Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Сургууль төгсөгчдөд зориулж эргүүл гаргана
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 05 сарын 08-ны өдөр болж, “Төгсөлтийн баярыг зохион байгуулах тухай” асуудлыг хэлэлцлээ.
Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл танилцууллаа.
Нийслэлийн хэмжээнд 2013-2014 оны хичээлийн жилд 83 их, дээд сургууль, 11 коллежийг 30800 оюутан, ЕБС-ийн төрийн өмчийн 114, хувийн өмчийн 89 сургуулийг 33544 сурагч төгсөж байгаагаас 9 дүгээр ангийг 19064, 11, 12 дугаар ангийг 14480 сурагч төгсөх гэж байна. Жил бүр сургуулийн төгсөлтийн “Хонхны баяр”-ыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Нийслэлийн цагдаагийн газар, Боловсролын газартай хамтран оюутан сурагчдыг гэмт хэрэгт холбогдох, архидан согтуурахаас сэргийлэх чиглэлээр удирдамж, төлөвлөгөө гарган ажилладаг.
Энэ жилийн төгсөлтийн баярын үеэр архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг  297 аж ахуйн нэгж, ЕБ-ын 61 сургуулийн захиргаанд албан мэдэгдэл өгч, биелэлтийг тооцон 3660 оюутан, сурагчдад яриа таниулга, сэрэмжлүүлэг хийсэн байна. Их, дээд сургууль, ЕБС-ийн төгсөлтийн баярууд 4-р сараас 7-р сарыг дуустал үргэлжилдэг тул урт хугацаанд хяналт тавьж ажиллахад хүндрэл гардаг байна. Мөн оюутан, сурагчид хонхны баяр, шалгалтаа өгч гэрчилгээ, дипломоо гардаж авсны баяр гэж тусдаа тэмдэглэдэг нь багагүй зардал гаргахад хүрдэг байна. Тиймээс энэ жил төгсөлтийн баярыг Нийслэлийн цагдаагийн газар, Боловсролын газар, Монголын оюутны холбоо, Монголын Сурагчдын холбоо, Нийгмийн ажилтан багш нарын нийгэмлэг зэрэг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран нэгдсэн байдлаар зохион байгуулж, гарч болзошгүй гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эргүүл, хяналтыг тавихаар төлөвлөж байгаа гэлээ.
Сүүлийн жилүүдэд хонхны баярыг тэмдэглэх, багш, сургуульдаа бэлэг авч өгнө гэх нэрийдлээр зөвшөөрөгдөөгүй мөнгийг анги, хамт олноороо санаачлан хураадаг нь зарим амьдралын боломж тааруу төгсөгчдөд хүндрэл болж улмаар хулгай дээрэм хийх шалтгаан болж байгааг Нийслэлийн Цагдаагийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Болдбаатар хэллээ. Мөн төгсөлтийн баяраа тэмдэглэж буй сурагч, оюутнууд баар, ресторан, цэнгээний газар, амралтын газарт архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж улмаар гэмт хэрэгтэн эсвэл гэмт хэргийн хохирогч болох тохиолдол цөөнгүй байгаа гэсэн юм.

Дээрх мэдээллийг үндэслэн нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд “Оюутан, сурагчид төгсөлтийн баяраа бусдын эрх, эрх чөлөөнд халдахгүйгээр зөв зохистой тэмдэглэхэд сургуулийн захиргаатай хамтран ажиллаж, цагдаагийн хүчийг нэмэгдүүлэх, гол, ойн бүс газарт эргүүл гаргаж, төгсөгчдийн аюулгүй байдлыг хангахад анхаарч ажиллах нэгдсэн зохицуулалт хийхээр боллоо”. Харин цэцэрлэг, бага ангийн сурагчдыг төгсөлтийн баяр тэмдэглэхийг хориглож, тодорхой хэмжээний мөнгөн хураамж цуглуулсан тохиолдолд сургууль, цэцэрлэгийн захиргаанд хариуцлага тооцохоор шийдвэрлэлээ. Энэ шийдвэрийг Нийслэлийн Засаг даргын захирамж гарган зохицуулна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан