Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
2016 он гэхэд бүх сурагч физик химийн хичээлээ туршилтаар баталдаг болно

Нийслэлийн хоёрдугаар дунд сургуулийн хүүхдүүд энэ хичээлийн жилээс эхлэн физик, хими, биологийн хичээлээ бодит туршилтын дүнд судлах боллоо. Япон улсын Засгийн газрын санхүүжилтээр энэ онд манай 28 сургуульд тус бүрт нь 700 сая төгрөгийн өртөг бүхий байгалийн ухааны лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлээд байна. Түүний анхных нь Хоёрдугаар дунд сургуулийн сурагчдын гарт хүрч, БШУ-ны сайд Л.Гантөмөр, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Такенори Шимизү болон албаныхан гардуулж өглөө. Тус тоног төхөөрөмж нь бага, дунд ангийн байгалийн ухааны хичээлд зориулагдсан тус бүр 10 нэр төрлийн хоёр багц хамгийн сүүлийн үеийнх гэдгийг онцолж байлаа. 700 сая төгрөгийн өртөг бүхий лабораторийг нийслэлийн 11 орон нутгийн 17 ерөнхий боловсролын сургуульд өгөхөөр болжээ. Өнгөрсөн онд манай улс өөрийн санхүүжилтээр 100 сургуульд дэлхийн жишигт нийцсэн фикик, химийн лаборатор хүлээлгэн өгсөн бол цаашид бүх сургуулийг сүүлийн үеийн хэрэглэгдэхүүнээр хангах зорилт тавьсан. Энэ үеэр Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана “Өмнө нь хүлээлгэн өгсөн лабораторууд дээр нэмээд энэ ондоо 30 сургуульд лаборатор байгуулна. Үүн дээр орон нутгийн оролцоо их байна. Өнгөрсөн онд л гэхэд Сүхбаатар дүүргийн зүгээс бүх сургуульдаа Технологийн лаборатор байгуулж өгсөн. 2016 он гэхэд Монгол Улсын бүх ерөнхий боловсролын сургуулийн сурагч байгалийн ухааны хичээлээ туршилтын үр дүнд судалдаг болох боломж байна” гэсэн юм.

Тус сургуулийн сурагчид хэдийгээр өмнө нь харж байгаагүй тоног төхөөрөмжтэй харилцаж байгаа ч цаашид шилдэг инженер төрөх боломжийг дээрх лаборатор хангаж өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа БШУ-ны сайд Л.Ган­төмөр хэлсэн. Тэрээр энэ үеэр “Байгалийн ухааны хичээ­лийг туршилт руу шил­жүүлж, хүүх­дүү­дэд суралцах өргөн боломж ол­гох шаардлага зайлшгүй бай­сан учраас бид хоёр жилийн өм­нөөс Японы Засгийн газар бо­лон Жайка байгууллагад хү­сэлт гаргаж байгалийн ухаа­ны лабораторийн дэмжлэг үзүү­лэхийг хүссэн. Тэр хүсэлтийн да­гуу өнөөдрийн энэ бэлгийг өглөө. Япончууд ард түмэн боловсролтой болж байж улс орон хөгжинө гэсэн үндсэн зарчимтай. Тийм ч учраас ямар ч гадаад улстай хамтын ажиллагаа эхлүүлэхдээ боловсролын тал дээр хамтарч ажилладаг. Энэ нь цаашид сайн сайхан зүйлийг дагуулна гэж итгэдэг учраас тэр л дээ. Гэлээ гээд бид хүний гар хараад суугаад байхгүй. Бид өөрсдөө физик, химийн 200 гаруй лаборатор худалдаад авсан” гэв.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан