"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна
“Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
“МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ
Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ
НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана
Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Өвөрмонголд 400, ОХУ-ын Санхүүгийн их сургуульд 50 оюутан тэтгэлэгээр суралцуулна
БНХАУ-ын ӨМӨЗО-д монгол оюутан суралцуулах тухай Монгол Улсын БШУЯ, ӨМӨЗО-ы Ардын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулсан.

Энэ хүрээнд 2015 оноос 2019 оны дуустал нийт 400 монгол иргэнийг ӨМӨЗО-ы их, дээд сургуулиудад суралцуулах юм. ӨМӨЗО-ы Ардын Засгийн газраас монгол оюутанд зүгээр нэг сургалтын төлбөрийг олгоод зогсохгүй ажээ. Учир нь, иж бүрэн тэтгэлэг олгоно гэнэ. Үүнд сургалтын төлбөр, мэргэжлийн үндсэн сурах бичгийн төлбөр, оюутны байрны төлбөр, амьжиргааны тэтгэлэг, эрүүл мэндийн даатгал нь багтсан юм. Өмнө нь элчин сайдынхаа яамаар тэтгэлэгт хөтөлбөрт оюутан элсүүлдэг байсан бол ирэх хичээлийн жилээс ӨМӨЗО-ы тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад БШУЯ оролцож байхаар боллоо. З
Түүнчлэн ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн их сургуулиас монгол залуусыг үнэгүй суралцуулах боломжоор хангахаар болсон.
Энэ тухай тус сургуулийн Гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн хэлэхдээ, “Манай сургууль ОХУ-даа нэр хүндтэй сургуулиудын нэг. Монгол-Оросын эдийн засгийн харилцаа өргөжиж байгаа энэ үед Монгол Улсаас сурч буй эдийн засаг, банк санхүүгийн чиглэлийн ажилтнуудыг бэлтгэж байгаадаа баяртай байна. Энэ хичээлийн жилд манай сургуульд 30 монгол оюутан 100 хувийн тэтгэлэгээр суралцаж байгаа. Тэд маш хөдөлмөрч, орос хэлийг сайн сурч байгаагаараа бусад орны оюутнуудаас ялгардаг. Эдгээр оюутнууд төгсөөд эх орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Бид ирэх хичээлийн жилд 50 монгол оюутныг сургах төлөвлөгөөтэй байна” гэсэн.

0 Сэтгэгдэл