Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Уран бүтээлч С.Цацралын хоёр дахь удаагийн “Веритас” бие даасан үзэсгэлэн

Уран бүтээлч С.Цацралын хоёр дахь удаагийн “Веритас” бие даасан үзэсгэлэн

Соёлын яам санаачлан хэрэгжүүлж, Монголын Урчуудын Эвлэл хамтран зохион байгуулж буй “Art week Ulaanbaatar 2024″ хүрээнд уран бүтээлч С.Цацралын хоёр дахь удаагийн “Веритас” бие даасан үзэсгэлэн 2024 оны дөрөвдүгээр сарын 26-наас тавдугаар сарын 10-ны хооронд "Бий контемпорари арт галерей"-д үргэлжилнэ. Түүний энэ удаагийн үзэсгэлэнгийн куратораар урлаг судлаач Б.Учрал ажиллаж байна.

Тэрбээр Монгол зураг нийгэмлэгийн гишүүн зураач, СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийг Монгол зургийн зураач мэргэжлээр төгссөн цагаасаа өөрийн өнгө аяс бүхий бүтээлүүдээрээ олон улсын болоод дотоодын олон үзэсгэлэнгүүдэд оролцсоор байна. Энэхүү үзэсгэлэнд нийт 40 гаруй бүтээл дэглэгдэн нийтийн хүртээл болж байна.

“Веритас” нь Ромын домог зүйд үнэн гэсэн утгатай бөгөөд Веритас бол үнэний бурхан юм. Гэхдээ энэ удаа бид үнэний бурханы тухайд бус эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн үнэн хайр хийгээд дурсамжийн талаар хэрхэн дүрсэлсэнийг түүний бүтээлээс харах боломжтой.

Оп артын дүрсийн тоглолт ба дараалсан хөдөлгөөн, шугаман огтлолцолыг монгол зургийн зураасны татлага, орон зайн шилжилт, хавтгай таглалтын арга, дагнаасны уламжлалтай хослуулан өөрийн бүтээлийг туурвидаг нь дүрсийн мэдрэмж, мөн хэллэгийн илэрхийлэл гэж хэлж болохуйц. Агуулгын хувьд “ХҮН”-ийг бүтээлийнхээ гол дүр, дүрслэлийн нэг хэсэг болгосон нь хүйсийн тодорхойлолт гэхээсээ илүүтэй, оршихуйн мөн чанарын тухай юм.

Хайртай хүмүүсийн хоорондын зөрчил, өөрсдийн дотор орших хайрын дуу хоолойгоо сонсохоо мартсан энэ цагт үнэний тухай нэршлийг сонгосон нь бүр ч олзуурхууштай. Тиймийн учир эндээс бид эргэн тойрон дахь хүн хийгээд хүн хоорондын холбоо хамаарал, оюун санааны интерпретацийг ойлгох боломжтой.

Ерөөс “ХАЙР” гэх ойлголт бидний тархи, төсөөлөл, оршихуйд үл үзэгдэх зүйл хийгээд цаг хугацаа, цаг хугацааны тухай дурсамж, дурсамжаар үнэлэгдэх боломжгүй чин үнэн хийгээд мэдрэмжийн хүүрнэлийн илэрхийлэл юм.

Эцэст нь тэмдэглэн хэлэхэд “Бүх хүмүүс мөнх биш, та ч би ч бас адил мөнх бус” учраас “үнэн хүсэл” болоод “үнэн хайр” хоёрын завсрын талбар дахь мэдрэмжээ сублимацид оруулж, уран бүтээлчийн  хэлэх гээд байгаа дурсамжийн тухай та нэгийг бодох буй за…

Урлаг судлаач Б.Учрал

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан