Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн бол заавал хариуцлага хүлээлгэнэ
Гэр бүлийн хүчирхий­лэл­тэй тэмцэх тухай хуу­лийн шинэчилсэн най­руул­гын төслийг өчигдөр Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар авч хэлэлцлээ. 2004 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль баталснаас хойш буюу 10 жилийн дараа шинэчлэн найруулжээ. Энэ хугацаанд хүчирхийлэлд өртсөн хо­хи­рогчдыг хамгаалан байр­луулах, гэр бүлд утсаар зөвлөгөө өгөх үйлчилгээг мэргэшсэн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж. Мөн нэг цэгийн үйлчилгээний төвүүд байгуулан үйлчилгээ үзүүлж эхэлсэн зэрэг бодлого, үйл ажиллагааны хүрээнд нааштай алхмууд болсон байна. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд гэр бүлийн хүчирхийлэл буурахгүй, хүний амь нас хохирох, гэмтэх, хүүхэд өртөж эхлэснээр барахгүй илүү ноцтой хэлбэрт шилжээд байгаа юм. Сүүлийн гурван жил найман сарын хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 1505 бүртгэгдсэнээс 49 хүн амь насаа алдаж, 1180 хүн гэмтжээ.

Цагдаагийн байгууллагад бүрт­гэгдээгүй болон захир­гааны зөрчилд тооцож арга хэмжээ авахуулсан хүчирхийллийн тоо үүнээс даруй тав дахин их бий гэнэ. Үүнийг ТББ-уудын хийсэн судалгаа харуулж буй. Хууль хэрэгжиж эхлээд найман жил өнгөрөхөд хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах 41 шийдвэрийг шүүх гаргасан ч нэг нь ч хэрэгжээгүй байна. Энэ нь хуулийн зохицуулалт оновчтой бус, ялангуяа байгууллагуудын эрх хэмжээ, оролцоог хэт ерөнхий, салангид байдлаар тусгаж, хохирогч, түүний гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэл орхигдуулсантай холбоотой аж.

Хуулийн төслийг шинэчлэн найруулахдаа үйлчлэх хүрээг өр­гөтгөж, хохирогчдыг хам­гаа­лах боломж бүр­дүүлжээ. Нас, сэтгэхүйн онц­лог, эцэг эх, хууль ёсны асран хамгаалагчаас хамааралтай эмзэг байдлыг харгалзан хүүхдийг гэр бүлийн хү­чирхийллээс хамгаалахыг нэг бүлэг болгон шинээр оруулсан гэлээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах бай­гууллагуудын үйл ажил­лагааны уялдаа холбоо, салбар дундын зохицуулалт, тэргүүлэн гүйцэтгэгчийг то­дорхой болгожээ. Энэ төрлийн хүчирхийллийг зөрчил хэмээн үзэж, гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх асуудлыг хохирогчийн үүрэг болгож, эрсдэлд оруулахаас гадна дахин давтагдахад хүргэж буйг өөрчилж, гэмт хэрэгт тооцож, заавал  хариуцлага хүлээлгэхийг мөн төсөлд тусгажээ.

Нийслэлийн цагдаагийн газрын дэргэд байрлах түр хамгаалах байр гуравдугаар сараас хойш 32 иргэнд үйлчилсэн гэнэ. 1222 дугаартай шуурхай утас ажиллуулан иргэдээс мэдээлэл авахаас гадна 102 утсаар ирсэн хүчирхийллийн шинжтэй гэмт хэргийн дуудлагын дагуу хохирогчдыг тусгай газар байршуулж, сэтгэлзүйн болон нийгмийн үйлчилгээ үзүүлжээ. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн дэргэдэх хохирогчдод үйлчилгээ үзүүлдэг төвөөс гадна Дорнод, Дундговь, Орхон аймагт мөн байгуулсан байна. Эмнэлэгт суурилсан нэг цэгийн үйлчилгээ Гэмтлийн эмнэлгээс гадна, хоёр дүүргийн эмнэлэгт байгуулан хохирогчийг 1-3 хоног байрлан эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх гадна мөрдөн байцаагчтайгаа уулзан асуудлаа ярилцах боломжоор хангажээ.
УИХ-ын гишүүд хүүхдийг гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах зохицуулалтыг нухацтай ярилцах нь зүйтэй гээд монгол уламжлал арга ухаантай хослуулан тусгах ёстойг анхааруулсан юм. АНУ, Европын уламжлал, соёлоос тэс өөр монгол уламжлалаар хүүхдээ хүмүүжүүлдгийг харгалзан үзэхийг санал байдлаар хөндөв. Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь энэ хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Уг асуудлыг С.Баярцогт гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулан, нягталж, судлахаар шийдвэрлэв. 
0 Сэтгэгдэл
сүүлийн хорин жилд монголчуудын эсрэг хийсэн олон цуврал арга хэмжээний нэг хэсэг бол гэр бүлийг задлах явдал юм... 90-д оноос эхлэн монголчуудыг эр эмээр нь задлаж, хооронд нь талцуулж, жэндэрийн бодлого нэрээр зохиомлоор хүйсээр нь ялгаварлан нэгийн муулах/ер нь бол эрчүүдийг муулах/, нэгийг нь хөөргөдөх/ер нь бол эмэгтэйчүүдийг хөөргөдөх/ замаар хэвлэл мэдээллээр нийгмийг хүчтэй бөмбөгдөж, тасралтгүй олон жилийн турш тархи угаах үйл ажиллагааны үр дүнд эр нь эр биш, эм нь эм биш болохуйцаар нийгэмийн гүнд өөрчлөлт явагдаж, эрчүүд төдийгүй, ялангуяа эмэгтэйчүүдийн сэтгэхүйд хэт их өөрчлөлт гарж, эр эмийн уламжлалт харилцаанд сөргөөр нөлөөлсөн... үүний шууд үр дагавар нь гэр бүл салалт, эрэгтэй эмэгтэй хүүхдүүдийн хүмүүжил, сэтгэхүйд гарсан өөрчлөлт, садарлах, завхайрах явдал эцэг эхчүүдийн дунд хавтгайрч, үүнээс улбаалан охидууд янхандах, хөвгүүд архидах, хар тамхинд орох, монголчуудын дунд харилцан бие биенээ хүндэтгэх, бие биендээ анхаарал тавих харилцаа устаж, амиа хичээсэн үзлийг хүч түрэн зохион байгуулалттайгаар дэлгэрүүлж байна... ийм л бодлогын шууд үр дүн болж, энэхүү хууль гарч байгаа бөгөөд мөн л гадны шууд оролцойтойгоор монголын нийгэм оршихуйн үндэс болсон гэр бүлийг задлах, аав, ээж, авгай нөхөр, ах эгч дүүсийг хооронд нь хагаралдуулж, гэр бүлийг задлахад чиглэсэн хууль болон гадны бодлого монголын нийгэмд орж ирж байна... өөрөөр хэлбэл, энэ хуулийг батлуулах нийгмийн хэрэгцээг жэндэр гэх мэтийн арга хэмжээ, төслүүдээр урьдчилан зохиомлоор зохион байгуулаад, дараа нь хуулийн батлан гаргуулж байна гэж ойлгож болно...
Хамгийн их уншсан