дараал***** бэ? Хамтын халуун сэтгэлийнхэн чамаар заалгуулалтгүй энэ ажлыг амжилттай хийгээд ирсэн хүмүүс. Хогийн цэг дээр амьдарч байгаа хүмүүс нэг өдөр гэдэс нь хоосон явсан ч гэсэн толгой нь дүүрэн яваг л дээ. Хөөрхий сэтгүүлч муу юм бичсээр байгаад наад толгой чинь сайн юм олж харахаа байчихжээ. Монголд чам шиг сэтгүүлч чамаас өөр битгий байгаасай.
Хүн шүүмжилж болно, гэхдээ чи бол арай биш ээ. Шүүмжилмээр бгаа бол эхлээд тэр байгууллагаа судалчих окэй,,, Хувцас хунар, хоол унд тараасан тараагаагүйг нь мэдэхгүй байж яасан олон үгтэй залуу вэ. Сэтгүүлч хүн шүү ухаантай юм бол эхлээд мэдлэгээ дээшлүүл, Хамтын Халуун сэтгэлийнхэн анх байгуулагдсанаасаа хойш л УБ.ийн хамгийн том хогийн цэгүүдээр удаа дараа явж хувцас хунар тарааж л байсан. Сая Улаанчулуут дээр очихдоо ч хоол авж очоогүй л хэдэн шуудай хоолны гурил аваад л очсон. Бусдын сэтгэлээ гаргаж авж очсон, хийж өгсөн зүйлд сэтгэл чинь дундуур байгаа бол өөрөө нэг очоод хооллоод хувцаслаж өгж үлгэр жишээ болж болно шдээ. Нэгэнт л хэн нэгнээр спонсорлуулдаггүй, өөрсдийн чадах чинээгээрээ бусдад тусалж ирсэн хүмүүсийн чи өнөөдөр шүүмжлэх эрхтэй хүн мөн үү??? Ядуу хүн юм сурах тархигүй юм уу,эрхгүй юм уу, ядуу чигээрээ үхэх тавилантай төрдөг гэх гээд бнуу???
Yu ***** bgaam be chi ene ymar medrel uhan muut nowssh bnshddd
ishshsh chaavaas daa ene muu nohoin ***** uuruu yag yu hiisen bolood iim yum chalchdag bnaa. comiin araas neeh hudlaa tsetserhsen hooson chalchigchaas tsaash hen ch bish suuder bn. harin ch uuriihuu bgaa niigemiig cham shig haranhui buduuleg, avilagchaar n duudchaad uuruu yu ch hiih chadvargui hunii orontsog bololgui hiij buteegeed yavj bgaa zaluusiin urmiig ***** hugal. chi ch ene yanzaaraa tun udahgui ter ulaanchuluutaas ch door gazar ochino doo tegeed ter ued ene zaluusiig..... sain bod daraa n dugar mal mini
ene bichsen hun n yasan mulguu amitan be,end usch bgaa huuhduded bas ireedui gj bgaa bas etseg eh shigee hog tuuj amidrahgun tuld bolovsroltoi boloh heregtei biz de, yun sonin haritsuulalt hiidiin
Энэ нийтлэл бичсэн хүний сэтгэл санаа, тархинаас аваад байх юу ч алгаа, хөөрхий дөө!
ene setguulch henbegui ni ch bailaa gesen unen hugiin amitan bee, chi busdad 1-t yugaar ch tusalj chadaagui 2-t tend nomiin san baiguulii geed chamaas yu ch guigaagui baihad tsalingaas tsalingiin hoorond uurtuu olson heden tugruguu ter hodoodondoo chuluud, tgd ch etseg eh chini ideh hoolnoosoo humsalj baij chamaig surguuli tugsguj hunii daitai yavaasai gej hussen bailgui, magadgui Masloy giin hunii heregtseenii onoliin ye shatiig yariad baih shig baina ter chini ghdee hoolgui ni hooloo l haij amidar gesen onol bish, tgleech ene hed herendee l hogon deerees ch gsn hooloo olj ideed, ovoihood ch bolov untaad heregtseegee hangaj baigaa bolhoor surch bolovsroh buren erhteigees gadna chamaas ch iluu surch yunii magad, barj idsen bayanaas merj idsen ni deer gedeg baih,
vhej dald or yaduu geheer surch bolowsorch bolohgvi yu chi uuruu aaw eejiin buyan surguuli soyol tugsuud arai hiij ajiltai bolchood busadiin amidraliig unguts haraad dugnej bdag heleh muu ug ch oldohgvi ingej amid ybhaar vheechee hawar boloh geed tsetseg nogoo delgereh geed bna gazar dalhii tsewerlemeer bna
Hool ch ter huvtsas ch ter humuus taraaj l bdag. Shine jil huuhdiin bayaraar huuhduuded ni beleg avaachij ugdug humuus ch zunduu l bii. Tend bgaa huuhduud unshij bichdeg bolood irgenii unemleh bichig barimtaa ashiglaj suraad hogiin tsegiin ter orchnoos uur orchin baidagtai taniltsah ni iluu chuhal bish gejuu. Hun zuvhun ideh uuh heregtseegee l hangaad yvaad bval araatnaas yugaaraa yalgaatai gj. Harin ch ene setguulchiig bodvol ene tbb _iin zaluus tedniig hun gedeg talaas ni harj haritsaj bgaad tednii ireeduid sanaa tavij bgaad uneheer bayarlaj bn.
chi ooroo neg udaa xogiin tseg deer ochij tend amidarch bgaa xvmvvstei chin setgelers yariltsaj vzsen v Yamar archasgvi yaduu setgej bichee we omnoos chin ichchixlee
Ene chin harin estoi shog gar uu GUI yu!!! Chi uneheer tegej boddog yum bol uuruu hiigeech chadahguin bol duugai bai za!!! Haluun setgeliin uil ajillagaag ehleed sudal daraa ni shuumjee tawi!!! Cham shig yarihaas uur bodit zuil hiideg humuus bdag yum!!!!!
Yamar yaduu setggelgeegeer bichee ve!
Чи байсан бл юу хийх байсан юм.шат дараалалтай ажил хийж буй залуусаа дэмжихгүй юмаа гэхэд бүү шүүмжил!! .Загварын Шоу хийж сэтгэлийг нь баясгасан ч буруудаад байх юмгүй шүү дээ
ядаж хувцас өгөх байлгүй дээ
Demjeed baigaa yum uu? Shvvh geed baigaa yum uu? Todorhoi bich l dee. Uuruu baisan bol bas yu hiih bsn be? Hool taraaj uguh vv?
ядаж хувцас өгөх байлгүй дээ
Хамгийн их уншсан