Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дорнодын ураны орд газрууд

Манайд илрээд байгаа ураны ордууд Франц, ОХУ, Япон, Хятад зэрэг орны сонирхлыг өөрийн эрхгүй татаж байна. Өнөөгийн байдлаар манайд 63 мянган тонн ураны нөөц тогтоогдсон юм. Энэ чиглэлийн хайгуул, судалгаа үргэлжилж буй билээ. Дорнод аймгийн Баяндун, Дашбалбар сумын нутагт орших "Дорнод", "Мардайн гол", “Гурван булаг"-ийн ураны ордууд нь ойрхон байрлалтай стратегийн ач холбогдол бүхий орд. Дорнодын ураны ордыг түшиглэн 1982-1988 онд "Эрдэс" уулын олборлох үйлдвэрийг хоёр сая тонн хүдэр олборлох хүчин чадалтайгаар байгуулж,  төмөр зам, өндөр хүчдэлийн шугам, ус дамжуулах хоолой, ил уурхай, гүний малталтын хоёр уурхайн барилга байгууламж, орон сууцууд баригдсан. Дорнодын ордоос 1988-1995 онд  490,6 мянган тонн ураны хүдэр олборложээ.



Олборлосон хүдрээ  ОХУ-ын Чита мужийн Краснокаменскийн гидрометаллургийн үйлдвэрт хүргэн боловсруулдаг байсан аж. “Эрдэс” үйлдвэр үйл ажиллагаагаа зогсоосны дараа түүний дэд бүтэц, материаллаг баазыг түшиглүүлэн ураны олборлолт явуулах зорилгоор АНУ, ОХУ, Монголын хамтарсан "Төв Азийн уран" компанийг байгуулсан боловч одоо хүртэл сэргээн босгож чадаагүй байна. Одоогоор "Төв Азийн уран" компанийн хувьцааны 58 хувийг худалдаж авсан "Хан ресорсез" компани авсан байдаг.  Цөмийн энергийн тухай шинэ хуулиар ураны лицензийг Цөмийн энергийн газар олгодог болсон. Энэ хуулийн дагуу шинэчилсэн бүртгэл хийсэн ч уг ордыг одоогоор  "Хан ресорсез" компанид лицензийг нь олгоогүй байгаа. Ингээд энэ ордын талаархи лицензын маргаан гараад  байгаа билээ.
Тус ордуудын ураны баталгаажсан нөөц  Дорнодын ордод-28868 тонн, Гурванбулагт- 16073 тонн, Мардайд 1104 тонн байгаа. Нийт 53807 га талбайг хамрах эдгээр ордын ураны хүдрийн нөөц 27 орчим сая тонн юм.
          
Мардайн голын ураны орд

Уг орд нь Дорнод аймгийн Баяндун сумын нутагт оршдог. 1970 оноос Дорнод Монголд ураны судалгааны ажил хийж эхэлжээ. Тэгээд 1984-1988 онд нарийвчилсан хайгуул хийж, тухайн үеийн ханшаар нийт 10.33 сая рубль зарцуулжээ.
Тус орд ашиглахад дэд бүтцийн асуудлыг нэлээд шийдвэрлэсэн байдаг. Тухайлбал, Оросын Холбооны улсын Хар нуурын УЦС-аас Мардайн орд руу өндөр хүчдэлийн 110 квт шугам татжээ. Мөн 25 мегаваттын дизель цахилгаан станцтай юм. Үүнээс гадна үйлдвэрлэлийн болон ахуйн хэрэглээний нүүрсээ 115 км-т байрлах Адуунчулууны уурхайгаас хангах боломжтой.
Тус орд  2351,9 мянган тонн  юм. Ураны таамаг нөөц 3000 тонн гэдэг. Харин нэг тонн хүдэрт ураны агуулга 0,100 хувь хэмээн тооцдог.
Мардайн орд 6761 га талбайтай. Уг ордыг одоо Дорнод аймгийн “Эмээлт майнз” ХХК эзэмшиж байна.
Гурванбулаг, Мардайн ордуудын нийт хөрөнгө оруулалт 47 сая ам. доллар юм. Нийт төслийн хугацаанд Гурванбулаг, Мардайн ордуудаас 501 сая ам. доллар орох тооцоо гарч байгаа юм.

Гурван булагийн ураны орд

Орд нь Дорнод аймгийн Баяндун сумын нутагт сумын төвөөс зүүн урагш 15 км-т оршдог.
       1977-1981 онд урьдчилсан хайгуул хийжээ. 1979 оноос эхлэн нарийвчилсан хайгуулын ажил хийсэн. Энэ ажилд нийт 56.88 сая рубль зарцуулжээ. Орд нь хэмжээний хувьд том, нөөц өсөх боломжтой бөгөөд тухайн үедээ уурхайн ажиллах хугацааг 22 жилээр тооцож, техник эдийн засгийн тооцоо хийсэн байна.
      Гурванбулагийн орд  7254 га талбайтай. Энэ ордыг одоо гадаадын хөрөнгө оруулалттай “Вестерн Проспектор” ХХК эзэмшиж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан