Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
“Залуу хүн” цуврал лекцийн зочноор З.Сарантуяа уригдлаа
Монголын Залуучуудын Холбооноос зургаа дахь жилдээ зохион байгуулж буй “Залуу хүн” цуврал лекц  энэ оны анхны дугаартаа  “Эзэнт гүрний туульс” номын зохиогч С.Эрдэнэболдыг урьсан. Тэгвэл энэ долоо хоногийн лекцийн зочноор "Хамтын халуун сэтгэл" ТТБ-ын зохицуулагч, хүмүүнлэгийн олон сайхан үйл ажиллагаа зохион байгуулж олны хайр хүндэтгэлийн хүлээсэн Зоригтсайханы Сарантуяа уригдан оролцохоор болсон байна. Аливаа тусыг бага гэж голохгүй халуун сэтгэлээр хийж, залууст үлгэр дууриалал, нийгэмд сайн үйлсийг дэлгэрүүлж байгаа З.Сарантуяа нийгмийн сайн сайхны төлөө залуусын оролцоо ямар чухал болох талаар сонирхолтой лекц уншиж залуустай илэн далангүй ярилцан баасан гарагийн оройг хамт өнгөрүүлэхээр болжээ. “Залуу хүн” цуврал лекц  гуравдугаар сарын 7-ны өдөр МЗХ-ны Залуусын нээлттэй танхимд 17.30 цагаас болох юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан