Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
Бичил бизнесийн зээл барьцаа хөрөнгө шаардахгүй

 НИТХ-ын ээлжит 17 дугаар хурал өчигдөр болж иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэм­жих, амьжиргааг дээш­лүүлэх зорилгоор боловсруулсан бичил бизнесийг дэмжих, ядуур­лыг бууруулах хө­төлбөрийг баталлаа. Нийс­лэлийн Засаг даргын Хө­дөлмөр эрхлэлт, нийг­мийн хамгааллын асуу­дал хариуцсан орлогч Ц.Буян­да­лай,  “Нийслэлийн энэ оны төсөвт бичил бизнесийг дэм­жих зорилгоор 15,2 тэр­бум төгрөг суулгасан. Үү­нийг олгохдоо иргэддээ аль болох хүндрэлгүй уян ха­тан нөхцөлтэй байхаар боловсрууллаа. Үндэсний үйлд­вэрлэлээ дэмжин, ажил­гүйдлийг бууруулахад бичил бизнесийн сан үр дүнгээ өгнө” хэмээсэн юм.

Нийслэл анх удаа “Ир­гэний оролцоотой тө­сөв-2014” хэлэлцүүлэг зохион байгуулж 152 хорооны 318 мянган өрхөөс санал авахад иргэдийн олонх нь буюу  87 хувь нь бичил бизнес эрхлэх, өрхийн зээлд хамрагдах хүсэлтэй  гэдгээ илэрхийлжээ. 

Тиймээс уг хөтөлбөрийг санхүүжүүлэхэд нийслэлийн энэ оны төсөвт 15,2 тэр­бум төгрөг төсөвлөсөн аж. Уг санхүүжилтийг хэр­хэн хуваарилан явуулах та­лаар нэгдсэн хөтөлбөр ч бо­ловсруулжээ. Хөтөлбөрт нийс­лэлийн 152 хороо тус бүрт 100 сая төгрөг, цаашлаад хэрэгцээнээсээ хамаарч 200-300 сая төгрөгийн төсөл хэрэгжүүлэхээр тусгасан байна. Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сангаас олгох зээлийн хугацааг 36 сар, хүүгийн дээд хэмжээг жилийн 14,4 хүртэл хувь байхаар тооцон нэг зээлдэгчид таван сая хүртэл төгрөгийн зээл олгох гэнэ. Учир нь аль болох олон өрхөд хүртээхийн тулд зээлийн хэмжээг багаар тогтоожээ. Бичил бизнесийн зээлийн өөр нэг онцлог нь барьцаа хөрөнгө дээр нэлээд уян хатан байхаас гадна зээлийн нөхцөлийг хялбарчилсан явдал юм.   

Мэдээж хөтөлбөрийг хэ­рэгжүүлэхийн тулд хөрөнгө бүр­дүүлэх, зарцуулалтыг зо­хион байгуулах, хянах чиг үүрэг бүхий байгууллага байх ёстой. Тиймээс “Би­чил бизнесийг дэмжих нийс­лэлийн сан” байгуулах шаард­лагатай гэж үзсэн байна.

Энэ хөтөлбөр нь ашгийн бус учраас хүүгийн орлого нь зөвхөн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны зардалд зориулагдах юм байна. Түүнчлэн зээл олгоод зогсохгүй  бүтээгдэхүүнээ ху­дал­дах, борлуулах үйл ажил­лагааг хүүгийн орло­гоороо зохион байгуулахаар тусгажээ.

Мөн ямар нэг шат дамжлага, засаг захиргаагаар дам­жихгүйгээр иргэндээ шууд хүргэх зорилгоор зээ­лийг хадгаламж зээлийн хор­шоо­гоор дамжуулан олгох бо­­ломжтой гэж үзсэн байна. 

Жижиг бизнес эрхлэх хүсэлтэй иргэдээ дэмжиж байгаад нийслэлийн иргэдийн төлөөлөгчид талархаж буйгаа илэрхийлсэн ч зохион байгуулалт болон зарим шалгуур үзүүлэлтийн тухайд шүүмжлэлтэй хандаж байлаа. Тухайлбал, зээл авахыг хүссэн иргэн нь найдваргүй зээлийн өргүй, хэрэглээний зардлаа цаг тухайд нь төлдөг хариуцлагатай иргэн байна хэмээн заасныг эсэргүүцэх нэгэн ч байлаа. НИТХ-ын төлөөлөгч Г.Ганбаяр, “Өмнөх хадгаламж зээлийн хоршооны хар түүх арилаагүй, хохирол барагдаагүй байхад хороо бүрт Хадгаламж зээлийн хоршоо байгуулах нь буруу. Хоршоог байгуулсан иргэд өөрсдөө зээлээ авчих юм бол зээлээ ч төлөхгүй, шаардлага ч тавьж чадахгүйд хүрнэ. Тиймээс үүнийгээ санхүүгийн дэмжлэг болгож болохгүй юу. Сарын 1.4 хувийн хүүгийн нэг хувь нь санд үлдэж, 0,4 хувь нь сургалт явуулахад зориулагдана гэсэн байна. Нэг хувийг нь санд авахын оронд иргэнд өөрт нь үлдээ” гэсэн юм.

Өнөөдөр “Нарантуул” олон улсын худалдааны тө­вийн наймаачид гэхэд барь­цаа хөрөнгө, нийгмийн ба­талгаагүйгээс хувь хүнээс сарын 10 хувийн хүүтэй зээл авч, түүнийгээ сарынхаа бүх өдөрт хуваан төлж амьдардаг нь нууц биш. Өдөр бүр зээл төлөх дарамтад яваа тэдгээр наймаачны зээлийн жилийн хүү 100, 200 хувь ч хүрдэг байна. Иймд бичил бизнесийг дэмжих зээлийн цаад нэг агуулга нь  тэднийг мөн хамруулах гэдгийг ч хурлын үеэр хөтөлбөр боловсруулагчид хэлж байсан юм. Юутай ч өчигдөр болсон НИТХ-ын ээлжит хурлаар олон санал, шүүмж гарсны эцэст “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах хөтөлбөрийг баталсан юм. Мөн “Бичил бизнесийг дэмжих сан” байгуулах журмыг баталлаа.

 

Хэнд зээл өгөхөө шийдэх эрх иргэдэд бий

 

Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалайгаас хөтөлбөрийн талаар тодрууллаа.

 

-Бичил бизнесийг дэмжих олон хөтөлбөр байдаг. Та бүхний боловсруулсан хөтөлбөр юугаараа онцлог вэ?

-Зээл бол бичил зээл, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих гэхчлэн олон янз. Энэ олон төрлийн зээлтэй “Бичил бизнесийг дэмжих зээл”-ийг хольж ойлгож болохгүй.  Жижигхээн бизнес эрхэлдэг, багахан үйлдвэрлэл эрхлэхийг хүссэн хэрнээ банкнаас зээл авч чадахгүй байгаа иргэдэд үүнийг зориулж буй юм. Иргэд барьцаа хөрөнгөгүйгээсээ болоод зээл авч чаддаггүй. Тэгвэл энэ хөтөлбөрөөр барьцаа хөрөнгөний 60 хувийг батлан даалтын сан даагаад үлдсэн 40 хувийг заавал үл хөдлөх хөрөнгө биш, машин, хөргөгч, зурагт зэргийг нь барьцаалаад олгоё гэж байгаа. Тэгэхээр ядуурлыг бууруулахад их нэмэртэй, үр дүнтэй ажил болно.

-Шалгуур шаардлага нь өндөр байна гэх шүүмж дуулдсан. Хэрэглээний төлбөрөө цагт нь төлдөг байх зэрэг нарийн шалгуур тавьсан юм биш үү?

-Бид аминдаа их хөнгөн шаардлага тавилаа гэж ойлгож байгаа. Өмнө нь, Улаанбаатарын бүх төсөл Засгийн газар дээр өрсөлддөг. Түүнийг нь хэн мэдээлэл сайтай, танил талтай нь авдаг байсан бол зээл авахыг хүссэн иргэдийн хүсэл дээр үндэслэн хороон дээр нь зохион байгуулахаар болсон. Иргэд төслөө өөрийн хорооныхонтойгоо л өрсөлдүүлнэ гэсэн санаа л даа. Түүнчлэн энэ хөтөлбөрийн төслийг нийслэл ч авахгүй, дүүрэг ч авахгүй. Тухайн хорооны иргэд өөрсдөө хадгаламж зээлийн хоршоо байгуулаад нийслэлээс бүх санхүүжилтээ аваад хэндээ өгөх вэ гэдгээ шийдэх эрхтэй. Хэрэв бид хадгаламж зээлийн хоршоо байгуулах шаардлагагүй ээ, Банк бус санхүүгийн байгууллага эсвэл банкаар дамжуулаад зээлээ авъя гэвэл мөн нээлттэй. Өөрөөр хэлбэл нийслэлээс бүх зааврыг өгөхгүй гэсэн зарчим баримталж байгаа юм.

-Хуваарилалтыг хэрхэн зохион байгуулах вэ?

-Бичил бизнесийн зөвлөл хуралдаад сан гаргаад иргэдийн хурлаар батлуулъя гэдэг санал гаргаж байсан юм. Төлөөлөгчдийн олонх нь заавал хурлаар батлуулах шаардлагагүй, хурлын тэргүүлэгчдээрээ батлуулдаг байя гэсэн санал гаргасан. Тэгэхээр НИТХ-ын тэргүүлэгчид эцсийн хуваарийг гаргана гэсэн үг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан