Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Ирээдүйн эмч нар олон улсын жишигт нийцсэн лабораторид хичээллэнэ
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль /АШУҮИС/ өнөөдөр 2014-2015 оны хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын дэд дарга Р. Гончигдорж, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа нар оролцов.

АШУҮИС-ийн захирал Г. Батбаатар хэлэхдээ “Манай сургууль өнгөрч байгаа жилд бүтээн байгуулалтын олон ажил хийлээ. БШУЯ-наас хийсэн 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Эмзүйн сургуулийн хичээлийн 2800 м2 талбай бүхий 4 давхар шинэ байрыг барьж ашиглалтад орууллаа. Сургуульдаа олон улсын жишигт нийцсэн сургалтын лаборатори байгууллаа. Долоон давхар бүхий сургуулийн номын сантай болж байна. Оюутнууддаа зориулаад шилэн дээвэртэй Эко танхим байгуулж байгаа. Энэ бол урд хожид байгаагүй их хөрөнгө оруулалт юм. Тиймээс АШУҮИС-ийн нийт оюутан, багш нарынхаа өмнөөс БШУ-ны сайд Л.Гантөмөрт талархсанаа илэрхийлье” хэмээн онцоллоо. Харин БШУ-ны сайд оюутнуудад хандаж хэлсэн үгэндээ “Боловсролын чанарын шинэчлэл нь хүн бүрт боломж бий юм шүү гэдгийг ойлгуулах, харуулах зорилготой. Өнөөдөр хамгийн сайн оюутан эрдэмтэн багшийнхаа гараас эмчийн хувцас, чагнуураа гардан авсанд баяр хүргэе. Мөн энэ танхимд хамгийн муу сурдаг оюутан ч байгаа. Чамд энэ охиноос илүү гарах боломж дүүрэн байгаа шүү, амжилт хүсье. Сайн сурахын тулд хичээлээ цээжилж, тогтоох гэж хичээсний хэрэггүй. Харин өөрийн болгох хэрэгтэй. Удахгүй 11 дүгээр сард ашиглалтад орох шинэ лаборатори та бүхэнд тэр боломжийг олгоно. Номоос уншсанаа өөрийн гараар хийж сурна. Эзэн хичээвэл заяа хичээнэ. Та бүхэн чадна. Амжилт хүсье” гэсэн юм.

Энэ үеэр тус сургуулийн шилдэг багш нар Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулсныг БШУ-ны сайд Л.Гантөмөр гардуулан өгөв.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан