Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
ЭЛСЭЛТИЙН МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН ШАЛГАЛТАД МЯНГА ОРЧИМ ХҮҮХЭД ОРСОНГҮЙ
Их дээд сургуульд элсэх визээ авахаар элсэгчид шалгалтаа өгч байна. ЭЕШ-ын журамд өөрчлөлт орсны дагуу энэ жилээс шалгалт өгөхөөр бүртгүүлэгчид монгол хэл бичгийн шалгалтыг нийтээрээ өгөхөөр болсон. Хамгийн эхний шалгалт болох монгол хэл бичгийн шалгалт өнгөрсөн бямба гарагт 12:00 цагт орон даяар зэрэг эхэлсэн. 100 минутын хугацаанд үргэлжилсэн энэ шалгалтыг ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн бүх элсэгч өгөх ёстой байсан. Гэсэн хэдий ч нийт бүртгүүлсэн 41 мянга орчим төгсөгчийн мянга гаруй нь тус шалгалтыг өгөөгүй байна.  
Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн Элсэлтийн болон улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбатаас тодруулахад “Монгол хэл, бичгийн шалгалтыг бүх бүртгүүлэгч өгөх ёстой байсан ч мянга орчим хүүхэд шалгалтаа өгсөнгүй. Дийлэнх нь нийслэлд шалгалтаа өгөхөөр бүртгүүлсэн байсан. Журмаараа бол энэ шалгалтыг өгөөгүй хүүхэд бусад шалгалтаа өгөх боломжгүй. Гэхдээ комиссоор энэ асуудлыг авч хэлэлцээд анхны жил, тэгээд ч энэ удаагийн монгол хэл, бичгийн шалгалт туршилт болж байгаа учраас тэдгээр бүртгүүлэгчийг бусад шалгалтад нь оруулахаар боллоо” гэв.
Өнөөдөр орос, англи хэл, химийн хичээлийн шалгалт болох бол маргааш Монгол улсын түүх, математик, биологи, монгол хэлний шалгалт товложээ. Харин 19-нд физик, нийгмийн тухай мэдлэг, газарзүйн шалгалт болох нь. Элсэлтийн ерөнхий шалгалтыг улсын хэмжээнд 52 төвд авч байгаа юм.
Б.Цэдэв
0 Сэтгэгдэл
БОЛЬЁ ОО
Хамгийн их уншсан