Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Дэлүүн болдог”-ийн хүндэтгэлийн хөшөөний дурсгалын цогцолборын загварын уралдааны болзол


Нэг. Болзлын зорилго
Монгол Улсын Ерөнхий сайдын 2013 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдрийн 195 дугаар захирамжаар Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж буй буриад түмний урлаг, спортын “Алтаргана - 2014” олон улсын их наадмыг Хэнтий аймгийн Дадал суманд зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
“Алтаргана-2014” олон улсын их наадмын хүрээнд "Дэлүүн болдог"-ийн хүндэтгэлийн  хөшөөний загварыг шалгаруулахад энэхүү уралдааны зорилго оршино.
Хоёр. Хамрах хүрээ
Нөхцөл, шаардлагыг хангасан аж ахуйн нэгж, байгууллага, судлаачдын баг, хувь хүн оролцож болно.
Гурав. Болзлын утга санаа, тавигдах нөхцөл, шаардлага
3.1 Хэнтий аймгийн Дадал сумын Дэлүүн болдог хэмээх газрыг монголчууд өдгөө ч шүтэн биширч байдаг. Учир нь, тэнд Их эзэн Чингис хаан мэндэлсэн гэдэг. Түүхэнд энэ газрыг Есүхэй баатрын гэрийн буурь байсан Болдог толгой хэмээсэн байдаг аж.
Өүлэн хатан ууган хүүгээ энд төрүүлэхэд хүү нь гартаа шагайн чинээ нөж атган мэндэлсэн тул нярайлсан эхэд хонины махаар шөл уулгаж тэнхрүүлдэг заншилтай ч "Баатар хөвүүн төрлөө" хэмээн тэмдэггүй шарга гүү унаган шөл уулгасан гэдэг. Унагасан гүүнийхээ дэлүүг газарт булж тэр газрыг Дэлүү булдаг хэмээснээр хожим нь Дэлүүн болдог болов хэмээн түүхэнд тэмдэглэсэн байдаг аж. Уг газар нь Онон, Балж голын бэлчирээс дээхэн Онон гол руу түрж тогтсон том хошуу юм. Манай түүх соёлын үнэт дурсгалт газруудыг хөрш зэргэлдээ БНХАУ, Казахстан зэрэг улс эзэн Чингис хааны минь төрсөн нутаг Дэлүүн болдогийг дэлхийн соёлын өвд өөрсдийн нэрээр бүртгүүлэхээр нэгэнт хөөцөлдөөд эхэлсэн байна.
3.2  Боржин чулуугаар хийгдсэн байх
Мэргэжлийн өндөр түвшинд утга санаа сайтай байх
Хөшөөний хэмжээ /6м2 х 10м2/
Дөрөв. Ирүүлэх материалын жагсаалт
o    •    Танилцуулга
o    •    Макет /Фото зураг байж болно/
o    •    Төсөв
Тав. Шалгаруулах журам:
•    5.1. Болзол хангасан гэж үзсэн этгээд нь “Макет”-ийг энэхүү болзолд заасан шалгуур үзүүлэлтийн дагуу боловсруулж 2014 оны дөрөвдүгээр сарын 25-ны дотор ССАЖЯ-нд ирүүлнэ.
•    5.2. Саналыг ирүүлсэн дарааллын дагуу дөрөвдүгээр сарын 25-наас тавдугаар сарын 1-ний дотор дэлгэрэнгүй танилцуулга, макет, зураг төсөв  зэрэгтэй нэг бүрчлэн танилцах журмаар шалгаруулалтыг хийнэ.
•    5.3. Товлосон хугацааны дотор ирүүлсэн материалыг “Алтаргана-2014” наадмын Үндэсний хорооны хурлын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг дүгнэж, шалгаруулна.
•    5.4. Болзолт уралдаанд хамгийн өндөр үзүүлэлттэйгээс нь эхлэн гурван байраар шалгаруулж шагнана. Үүнд:
o    1/ 1 дүгээр байр 1 /нэг/ – 2.0 сая төгрөг
o    2/ 2 дугаар байр 1 /нэг/ – 1.0 сая төгрөг
o    3/ 3 дугаар байр 1 /нэг/ – 0.5 сая төгрөг
•    5.5. Болзолд заасан шаардлага хангаагүй саналыг шалгаруулалтад оруулахгүй.
 
“Алтаргана-2014” наадмын зохион байгуулах Үндэсний Хороо
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,
Засгийн газрын Х байр, 1-р давхар, 103 тоот өрөө
Харилцах утас-264136

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан