Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Хаалгыг нь барих хоёр, гурван дээд сургууль бий гэнэ
Үйл ажиллагаа нь хэвийн явж байгаа 95 их, дээд сургуулийг энэ жил аттестатчилалд хамруулж дуусгахаар БСШУЯ-ныхан ажилдаа ороод буй. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн онд 30 шахам сургуулийг аттестатчилалд хамруулж “Хантайшир”, “Гүүр”, “Старс”, “Монгол фермер”, “Удирдлагын хөгжлийн коллеж”-ийн тусгай зөвшөөрлийг цуцалж хүчингүй болгосон. Харин энэ удаад 31 сургууль аттестатчилалд хамрагдаж буй юм. Энэ сарын 31 гэхэд аль сургууль цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах, аль нь хаалгаа барихыг нийтэд зарлана. Ямартай ч энэ онд аттестатчиллын шалгуурыг өндөрсгөнө гэдгээ БСШУЯ-ныхан өмнө нь мэдэгдсэн. Ингээд аттестатчилал хэрхэн явагдаж буй талаар БСШУЯ-ны Мэргэжлийн боловсролын газрын мэргэжилтэн Х.Батсайханаас тодрууллаа.
 
-Сургуулиудыг аттестатчилж эхлээд бараг л сарын хугацаа өнгөрчээ. Одоогоор хэчнээнийг нь шалгаж дуусаад байгаа бол?
-Ерөнхийдөө 70, 80 хувьтай явж байгаа. Орон нутгийн хоёр, гурван сургууль руу очиж чадаагүй байна. Энэ долоо хоногтоо амжаад очоод шалгачих болов уу. Хотын сургуулиудын олонхи нь аттестатчилалд хамрагдсан гэж ойлгож болно. Тэгэхээр энэ сарын 20 гэхэд нэгдсэн мэдээлэл нь гарчих байх.

-Хэчнээн салбар комисс сургуулиудаар явж байна вэ?
-10 гаруй комиссын багийнхан ажиллаж байгаа.

-Шалгалтын явцад сургуулиудад ямар зөрчил нийтлэг гарч байх юм?
-Эхлээд салбарын сайдын хурлаар оруулж мэдээлсний дараа нийтэд мэдээлэл өгөх ёстой байдаг юм. Тэгэхээр одоохондоо энэ талаархи мэдээллийг өгөх боломжгүй нь. Гэхдээ өнгөрсөн удаагийн аттестатчилалд хамрагдаж байсан сургуулиудыг бодвол зөрчил багатай байна билээ. Адаглаад л ихэнх нь өөрсдийн гэсэн сургуулийн байртай байна. Ерөнхийдөө бүхий л талаараар өмнөх сургуулиудыг бодвол ахисан төвшинд байна л даа.

-Тэгвэл зөрчил ихтэй, хаагдах төвшинд яригдаж байгаа сургуулиуд бий юү?
-Хоёр, гурван сургууль бий. Эцсийн дүн мэдээ нь гараагүй байгаа болохоор шууд зарлаж болохгүй л дээ. Ямар ч гэсэн салбар комиссынхон маань ажиллаж байна. Сургуулиудын мэдээллийг нэгтгэсний дараа бүх зүйл тодорхой болно.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан