Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тэрбумтан тэмээчин

Тал дүүргэх мянга гаруй тэмээн сүргээ хариулж яваа нэгэн хүнтэй бэлчээр дээр нь уулзлаа. Анхдагч хэмээх олон тодотгол түүний олон жилийн хөдөлмөрийн үр шимийг илэрхийлнэ. Монголын анхны мянгат тэмээчин, анхны алдарт тэмээний уяач. Бас Монголын тэрбумтан малчин хэмээх өргөмжлөлийг мянгат тэмээчин Цэдэнгийн Шинэнд Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас хүртээгээд удаагүй байна. Нэг тэмээнээс гарах ашиг шимийг мөнгөөр тооцож үзвэл нэг сая орчим төгрөг болдог. Мянга гаруй тэмээний зах зээлийн үнэлгээг нь тооцож үзэхэд л нэг сая гаруй ам.доллар болж буй учир малчин хүний нөр их хөдөлмөрийг магтахгүй байхын аргагүй. Цаг уурын хүнд хэцүү нөхцөлд таван хошуу малаа маллаж, өөрийн гэлтгүй өрөөлийн ахуй амьдралыг өөд нь татаж яваа тэрбумтан малчин бол Ц.Шинэн гуай.      

Баянхонгор аймгийн Баянлиг сум нийтдээ 14300 орчим тэмээтэйгээс, хамгийн олон тэмээтэй баг нь 6000-ыг тоолуулжээ. Эртнээс энэ нутагт Ламын гэгээний сүргийг маллаж ирсэн учир улаан тэмээгээрээ алдартай. Ачлага, уналгад суурь сайтай гэдэг Ламын гэгээний улаан тэмээг тусгай үүлдэр болгохоор гурван жилийн турш судалгаа хийгээд дуусч буйг Баянлиг сумын ИТХ-ын дарга О.Мөнхбат энэ үеэр дуулгалаа.

“Сүү сааль ихтэй, ноос нь ноолуурлаг чанартай, махны гарц сайтай гээд тэмээ ашиг шим нь өндөртэй сайхан мал” гэж Монгол Улсын гавь­яат малчин Ц.Шинэн гуай ярьж сууна. Торомны ноос ноо­луурлаг чанар нь өндөр учир тэмээний тоо толгой өсө­хөд ч нөлөөлнө. Тэмээнээс ноос биш ноолуур авдаг бол­бол тоо толгой нь өснө гэж тэ­рээр тооцоолж, цусыг нь сэл­­бэж, эрлийзжүүлдэг гэлээ. Гэх­­дээ тэрээр тооны араас хөөцөлдөж биш чанарыг нь анхаарч иржээ. Ханын хэ­цээс гурван буур, Галбын го­­­­­­­­­­виос хоёр буур, Говь-Алтай аймгийн Дөхөм тунгалагийн хос зогдортой буур хоёрыг авч сү­рэгтээ цус сэлбэсэн байна. Түүний тэмээн сүрэгт хавтгайн үр төл ч нэлээн хэд бий гэсэн юм. 

Тэрээр 1975 онд илгээлтээр мал дээр гарч, түүнээс хойш таван хошуу малаа 2000-д хүргэж, өсгөж яваа. Гэхдээ энэ хугацаанд хоёр жил цэргийн алба хааж, Худалдаа бэлтгэлийн ангид хэдэн жил ажиллаад эргээд мал дагажээ. 1990-ээд оноос хойш тасралтгүй мал маллаж, тэр дундаа тэмээн сүргийг мянга давуулан өсгөөд байна. Өдгөө Ц.Шинэн гуайн тэмээний тоо 1119 болжээ. Ингэ жил бүр ботголдоггүй ч тэмээн сүргийнх нь тоо жил бүр өсөн үржиж, үр шимийг нь үзэх сайхан байгаагаа тэрээр хуучилсан. Жилдээ 100 гаруй ингэ төллөдөг байсан бол сүүлийн жилүүдэд 200 орчим болж, улам л арвижин, өсч буй гэнэ. Түүний ганц хүү Хөдөө аж ахуйн сургууль төгсөөд аавынхаа дэргэд малч ухааныг нь өвлөн үлдэхээр болжээ. Бусад хүүхдүүд, дүү нар, тэдгээрийн хүүхдүүд гээд Ц.Шинэн гуайнх өнөр өтгөн, туслах хүмүүс ч мундахгүй. Тэднийхээ ажил хөдөлмөрийг үнэлж, цалин өгч урамшуулахаас гадна өсгөж, бойжуулсан төлийнхөө 40 хувиар малчдаа малжуулдаг гэнэ.   

Ц.Шинэн гуай тэмээний анхны алдарт уяач цолтой. Тэмээн поло сүүлийн жилүүдэд хөгжиж, бүс, улсын чанартай тэмцээнүүд ч олон зохиогдох болсон. Эдгээр тэмцээнд гаргасан амжилтыг нь үнэлж, тэмээний алдарт уяач цолыг анх түүнд хүртээжээ. “Миний тэмээ сайн давхидаг. Тиймдээ ч хурдны чиглэлийн тэмээ өсгөж байгаа. Ер нь, тэмээний уяачдыг алдаршуулах зорилгоор уралдаанууд ч тогтмол зохион байгуулж байна. Тэмээн поло аялал жуулчлалын холбооноос надад тэмээний алдарт уяач цол олгосон. Цаашдаа төр засгийн хэмжээнд тэмээний уяачдыг алдаршуулах ажилд анхаарна гэж найддаг” хэмээн алдарт уяас маань итгэл төгс хэлэв.

Тэмээ олонтой Баянлиг сумынхан аймгийнхаа хэмжээнд харьцангуй өндөр насалдаг нууц нь ингэний сүү, цагаан идээтэй холбоотой гэдэг. Жилийн дөрвөн улиралдаа сүү саалиа өгдөг, ашиг шимтэй тэмээн сүргийн тоог өсгөхөд Ц.Шинэн гуайн гавьяаг дурдахгүй өнгөрч боломгүй.
0 Сэтгэгдэл
Mundag hudulmurch hun bnda
энэ бол жинхэнэ баатарлаг хөдөлмөр, дэлхийд ховордсон 2 бөхтэй тэмээг хэн ингэж өсгөж, үржүүлж, ашиг шимийг нь хүртэж чадав, зөвхөн говийн хөдөлмөрч, эвдрээгүй монгол хүн.Хөдөлмөрийн баатар өгөх ёстой
tatwar tolohgui b.san ch yaadag um ta nar mah iddeggui yu
Zerleg havtgaig olnoorni garshuulsan gej duulsan ym bna
avilgachid ni bayjaad zaisand amidrarch tansaglaj bhad shinen ovgons yun tatvar avdii ovoo bitii tatvaraa tolorei ***** geed suj bgaarai8 tanii ariun tsagaan hodolmor
1119 temee geheer heden buur baih bol
za manai duchid harin lag tuldug um bna lee shdee heden jiliin umunu ariunaa terguutei duuchid hoshin shogiin lag lag mashin unaad yawaad baigaa ah nar maani 10bilvv 20myangan tugrug ugsun gesen shdee mon mundag bgaan shvv. getel mani metiin hvmvvseesee bolohoor sardaa l heden zuun myangaar ni awaad baidag um bna leee huuli ni tiim genee olson orlogo ashigiinhaa 10huwiig uguh estoi um genee za bid ch uguud l yawaj bgaa harin ter duulaad hoshin shog jvjigleed tom tom saihan mashin unaad bgaa ah egch nartai talh awaachij uguh umsan uguj baigaa tatwariig ni harwal jildee 120myangaas ilvv mongo oldoggui bololtoi chaduul chini turj vheh gej baigaa baih talh awaachih uguj gedesiig chatgah umsan manai tor shudragaa daa shudraga teheer huurhii ulsulund nerwegdsen bidnii nerledegeer oduudaa gedesig ni tsatgah ulaan zagalmain ch um uu hvmvvnegiin tuslamj urnuultsegeeya kkkkk
татварыг малчид харин хамгийн шударга төлдөг Та нар өөрсдөө төлдөггүй болохоор л ийм тамын тогоо шиг бга юм Сайхан мэдээлэл байна
ÀÍ ýëññýí þì ÷èíü òàòâàð ìàòâàð ýíýý òýðýý õàìààã¿é ýý Àëòàíõóÿã àðãàëíà Òàòâàðûã íü ×èíãèñ âîíäîîð íºõººä øàà÷èõíà
òàòâàð òºëºõã¿é áàéñàí ÷ ÿààäàã þì õóö íîâøíóóäàà
medeej tulj baigaa malnuudaa harin taanariin ter dagj duulaad baidag duuchid chin tatwar tuldug boluu maliin huliin tatwar gej jil bvr tuldiin zayu
Òàòàâàðàà òºëæ áàéãàà áîëîâ óó ýíý ºâãºí
tatvaraa tol
saihan medee bn.
Судасны хатуурал нарийссал /Атеросклероз/ нь хүний биеийн хаана ч /тархи, зүрх, бөөр г.м/ үүсч болох бөгөөд хөлийн судасны хатуурал нарийслын үед хөлийн цусан хангамж багасаж, хөл тэжээлгүй болсны улмаас хөлөө тайруулахад хүрдэг. Энэ бүх хүндрэлээс урьдчилан сэргийлэхийн тулд та бүхнийг МУ-д 9 дэх жилдээ борлуулагдаж буй Ли Эр Кан бүтээгдэхүүнийг хэрэглэхийг зөвлөж байна. Тус бүтээгдэхүүн нь: 1. Цус шингэлэх, 2. Цусан дахь холестрин бууруулах, 3. Судасны дотор ханан дахь өөхөн товруу /бляшка/-г хайлуулан судас цэвэрлэх, 4. Судасны ханыг бэхжүүлж, уян харимхай чанарыг сайжруулах үйлчилгээтэй. Ингэснээр тус бүтээгдэхүүн нь Судасны хатуурал нарийслаас улбаатай /Даралт, хуян/ бүх эмгэгүүдийг ганцхан бүтээгдэхүүнээр эрүүлжүүлнэ. Эрүүл мэндийн зөвлөгөө, үнэ төлбөргүй Утас: 96665038
Хамгийн их уншсан