Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана “Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ "Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно "Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяад өнөөдөр (2025.07.04) Улсын Их Хурлын гишүүн С.Лүндэг, С.Замира, Д.Рэгдэл, А.Ариунзаяа, У.Отгонбаяр, М.Сарнай, Н.Батсүмбэрэл, М.Мандхай нар Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд хүнсний сав, баглаа боодол, бордоо, ургамал хамгааллын бодис ашиглах хяналтыг сайжруулах, эрсдэлийн үнэлгээ хийх замаар хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн баталгаат байдлыг хангахтай холбогдсон стратегийг тодорхойлжээ.

Мөн Монгол Улсын Их Хурлын 2022 оны “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 1.1.4.-д “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тусгасан.Дээр дурдсан хууль тогтоомжид заасан зорилго, зорилтын хүрээнд баталгаат хүнсээр хэрэглэгчийг хангахтай холбогдсон эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай байна гэж хууль санаачлагчийн зүгээс үзсэн байна.Тус хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр “хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал” гэсэн нэр томьёог “хүнсний баталгаат байдал” болгон өөрчилсөнтэй уялдуулан хууль хоорондын уялдаа холбоог хангах зорилгоор Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй  байдлыг хангах тухай хуулийн нэрийг “Хүнсний баталгаат байдлыг хангах тухай” гэж өөрчилж, холбогдох зүйл, заалтад өөрчлөлт оруулахаар болжээ.Түүнчлэн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг үр дүнтэй  хэрэгжүүлэх зорилгоор баталгаат байдалд хяналт тавих тогтолцоог оновчтой болгох, мэргэжлийн удирдлагаар хангах, хүнсний хяналтын бодлого болон хүнсний баталгаат байдлыг хангах тогтолцоотой холбогдсон зохицуулалтыг нэмж тусгасан байна.

Мөн үйлдвэрлэл эрхлэхдээ бүртгэгдээгүй, хугацаа хэтэрсэн хүнсний нэмэлт хэрэглэх, эсхүл хэтрүүлэн хэрэглэх, дур мэдэн хэрэглэх, зориулалтын бусаар хэрэглэх, ургамал хамгааллын бодис, бордоо зэргийг технологийн бус аргаар хэрэглэхийг хориглож, зөрчсөн нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдвол холбогдох этгээдэд хариуцлага хүлээлгэх зэрэг зохицуулалтыг тусгажээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан