Билгийн

Доллар (USD)

2800.0

Улаанбаатар

+16°C
USD / 3589.0₮
CNY / 499.1₮
KRW / 2.67₮
SEK / 379.2₮
JPY / 25.05₮
RUB / 49.73₮
EUR / 4074.0₮
CHF / 4354.0₮
GBP / 4836.0₮
HKD / 459.6₮
CAD / 2594.0₮
AUD / 2340.0₮
SGD / 2800.0₮
NZD / 2169.0₮
TRY / 94.1₮
USD / 3589.0₮
CNY / 499.1₮
KRW / 2.67₮
SEK / 379.2₮
JPY / 25.05₮
RUB / 49.73₮
EUR / 4074.0₮
CHF / 4354.0₮
GBP / 4836.0₮
HKD / 459.6₮
CAD / 2594.0₮
AUD / 2340.0₮
SGD / 2800.0₮
NZD / 2169.0₮
TRY / 94.1₮
USD / 3589.0₮
CNY / 499.1₮
KRW / 2.67₮
SEK / 379.2₮
JPY / 25.05₮
RUB / 49.73₮
EUR / 4074.0₮
CHF / 4354.0₮
GBP / 4836.0₮
HKD / 459.6₮
CAD / 2594.0₮
AUD / 2340.0₮
SGD / 2800.0₮
NZD / 2169.0₮
TRY / 94.1₮
USD / 3589.0₮
CNY / 499.1₮
KRW / 2.67₮
SEK / 379.2₮
JPY / 25.05₮
RUB / 49.73₮
EUR / 4074.0₮
CHF / 4354.0₮
GBP / 4836.0₮
HKD / 459.6₮
CAD / 2594.0₮
AUD / 2340.0₮
SGD / 2800.0₮
NZD / 2169.0₮
TRY / 94.1₮
МАН-ын бага хурал маргааш болно Хотын удирдлагуудын хууль, шүүхийн шийдвэрийн дээгүүр туучин Монголын уламжлалт гэсэн бүхнийг үзэн ядах мэт нурааж, устгаж байгааг хараад л суух уу Д.Амарбаясгалан даргаа, УИХ-ын эрхэм гишүүд ээ?!  Хотын дарга Х.Нямбаатарын хууль бус үйлдлийг илчилсэн Ардын эмч Ж.Хатанбаатарыг АТГ-аас баривчлахаар очжээ Ц.Баатархүү: AI тусламжтайгаар хүний хөгжлийн индексийг дээшлүүлнэ Европын сэргээн босголт, хөгжлийн банкны жилийн уулзалтад Монголбанкны төлөөлөл оролцов УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь УИХ: Өнөөдөр болох байнгын хороодын хуралдаан Д.Бадарсан: Нийслэлийн хэмжээнд 84 байршилд шинээр сургууль барих шаардлагатай Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнгийн далд зогсоол болон тохижилтын ажил 95 хувьтай үргэлжилж байна
МАН-ын бага хурал маргааш болно Хотын удирдлагуудын хууль, шүүхийн шийдвэрийн дээгүүр туучин Монголын уламжлалт гэсэн бүхнийг үзэн ядах мэт нурааж, устгаж байгааг хараад л суух уу Д.Амарбаясгалан даргаа, УИХ-ын эрхэм гишүүд ээ?!  Хотын дарга Х.Нямбаатарын хууль бус үйлдлийг илчилсэн Ардын эмч Ж.Хатанбаатарыг АТГ-аас баривчлахаар очжээ Ц.Баатархүү: AI тусламжтайгаар хүний хөгжлийн индексийг дээшлүүлнэ Европын сэргээн босголт, хөгжлийн банкны жилийн уулзалтад Монголбанкны төлөөлөл оролцов УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь УИХ: Өнөөдөр болох байнгын хороодын хуралдаан Д.Бадарсан: Нийслэлийн хэмжээнд 84 байршилд шинээр сургууль барих шаардлагатай Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнгийн далд зогсоол болон тохижилтын ажил 95 хувьтай үргэлжилж байна
Хорих ангид ч амьд явах эрхтэй, гэтэл...


Дөрөвдүгээр сарын 15-ны өдөр баривчлагдан урьдчилан хорих 461 дүгээр ангид хоригдсон Д.Амарсайхан гэнэт бие нь муудаж нас барав. Энэ хэрэг шоронд биш, саатуулах тасагт биш урьдчилан хорих ангид болсныг анхаарах ёстой. Энд гэм буруутай хүнийг хорьдоггүй, зөрчил гаргасан хүнийг саатуулдаггүй. Харин хэрэгт холбогдсон байж болзошгүй сэжигтнийг аюулгүй “хадгалах” ёстой, тэгж ч байж. Золгүй явдал болсон өдөр, үдийн 12 цагт талийгаачийн төрсөн ах нь ирж уулзаад, инээж хөхрөлдөж байсныг албаныхан баталж байна. Түүнээс 3-4 цагийн дараа өмгөөлөгч нь н.Анхбаяр, н.Чандмань, н.Энхбат нарын дөрвөн хүнтэй хамт уулзахаар орж ирэхэд дэргэд нь ухаан алджээ. Яаралтай түргэн тусламж дуудаж, анхны тусламж үзүүлж, хиймэл амьсгал хийсэн боловч сэхэл аваагүй аж. Одоо мөрдөн байцаах ажиллагаа эхэлж, хэргийн мөрөөр шалгаж байна. Дээрхээс үзэхэд талийгаач төрийн хяналтад орж, хорих ангид ирээгүй байсан ч тавдугаар сарын 13-ны өдөр хаа нэгтээ ухаан алдаж, эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барах байжээ гэж үзэж болохоор.

Учир нь, түүнийг хориг­дож эхэлснээс хойш тангараг өргөсөн эмч нар хэд хэдэн удаа биеийн байдал хэ­вийн гэдгийг нотолжээ. Тод­руулбал, нийт найман удаа эмчийн үзлэг, хоёр удаа шинжилгээ хийж. Хариуцсан эмч хамгийн сүүлийн үзлэгээ хэрэг болсон өдрөөс хоёр хоногийн өмнө /11-ний өдөр/ хийсэн гэжээ. Тэр үед талийгаачийн биеийн бай­дал хэвийн, ямар нэг зовиур­гүйн дээр эмнэлэгт хэвтэх, эмчилгээ үйлчилгээнд хамрагдах санал хүсэлт гаргаагүй аж. Энэ талаар Шүү­хийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Д.Ядам­дорж хэлэхдээ “Хоёр эмч үүрэг гүйцэтгэж байсан. Тэд 3-4 жил ажилласан, дадлага туршлагатай. Өө­рийн­хөө итгэл үнэмшил, ажил мэргэжлийн барим­жаагаар ажилласан. Шаард­лагатай хариуцлагаа хүлээнэ гэж цэргийн тангараг өргө­сөн, эмчийн ч тангараг өргө­сөн” гэсэн юм. Юутай ч, одоо­гоор хэргийн мөрдөн шал­­гах ажил үргэлжилж бай­­гаа тул хариуцлага тоо­цох албан ту­шаал­­тан, үүрэг хүлээсэн хү­ний нэр тодроогүй байна. УИХ-ын Хүний эрхийн дэд хо­роо­ны дарга Д.Ганбат урьд нь эмнэлгийн даргад хэрэг үүс­гэ­сэн талаар мэдээлж байсан билээ.

Хүний амиар “шоудсан” улстөрчид

Гэмт хэрэгт сэжиглэсэн хүнийг хорих эрх нь хуулийн байгууллагад оногдсон. Харин тэр хүний аюулгүй байдлыг хэрхэн хангах нь тусдаа асуудал юм. Гэвч үнэн мөнийг илрүүлчихвэл хариуцлагыг би хүлээхэд бэлэн гэж эзэн биетэй, эргэх хаягтай ярьж байгаа тохиолдолд түүнийг улс төржүүлэх шаардлага огт баймааргүй. Харамсалтай нь, хүн нас барсан энэ тохиолдол хийрхсэн улс төрдөө тол­гойгоо хэтэрхий мэдүүлж, хүн бүхэнд таалагдаж, хамгаас мундаг болж харагдах гэсэн улстөрчдийн үгэн зэвсгийн сум болчихов. Ингэхдээ тэд хариуцлага гэх үгийг хэл амаараа билүүдэн хурцалж, хариуцсан албан тушаалтан руу харвав. Тэр бүү хэл шууд хамааралгүйгээс огт хамааралгүй хүртэл бүх зүйлтэй холбож ярилаа. Бараг л эдийн засгийн хүндрэл нь энэ хүнийг үхэлд хүргэсэн болж таарах нь. Өнгөрсөн долоо хоногийн ажлын таван өдөр алгасалгүй хэвлэлийнхнийг урьж, мэдээлэл хийсний дотор талийгаач Д.Амарсайханы золгүй явдлын тухай ч ярьж амжсан. Ингэхдээ “Хүний эрхийн дэд хороо, ХЭҮК-т хариуцлага тооцох ёстой” гэж хэлж байлаа. Яагаад гэвэл хэрэг шалгах явцад хоригдож байсан хүн нас барсан, тэр хүн нь МАН-ын бага хурлын гишүүн байсан, түүгээр зог­сохгүй намын даргын ангийн хүүхэд, анд найз гэнэ. Даанч сайн хүнийг, дэндүү муу­хайгаар гүтгэж хорь­сон учир хууль сахиулах байгууллагын барилга дотор нас барлаа гэх санаа цухал­зуулна. Гэвч энэ бүгд цөмөө­рөө хийрхсэн улс төр, хувийн карьераа өсгөх гэсэн хоосон агуулга. Ингэж үзэх үндэслэл бий.

Нэгдүгээрт, нам нэгтэй улстөрч, анд найзууд нь буруугүй, дэндүү цайлган хүн байсан гэдгийг нь мэдэж байсан бол юунд сарын өмнө хоригдоход таг чиг байснаа саяхан нас нөгчихөд л дуу алдаж эхлэв. Үхсэн хүн үг хэлдэггүй болохоор л тэнгэрт одсон түүний араас төрөл бүрийн шоу, фантааз өрнүүлж эрх баригчдыг муухай хараг­дуулах, болж өгвөл байрнаас нь унагачих зорилго тээсэн биз. Тэртэй тэргүй тэд УИХ дахь сөрөг хүчин шүү дээ.

Хоёрдугаарт, эрх баригч­дын энэ цаг үед нас нөгчсөн хүнд намаараа анхаарч, хай­р­лан дурсаж байгаа нь МАН-ын хувьд цоо ши­нэ үзэгдэл. Өнгөрсөн 10 жи­лийн хугацаанд 210 гаруй хүн хоригдож байгаад нас нөгчжээ. 80 шахам хувьд нь МАН эрх барьж, бүх­нийг гардан гүйцэтгэж, бүх хариуцлагын эзэн болж явсан. Гэвч 210-аа байг гэхэд зуун удаа “Хорих ангид хүн нас барлаа. Хүний амьд явах эрх юу болов оо” гэж асуудал дэвшүүлсэн бил үү. Өнөөдрийнх шиг хүчтэй, кампанит ажлын зохион байгуулалттай довтлохоо байг гэхэд ядаж хөндий хүйтэн хорих өрөөнд амь тавьсан хүмүүсийн ар гэрт эмгэнэл илэрхийлж, ганц үг дуугарсан болов уу.

Гуравдугаарт, гурван хо­ногийн өмнө Дархан-Уул аймагт дахиад нэг хүн шо­ронд нас барсан гэнэ. Чанга дэглэмтэй найман жил хоригдсон, 50 настай тэрээр 25 жилийн ял эдлэх байж. Урьд нь, 2-3 удаа нийслэлд ирж эмчилгээ хийлгэж байснаас үзэхэд биеийн байдал тийм ч сайнгүй байсан бололтой. Хянагч, эмч, холбогдох ал­баныхан бие муудлаа гэхэд ялгаагүй Д.Амарсайхан агсанд хандсан шиг анхны тусламж үзүүлэх, эмнэлэг, эмчилгээнд оруу­лахыг хичээсэн ч нэгэнт оройтсон байж. МАН өнөөдөр энэ хүний талаар дуугарав уу гэвэл үгүй. Учир нь, олонд танигдаагүй, олон жилийн ялтай, чанга дэглэмтэй шоронд хоригдож байсан хүнээр шоу хийх нь МАН-д ашиггүй. Харин ч нэрэнд нь нэрмээс болж магадгүй тул, чимээгүй. Харин хэрэг нь хараахан эцэс­лээгүй, “хайртай” ги­шүү­нээ л өмөөрч, бүх үндэслэлээр эрх ба­ригч­дыг буруут­гаж суух нь нэрэнд цэ­вэр, хийхэд амар ажил.

Дүгнэхэд, 2014 он гарсаар зургаан хүн хорих ангид нас барсны нэг нь гурван өдрийн өмнө. Нэг нь Малайзын иргэн, нөгөө нь МАН-ын гишүүн байж. Бусад гурвыг нь бүр ч мэдэхгүй. Гэхдээ энэ дундаас МАН-ын гишүүн нас барсан нь л зүй бус үзэгдэл, нөгөө тав нь жам ёсных гэж тэд үзсэн бололтой.

Нэг сэжигтнийг онцлох уу, нийт шалтгааныг...

Эрх баригчдын хувьд, ажлыг гардан гүйцэтгэж буй хүмүүсийн бодлоор бол асуудлыг бүхэлд нь харж, бүгдийг нь шийдэх ёстой гэнэ. Өчигдөр УИХ-ын Хүний эрхийн дэд хороо нээлттэй хуралдаж хорих ангиудад тохиолддог гэнэтийн үхлийн шалтгааныг эрж, үндсээр нь шийдэх арга зам хайлаа. Хуралд Хууль зүйн яам, Хүний эрхийн үндэсний комисс, Авлигатай тэмцэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Нийслэлийн прокурорын газар гээд холбогдох албаныхан оров. Хорих ангид нас бардаг хүмүүст эмнэлгийн тусламж, үйлчилгээ хангалтгүй байдаг гэх мэдээлэлд салбарын сайд Х.Тэмүүжин дараах тайлбарыг өглөө. ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын нэгдсэн эмнэлэг батлагдсан орон тоогоор нийт 59 эмч, ажилтан, 120 ортой. Эмнэлгийн барилга сүрьеэгийн эмчилгээний зо­­риулалттай, олон жил ашиг­лаж хуучирч муудсан, шаард­лага хангахгүй. Тус эмнэ­лэг 2013 онд 14064 ялтанд эмнэлгийн үйлчилгээ үзүүлсэн. Он гарснаас хойш давхардсан тоогоор 3857 хүнд эмчилгээ, үйлчилгээ үзүүлжээ. Гэвч ялтан яаралтай тусламж авах шаардлагатайгаас бусад тохиолдолд өөрөө хүсэлт гаргаж байж шийдвэрлэдэг бололтой. Үхэлд хүргэдэг өөр нэг шалтгаан нь архаг, хууч өвчин. Өнгөрсөн онд нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар хорих анги, цагдан хорих байрнуудад хоригдож буй хоригдогч бүрийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулан өвчлөлийн судалгаа гаргажээ. Үүнд цагдан хоригдогсдын 653 /49.9 хувь/ нь, ял эдлэгсдийн 4920 /77.1 хувь/ нь архаг болон суурь өвчтэй байж. Улмаар 460 ялтныг яаралтай, 2616 ялтныг 10 хоногийн хугацаанд хэвтүүлэн эмчилсэн. Хэдий бүрэн хүчин чадлаар ажилласан ч өвчтэй 2000 орчим ялтан тухайн ондоо хэвтэн эмчлүүлж чаддаггүй аж. Үүнийг хорих ангид тохиолдож буй үхлийн нэг шалтгаан гэж үзэж болно.

Түүнчлэн хорих байрнуудын орчин нөхцөл хүний эрүүл мэндэд маш муугаар нөлөөлдгийг хэлэх хүн цөөнгүй байв. Жишээ нь, өнгөрсөн онд хорих камерт хүн шатаж, түлэгдсэн хэрэг гарсан нь 461 дүгээр хорих анги хэт хуучирсан, шинэчлэл хийх шаардлагатай болсныг илтгэнэ. Тухайн үед бүх шинэчлэлээ хий гэж Ерөнхий сайд хүртэл даалгавар өгсөн хэдий ч 2014 оны төсөвт шинэ зүйл авах ширхэг төгрөг ч тусгаагүй аж. Өөрөөр хэлбэл, нөхцөл байдал бахь байдгаараа л байгаа юм.

Үүнээс гадна сайд Х.Тэмүүжин хоригдогсдын орчин нөх­цөлийг сайж­руулахаар нэгд­сэн хорих төв байгуулах ажил эхэл­сэн ч төсөвт уягдаад мөн л гацчихсаныг хэллээ. Нийс­лэлийг тойрсон найман хорих байрыг нэгтгээд, хүний амьд явах эрхийг хангасан орчин нөхцөлтэй нэг хорих газартай болчихвол хүн тэсвэрлэхийн аргагүй камерт эрүүл мэндээрээ хохирдог байдал өөрчлөгдөх боломжтой гэсэн юм. Өнгөрсөн 10 жил хорих газарт нас барсан хүмүүсийн дунд сүрьеэ, зүрхний шигдээс өвчин зонхилж байж. Энэ мэтээр хурал сунжирсаар хамгийн эцэстээ тогтолцооны шинэчлэл, өөрчлөлтийг яа­ралтай хийх нь зүйтэй гэдэгт цөөнгүй хүн санал нэгдсэн. Юутай ч, ганц сэжигтэнд тохиолдсон золгүй явдлыг онцолж, хариуцлага нэхэх бус асуудлыг үндсээр нь цэгцлэхэд анхаарч эхэлжээ.

 Б.ГАНБИЛЭГ

0 Сэтгэгдэл
Vnen shvv dee!MANiinhan taliigaachaar hvrtel shou hiideg hugiin nowshnuud yum daa!Tiim sain baisan yum bol amid baihad ni umguulj hamgaalaad gargahgvi yasan yum!!
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан