Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЕНДЕРИЙН УРИЛГА


Огноо: 2014-10-23
Тендер шалгаруулалтын нэр: Халдвартын автобусны эцсийн зогсоолоос зүүн тийш үерийн далан хүртэлх 1,8км хэсэгчилсэн хатуу хучилттай авто замын ажил,
Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ-14/0204

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Халдвартын автобусны эцсийн зогсоолоос зүүн тийш үерийн далан хүртэлх 1,8км хэсэгчилсэн хатуу хучилттай авто замын ажил, НХААГ-14/0204–ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг ньНийслэлийн төрийн сан банкны 200051015 тоот дансанд 200 000 /хоёр зуун мянга/ төгрөг төлж худалдан авч болно. /Гүйлгээний утгад “НХААГ-14/0204-ын тендерийн баримт бичгийн үнэ” гэж бичнэ./ Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн туршид хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын орлого: Сүүлийн хоёр жил буюу 2012, 2013 онуудад нийт мөнгөн дүнгийн жилийн дундаж нь 0,8 тэрбум төгрөгөөс багагүй
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт оролцогчийн ирүүлсэн үнийн саналын 30 хувьтай тэнцэх
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:Сүүлийн хоёр жил буюу 2012, 2013 он
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2012, 2013 онуудын аль нэгэнд нэг удаа 0,8 тэрбум төгрөгөөс багагүй
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:
- Зам тээврийн яамнаас олгосон 2.8.1. Хатуу хучилттай авто зам барих заалт бүхий тусгай зөвшөөрлийн эхээс хийсэн хуулбарыг нотариатаар баталгаажуулж ирүүлнэ.
Эсвэл:
- Зам тээврийн сайдын 2013 оны долдугаар сарын 1-ний өдрийн 152 дугаар тушаалаар батлагдсан “Авто зам, замын байгууламжийг барих, засварлах тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох журам”-ын 3.7.1.1. ЗБ-1 Хатуу хучилттай зам барих заалтанд хамраах төрлийн тусгай зөвшөөрлийн эхээс хийсэн хуулбарыг нотариатаар баталгаажуулж ирүүлнэ.
- Харилцаа холбооны зохицуулах газраас олгосон гадна Холбооны шилжүүлгийн ажил эрхлэх тусгай зөвшөөрөл мөн Барилга хот байгуулалтын яам болон Эрчим хүчний хөгжлийн төвөөс олгосон гадна дулааны шугам, магистраль гол шугамын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн эхээс хийсэн хуулбарыг нотариатаар баталгаажуулж ирүүлнэ.
Дээр зөвшөөрлийн төрөл болон заалтыг үндэслэн авто зам барихаас гадна дээрх заалтуудтай ижил төстэй тусгай зөвшөөрөл бүхий оролцогч нь захиалагчаас албан тодруулга хүсч, захиалагч шаардлага хангасан гэж үзсэн тохиолдолд уг тендерт оролцох эрхтэй.
Тендерийн хамт 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хүчинэй 24 750 000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2014 оны 11 дүгээр сарын 24-нийөдрийн Улаанбаатарын цагаар 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн, 11 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй
Дотоодын этгээдийг давуу эрхтэйд тооцно
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,  Бага тойруу-15,
Самбуугийн гудамж, Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр,
10 дугаар давхар, Нийслэлийн худалдан авах ажиллагааны
газар мэргэжилтэн Б.Анхбаяр
Холбоо барих утасны дугаар: 75757804

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан