Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЕНДЕРИЙН УРИЛГА


Огноо: 2014.03.26

Тендер шалгаруулалтын нэр: Дарханы Төмөрлөгийн үйлдвэр болон Төмөртолгойн төмрийн хүдрийн уурхайн ажилчдыг цай хоолоор хангах ажил үйлчилгээ гүйцэтгэх  гүйцэтгэгчийг сонгон  шалгаруулах  нээлттэй  тендер

 Тендер шалгаруулалтын дугаар: ДТҮ 16/2014

Дарханы  Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК нь  эрх бүхий тендерт оролцогчдоос Дарханы Төмөрлөгийн үйлдвэр болон Төмөртолгойн төмрийн хүдрийн уурхайн ажилчдыг цай хоолоор хангах ажил үйлчилгээ гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100000 /нэг зуун мянган/ төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерийн хамт гүйцэтгэх ажлын үнийн саналын 2 хувьтай тэнцэх төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2014 оны дөрөвдүгээр сарын 25-ны  өдрийн  11.30 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014  оны дөрөвдүгээр сарын 25-ны  өдрийн  12.30 цагт нээнэ.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг: Дархан-Уул аймаг, Дархан  сум, “Дарханы  Төмөрлөгийн үйлдвэр”  ТӨХК
Утас: 99992928, 88112695, Факс: 7037-3946

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан