Морин хуураа түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулж, зааж сургахыг бүх талаар дэмжинэ
“Эрдэнэс Тавантолгой” ХК 330 мянган мод тарьж ургуулаад байна
Тусгай олимп төрөл буюу 500, 800 метр зайд гүйгчдээс бүртгэлийн хураамж авахгүй
ЯПОН УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН ДЭД САЙД МАКОТО ОНИКИ МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙВ
"10 оноо жолоочид давхар шийтгэл оногдуулдаг байсан"
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ТАТВАР ТӨЛӨЛТӨӨР ТЭРГҮҮЛЛЭЭ
Тусгай олимп төрөл буюу 500, 800 метр зайд гүйгчдээс бүртгэлийн хураамж авахгүй
Уран бүтээлч С.Цацралын хоёр дахь удаагийн “Веритас” бие даасан үзэсгэлэн
Сонгогчдод мөнгө, эд зүйл тараавал нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзана
Тэгвэл сүүлийн 35 жилд юу яаж өөрчлөгдөв?
Дархлааг үгүй хийдэг зүйлс
Суудлын ажил- Суугаа ажил нь хүний бодисын солилцоог удаашруулахаас эхлээд нуруу өвчлүүлэх, таргалуулах гээд маш олон муу талтай. Бодисын солилцоо удааширна гэдэг нь таны бие хоол хүнснээсээ хэрэгтэй шим тэжээллэг бодисыг шингээж авахдаа хойрго болно гэсэн үг. Тиймээс цаг тутамд ажлын өрөөнөөсөө гарч, таван минут алхах, эсвэл янз бүрийн дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй.
Нүүрний будаг- Бүсгүйчүүдийн өдөр тутам хэрэглэдэг нүүрний будаг, крем, уруулын будаг, оо энгэсэг зэрэг нь химийн бодис агуулж байдаг бөгөөд арьсаар нэвчин биед шингэдэг. Энэ нь дархлаанд ч муугаар нөлөөлж байдаг. Тиймээс аль болох натураль найрлагатай будаг сонгож, гадуур гараагүй үедээ будгаа арилгаж байх хэрэгтэй.
Цагаан гурилан бүтээгдэхүүн-Цагаан гурилаар хийсэн талх, нарийн боов, бялуу идэхэд сайхан ч эрүүл мэндэд муу. Цагаан гурил нь дархлааны Т болон В эсийг сулруулдаг. Тиймээс цагаан гурил биш бүхэл үр, арвайн гурил хэрэглэж байх хэрэгтэй.
Дутуу нойр- Дархлаа муудах, өвчинд өртөмтгий болох үндсэн шалтгааны нэг нь хангалттай нойр авахгүй байх явдал юм. Хүнийг унтаж байх хооронд дархлалын тогтолцоо цагаан эсээ үйлдвэрлэдэг. Цагаан эс нь вирусийн эсрэг тэмцэх, бие эдгэрэхэд гол үүрэгтэй. Тиймээс шөнө бүр 7-8 цаг унтаж байвал хангалттай нойр авч, тэр хэрээр бие эрүүл байх нөхцөл бүрдэнэ.
Хэт их илчлэгтэй хоол- Хэт их илчлэг тэжээлтэй, ялангуяа малын махнаас их хэмжээний уураг авах нь биед муу. Энэ нь хөгшрөлтийг түргэсгэж, дархлааг муутгадаг. Хүний өдөрт авч буй илчлэгийн 10 хувь нь амьтны гаралтай мах, цагаан идээ байж болно. Харин үүнээс хэтэрвэл дархлаанд нөлөөлж эхлэх нь.
Ганцаардал- Ганцаардах, гунихрах таагүй мэдрэмж нь дархлааны тогтолцоог гэмтээдэг. Тиймээс гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олонтойгоо гээд ер хаа ч эелдэг найрсаг харилцаа үүсгэж, амьдралын сайхныг мэдэрч, баяр баясгалантай амьдрах хэрэгтэй.
Стресс-Байнгын стресс, санаа зовоосон, сэтгэл түгшээсэн асуудал эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, өвчин үүсэх нөхцөл болдогийг өнөөдөр хэн хүнгүй мэддэг болсон. Учир нь, стресс хүний тестотерон, эстроген дааврын ялгарлыг багасгадаг. Эдгээр дааврын тэнцвэр алдагдахад дархлалын тогтолцоо аливаа аюулын эсрэг хурдан хариу үйлдэл үзүүлж чадахаа больдог.
Утаа-Агаарын бохирдол зөвхөн уушгийг гэмтээдэг юм биш, хүний дархлааг ч сулруулдаг. Бохир агаар нь хүний дархлалын тогтолцоонд чухал үүрэгтэй Т эсийг дарангуйлдаг. Тиймээс гэртээ, ажлын орчиндоо агаар цэвэршүүлэгч тавьж эрүүл мэнддээ хөрөнгө оруулах хэрэгтэй.
Суудлын ажил- Суугаа ажил нь хүний бодисын солилцоог удаашруулахаас эхлээд нуруу өвчлүүлэх, таргалуулах гээд маш олон муу талтай. Бодисын солилцоо удааширна гэдэг нь таны бие хоол хүнснээсээ хэрэгтэй шим тэжээллэг бодисыг шингээж авахдаа хойрго болно гэсэн үг. Тиймээс цаг тутамд ажлын өрөөнөөсөө гарч, таван минут алхах, эсвэл янз бүрийн дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй.
Нүүрний будаг- Бүсгүйчүүдийн өдөр тутам хэрэглэдэг нүүрний будаг, крем, уруулын будаг, оо энгэсэг зэрэг нь химийн бодис агуулж байдаг бөгөөд арьсаар нэвчин биед шингэдэг. Энэ нь дархлаанд ч муугаар нөлөөлж байдаг. Тиймээс аль болох натураль найрлагатай будаг сонгож, гадуур гараагүй үедээ будгаа арилгаж байх хэрэгтэй.
Цагаан гурилан бүтээгдэхүүн-Цагаан гурилаар хийсэн талх, нарийн боов, бялуу идэхэд сайхан ч эрүүл мэндэд муу. Цагаан гурил нь дархлааны Т болон В эсийг сулруулдаг. Тиймээс цагаан гурил биш бүхэл үр, арвайн гурил хэрэглэж байх хэрэгтэй.
Дутуу нойр- Дархлаа муудах, өвчинд өртөмтгий болох үндсэн шалтгааны нэг нь хангалттай нойр авахгүй байх явдал юм. Хүнийг унтаж байх хооронд дархлалын тогтолцоо цагаан эсээ үйлдвэрлэдэг. Цагаан эс нь вирусийн эсрэг тэмцэх, бие эдгэрэхэд гол үүрэгтэй. Тиймээс шөнө бүр 7-8 цаг унтаж байвал хангалттай нойр авч, тэр хэрээр бие эрүүл байх нөхцөл бүрдэнэ.
Хэт их илчлэгтэй хоол- Хэт их илчлэг тэжээлтэй, ялангуяа малын махнаас их хэмжээний уураг авах нь биед муу. Энэ нь хөгшрөлтийг түргэсгэж, дархлааг муутгадаг. Хүний өдөрт авч буй илчлэгийн 10 хувь нь амьтны гаралтай мах, цагаан идээ байж болно. Харин үүнээс хэтэрвэл дархлаанд нөлөөлж эхлэх нь.
Ганцаардал- Ганцаардах, гунихрах таагүй мэдрэмж нь дархлааны тогтолцоог гэмтээдэг. Тиймээс гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олонтойгоо гээд ер хаа ч эелдэг найрсаг харилцаа үүсгэж, амьдралын сайхныг мэдэрч, баяр баясгалантай амьдрах хэрэгтэй.
Стресс-Байнгын стресс, санаа зовоосон, сэтгэл түгшээсэн асуудал эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, өвчин үүсэх нөхцөл болдогийг өнөөдөр хэн хүнгүй мэддэг болсон. Учир нь, стресс хүний тестотерон, эстроген дааврын ялгарлыг багасгадаг. Эдгээр дааврын тэнцвэр алдагдахад дархлалын тогтолцоо аливаа аюулын эсрэг хурдан хариу үйлдэл үзүүлж чадахаа больдог.
0 Сэтгэгдэл
dutuu
dutuu l bna daa xamgiin ix darxlaa ugui xiideg zuil chin enxbayar shuu de
2014.10.23