Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой
“Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна
НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Цэцэрлэг тардаг цагийг хойшлуулахыг хүсчээ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт “Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбоо”-ноос албан бичиг хүргүүлжээ. Тус албан бичигт цэцэрлэгийн тарах хугацааг нэг цагаар хойшлуулбал олон мянган эцэг, эхчүүдийн асуудал шийдэгдэнэ хэмээн бичсэн байна.
Тодруулбал “Манай холбоо цэцэрлэгт сурч буй 75 мянга гаруй хүүхдүүдийн эцэг эхийн нэрийн өмнөөс хүсэлт хүргүүлж байна. Төрийн өмчийн цэцэрлэгүүд 17.00 цагаас тардаг нь ажил албатай аав ээжүүдийн хувьд хүүхдээ цэцэрлэгээс нь цагтаа амжиж авах эсвэл ажлаа таслах сонголтод хүрч байна.Үүнээс болж гэр бүлийн гишүүд болон ажилтан ажил олгогчдын дунд үл ойлголцол үүсэх таагүй хүндрэл үүссээр багагүй хугацаа өнгөрлөө. Энэхүү асуудлыг “18.00 цагт цэцэрлэг тардаг” болгон өөрчилбөл олон аав, ээж ажлаа тайван хийх нөхцөл бүрдэнэ. Дээрх шийдвэрийг гаргахад төсөвт ямар нэг хүндрэл үүсэхгүй. Цэцэрлэгийн багш нар ээлжлэн өглөө нэг цагаар хойш ирж, оройд нэг цагаар хойш ажиллахад асуудлыг бүрэн шийдэх боломжтой” гэжээ.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт “Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбоо”-ноос албан бичиг хүргүүлжээ. Тус албан бичигт цэцэрлэгийн тарах хугацааг нэг цагаар хойшлуулбал олон мянган эцэг, эхчүүдийн асуудал шийдэгдэнэ хэмээн бичсэн байна.Тодруулбал “Манай холбоо цэцэрлэгт сурч буй 75 мянга гаруй хүүхдүүдийн эцэг эхийн нэрийн өмнөөс хүсэлт хүргүүлж байна. Төрийн өмчийн цэцэрлэгүүд 17.00 цагаас тардаг нь ажил албатай аав ээжүүдийн хувьд хүүхдээ цэцэрлэгээс нь цагтаа амжиж авах эсвэл ажлаа таслах сонголтод хүрч байна.Үүнээс болж гэр бүлийн гишүүд болон ажилтан ажил олгогчдын дунд үл ойлголцол үүсэх таагүй хүндрэл үүссээр багагүй хугацаа өнгөрлөө. Энэхүү асуудлыг “18.00 цагт цэцэрлэг тардаг” болгон өөрчилбөл олон аав, ээж ажлаа тайван хийх нөхцөл бүрдэнэ. Дээрх шийдвэрийг гаргахад төсөвт ямар нэг хүндрэл үүсэхгүй. Цэцэрлэгийн багш нар ээлжлэн өглөө нэг цагаар хойш ирж, оройд нэг цагаар хойш ажиллахад асуудлыг бүрэн шийдэх боломжтой” гэжээ.
0 Сэтгэгдэл

















