Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2014 оны гуравдугаар сарын 17-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Өргөгч крантай ачааны автомашин нийлүүлэх
Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ-14/0082
    
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Өргөгч крантай ачааны автомашин нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50 000 /тавин мянга/төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Дээрх мөнгийг Нийслэлийн төрийн сан банк 200051015 тоот дансанд тушаана. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн туршид хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн хоёр жилийн дундаж борлуулалт нь санал болгож буй үнийн дүнтэй тэнцүү болон түүнээс багагүй /2012, 2013 он/

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх.
Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: сүүлийн хоёр жил /2012, 2013 /-ийн аль нэг жилд санал болгож буй үнийн дүнтэй тэнцүү төгрөгийн автомашин нийлүүлэлт хийсэн байх
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн хоёр жил /2012 он, 2013 он/
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл шаардлагатай.

Тендерийн хамт: 2 000 000 /Хоёр сая/ төгрөгийн тендерийн баталгааг ирүүлнэ.

Тендерийг2014 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 09 цаг 30 минут-т нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Дотоодын давуу эрх тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-15, Самбуугийн гудамж, Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр, 10 давхар, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, 1011 тоот, ахлах мэргэжилтэн Ч.Төрбат, Утас: 75757805, 88810803

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан