Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
ХААИС-Д АВСАН ЭЕШ-Д БУДЛИАН ГАРААГҮЙ ГЭВ
Улс орон даяар элсэлтийн ерөнхий шалгалт өрнөж буй энэ үед ХААИС дахь ЭЕШ-ын байранд зөрчил гарсан тухай мэдээлэл өчигдөр манай редакцид ирсэн юм. ЭЕШ авч буй багш нар шалгалтаас 20 минутын өмнө цагдаа, тагнуулын байгууллага болон эцэг эх, шалгуулагчийн төлөөллийг байлцуулан шалгалтын материалын битүүмжлэлийг тайлах ёстой. Гэтэл уржигдар болсон шалгалтын үеэр тус байранд ирсэн шалгалтын материалтай хайрцаг битүүмжлэлгүй байсан учир эцэг, эхчүүд гомдол гаргажээ. Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн Улсын болон элсэлтийн шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбатаас тодруулахад “Одоогийн байдлаар улсын хэмжээнд ямар нэг зөрчил гараагүй” гэсэн хариулт өглөө.
Харин дээрх байранд шалгалт өгсөн нэг төгсөгчийн аавтай хол­богдож энэ талаар лавлахад “Шал­галтын хайрцаг битүүмжлэлгүй ирсэн учраас эцэг эхчүүд өнөөдөр /өчиг­дөр/ цуглана гэж сонсоод очтол хориодхон хүн ирсэн учраас тарсан. Зүгээр юм байлгүй” гэв. ЭЕШ-ын материалыг шалгалт авах өдрийн өглөө тухайн байранд хүүхдийн тоогоор Боловсролын үнэлгээний төв дээр тоолж, хайрцаглан битүүмжлээд Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын ажилтнуудаар хүргүүлдэг учраас ямар нэг алдаа гарах боломжгүй гэдгийг ч Боловсролын үнэлгээний төвийнхөн хэлэв.
Өнөөдөр ЭЕШ-ын сүүлийн өдөр. Энэ өдөр физик, нийгмийн тухай мэдлэг, газарзүйн хичэээлийн шалгалттай.
Б.Цэдэвсүрэн
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан