Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Хэрэв ЭЕШ-даа өндөр оноо авбал...
Хүссэн их дээд сургууль­даа суралцаж, мэргэжил эзэмших тийзийг ЭЕШ давж байж авдаг. 11 жил сурсан бүхнээ дайчлах энэ шалгалтаар хамгийн ихдээ 800 оноо авах ёстой. Хэрэв 800 оноо авсан бол ногоон карт хожсон л гэсэн үг. Хүссэн сургууль, хүссэн сургалтын хөтөлбөр нээгдэнэ. Гэхдээ МУИС-ийн зарим хөтөлбөрт цөөн элсэгч авдаг учраас 800 оноотой ч хяналтын тоо­ноос хэтэрсэн элсэгчдийг шалга­руулах дараагийн шалгуур Бүрэн дунд боловсролын гэр­чилгээнд тусгасан хичээ­лийн дундаж дүн. Ингээд бодохоор ЭЕШ-даа сайн оноо аваад зогсохгүй бүх хичээ­лийн дүнгээ өндөр байхад анхаарах ёстой болж байна.
Энэ жилийн хувьд их, дээд сургуульд элсэгчдийн чанарыг сайжруулах үүднээс БШУ-ы сайд Л.Гантөмөр тушаал гаргаж, сургуулиудын босго оноог 450 байхаар тогтоосон. Өнгөрсөн жилийн­­хээс 50 оноогоор өндөрссөн гэсэн үг. Хувийн дээд сур­гуулиуд л 450 оноог босгоо болгодог бол төрийн өмчийн сургуулиуд 560-аас эхэлнэ. Зарим хөтөлбөртөө 650 онооны босго тогтоосон нь ч байна.
Гэхдээ шалгуулагч ЭЕШ-даа 650-иас дээш оноо авбал төрийн сангийн зээлээр суралцах боломж нээгдэнэ. Энэ жилийн хувьд ЭЕШ өгөхөөр 37 мянга гаруй хүүхэд бүртгүүлсэн. Тэд бүгд л их дээд сургуульд элсэх хүсэлтэй байгаа. Гэхдээ төрийн сангийн тэтгэлгийг энэ жил төрийн болон хувийн өмчийн сургуулиудын 6500 оюутанд л олгоно. Тухайлбал, МУБИС-д багшийн мэргэжлээр суралцах сонирхолтой элсэгч ЭЕШ-д 750-иас дээш оноо авсан бол 100 хувийн тэтгэлгээр, 650-750 оноо авсан бол 50 хувийн тэтгэлгээр суралцах боломжтой. Ингэхдээ төгсөөд таван жил мэргэжлээрээ ажиллах гэрээ БШУЯ-тай хийнэ. Тэгэхээр ЭЕШ-даа өндөр оноо авбал хүссэн их дээд сургуульдаа сурахаас гадна төрийн сангийн зээлд хамрагдах боломжтой.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан