Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Монгол наадмын зардал 1.5 тэрбум төгрөгөөс хэтрэхгүй


Үндэсний баяр наадам зохион байгуулах комисс хуралдаж төсвийн хэмжээгээ урьдчилсан байдлаар тохиролцов. Энэ бямба гарагт Засгийн газрын хуралдаанаар оруулж эцсийн байдлаар төсвийг тогтоох аж. Нийт есөн салбар хороо, нэг ажлын хэсэг томилогдож нийт 177 хүн оролцож буйг комиссын дарга Д.Тэрбишдагва хэллээ.

Их Монгол Улс байгуу­лагд­саны 808 жилийн ой тохиож буй энэ наадмаар 285 ажил, үйлчилгээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Ингэх­дээ өмнөх оны төсвөөс хэт­рүүлэхгүй байхаар тө­сөөлж буй бөгөөд 2013 онд нэг тэрбум 581.3 сая төгрөгөөр наадаж байв. Энэ их мөнгө зарцуулах задаргааг тодорхой болгох ажлыг өмнөх хуралдаанаар хийж, хоёр дахь хурлаар дахин нягталсан юм. Гэвч салбар хорооны дарга нар тус тусад ногдох төсвийн мөнгийг хасуулахгүйг хичээж буйгаа нуусангүй. Өөрөөр хэлбэл, өөрсдийн оруулсан саналаар төсөв баталж өгөхийг хүсч байлаа. Үүний хариуд комиссын дарга “Засгийн газар хэмнэх бодлого барьж байгаа шүү” хэмээн сануулж суув. Урьдчилсан байдлаар баяр наадмын нээлтэд 170 сая төгрөг, Хүй долоон худагт хурдан морины уралдаан зохион байгуулахад 213.4 сая, Төрийн ёслол үйлчилгээнд 84 сая гэхчлэн төсөв хуваарилаад байна.
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харил­цах албаны дарга Ж.Мөнх­төр хэвлэл, суртал­чилгааг хариуцан комисст ажил­ладаг. Тэрээр хэвлэ­лийнхэнтэй холбоотой 20 үйл ажиллагаанд нийт 29 сая төгрөг хэрэгтэй гэх санал өгчээ. Гэтэл түүнд хоёр сая төгрөг хуваарилсанд шүүмжлэлтэй хандаж “Өнгөрсөн жил би бүгдийг гуйлгаар хийсэн. Бид мянган хүний мандат хэвлэж, мэдээллийн хуудас тараана. Мөн зохион байгуулалтын 20 минутын нэвтрүүлэг бэлдэж цацна, ядаж л хэвлэлийнхнийг ялгах хантааз хийх хэрэгтэй” гэсэн. Гэвч нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун төсвийг хянаад “Урьд нь болчихдог байсан ажилд нэмж мөнгө зарах хэрэггүй” гэв. Түүнчлэн наадам гэдэг өөрөө чухал үйл явдал учраас телевизүүд сурталчилгаа мэдээллээ хангалттай гаргадаг тул зарлага гаргах шаардлагагүй гэж хэлэх ч хүн байлаа. Гэхдээ хэвлэлийнхний хантааз, ял­гах тэмдэг чухал гэдгийг хамгаалалтын хорооныхон хэлсэн. Учир нь, энгийн хувцастай сэтгүүлч шугам давж нэвтрэхэд үзэгч, иргэд барьцах маягтай зүтгэж, маргаан үүсдэг гэнэ. Хурдан морины салбар хороо жилийн жилд их ажилтай байдгийн сацуу бужигнаантай. Ямар сайндаа хамгаалалтын ажилтнууд нийслэлээс төсөв гаргуулж шон хатгаж, тууз татдагаа хэллээ. Гэвч энэ жил хамгаалалтын ажилтнуудад шагнал цалин болгох таван сая төгрөгийг танажээ. Үүнийг Хурдан морины салбар хороон дарга тодруулахад “Тэд цалин авч ажиллаж байгаа тул нэмэгдэл өгөх хэрэггүй. Тэгээд ч наадмын комисст ажилласан бид ч нэмж цалин авдаггүй шүү дээ” гэж тайлбарлалаа. Энэ мэтээр бай, шагнал, бүтээн байгуулалтын цөөнгүй ажилд төсөв хассан шалтгааныг эрэл­­хийлсэн хуралдаан болж өнгөрсөн юм. Юутай ч хуралдаанд гарсан са­нал, шүүмжийг тусгаад энэ до­лоо хоногт Засгийн газ­раар хэлэлцүүлэн батална гэж Тэргүүн шадар сайд Д.Тэр­биш­дагва хэлэв.

Хурдан морины урал­дааны хувьд Мэдээлэл, шуу­дан, харилцаа холбоо, техно­логийн газрын дарга шинэ санал оруулж ирсэн. Хурдан морьдод тус бүрт нь бичил төхөөрөмж зүүж уралдааны явцыг дарааллаар мэдэх, харах боломж олгох гэнэ. Тодруулбал, миний морь гараанаас гарч, барианд хүртэл хэддүгээр байруудад шилжиж, ямар хурдтай яваа вэ гэдгийг түүгээр харах аж. Товчхондоо, олон улсад хөгжсөн морин уралдааны үеэр гардаг статистик үзүү­лэлтийг боловсруулж, өмнөх, хойдох уралдаантай жиших бололцоо бүрдэх гэнэ. Гэхдээ тулгарсан нэг бэрхшээл нь төсөв. Энэ жил 500 ширхэг төхөөрөмж тараахаар төлөвлөсөн ч нийт төсөв нь 180 сая төгрөг болсон тул хөрөнгийн үүсвэрийг улсаас шийдэх үү, уяачдад зарах уу гэдэг сонголт гарч иржээ. Наадмын комисс үндсэндээ хувьд нь өгөх байдлаар шийдэхийг санал болгосон тул уг асуудал үндсэндээ нийлүүлэгч компанийн шийдэх хэрэг болж хувирав. Юутай ч монголчууд бид Үндэсний баяр наадмаа 1.5 тэрбум төгрөгөөс хэт­рүүлэхгүйгээр тэмдэглэх аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан