Билгийн

Доллар (USD)

2814.0

Улаанбаатар

+18°C
USD / 3589.0₮
CNY / 500.4₮
KRW / 2.66₮
SEK / 391.7₮
JPY / 25.2₮
RUB / 49.73₮
EUR / 4112.0₮
CHF / 4407.0₮
GBP / 4871.0₮
HKD / 459.8₮
CAD / 2617.0₮
AUD / 2378.0₮
SGD / 2814.0₮
NZD / 2198.0₮
TRY / 94.7₮
USD / 3589.0₮
CNY / 500.4₮
KRW / 2.66₮
SEK / 391.7₮
JPY / 25.2₮
RUB / 49.73₮
EUR / 4112.0₮
CHF / 4407.0₮
GBP / 4871.0₮
HKD / 459.8₮
CAD / 2617.0₮
AUD / 2378.0₮
SGD / 2814.0₮
NZD / 2198.0₮
TRY / 94.7₮
USD / 3589.0₮
CNY / 500.4₮
KRW / 2.66₮
SEK / 391.7₮
JPY / 25.2₮
RUB / 49.73₮
EUR / 4112.0₮
CHF / 4407.0₮
GBP / 4871.0₮
HKD / 459.8₮
CAD / 2617.0₮
AUD / 2378.0₮
SGD / 2814.0₮
NZD / 2198.0₮
TRY / 94.7₮
USD / 3589.0₮
CNY / 500.4₮
KRW / 2.66₮
SEK / 391.7₮
JPY / 25.2₮
RUB / 49.73₮
EUR / 4112.0₮
CHF / 4407.0₮
GBP / 4871.0₮
HKD / 459.8₮
CAD / 2617.0₮
AUD / 2378.0₮
SGD / 2814.0₮
NZD / 2198.0₮
TRY / 94.7₮
МАН-ын бага хурал маргааш болно Хотын удирдлагуудын хууль, шүүхийн шийдвэрийн дээгүүр туучин Монголын уламжлалт гэсэн бүхнийг үзэн ядах мэт нурааж, устгаж байгааг хараад л суух уу Д.Амарбаясгалан даргаа, УИХ-ын эрхэм гишүүд ээ?!  Хотын дарга Х.Нямбаатарын хууль бус үйлдлийг илчилсэн Ардын эмч Ж.Хатанбаатарыг АТГ-аас баривчлахаар очжээ Ц.Баатархүү: AI тусламжтайгаар хүний хөгжлийн индексийг дээшлүүлнэ Европын сэргээн босголт, хөгжлийн банкны жилийн уулзалтад Монголбанкны төлөөлөл оролцов УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь УИХ: Өнөөдөр болох байнгын хороодын хуралдаан Д.Бадарсан: Нийслэлийн хэмжээнд 84 байршилд шинээр сургууль барих шаардлагатай Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнгийн далд зогсоол болон тохижилтын ажил 95 хувьтай үргэлжилж байна
МАН-ын бага хурал маргааш болно Хотын удирдлагуудын хууль, шүүхийн шийдвэрийн дээгүүр туучин Монголын уламжлалт гэсэн бүхнийг үзэн ядах мэт нурааж, устгаж байгааг хараад л суух уу Д.Амарбаясгалан даргаа, УИХ-ын эрхэм гишүүд ээ?!  Хотын дарга Х.Нямбаатарын хууль бус үйлдлийг илчилсэн Ардын эмч Ж.Хатанбаатарыг АТГ-аас баривчлахаар очжээ Ц.Баатархүү: AI тусламжтайгаар хүний хөгжлийн индексийг дээшлүүлнэ Европын сэргээн босголт, хөгжлийн банкны жилийн уулзалтад Монголбанкны төлөөлөл оролцов УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь УИХ: Өнөөдөр болох байнгын хороодын хуралдаан Д.Бадарсан: Нийслэлийн хэмжээнд 84 байршилд шинээр сургууль барих шаардлагатай Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнгийн далд зогсоол болон тохижилтын ажил 95 хувьтай үргэлжилж байна
Шинэчлэлийг авралаар буухиалж Р.Амаржаргал засаг тэргүүлэх үү


Дараагийнх нь хэн байх вэ гэдэг асуулт хит болж байна. Норовын Алтанхуягийг огцруулах шийдвэр УИХ-аар батлахаас өмнө л энэ асуулт хариугаа нэхэж эхэлсэн. Хариу нь хэн ч гэж гарсан бай түүнийг хэцүүхэн нийгэм, эдийн засаг, төсөв төлөвлөгөө хүлээж буй нь тодорхой юм. Мөн парламентын дараагийн сонгууль хүртэл жил гаруйн хугацаа үлдсэнийг мартаж болохгүй. Ийм цаг үед хэн Ерөнхий сайд болох вэ гэдэг асуултад хариуцлагатайгаар хариулах нь чухал. Гэхдээ хаа хамаагүй газраас Ерөнхий сайд хайж явахгүй, харьцангуй бага хүрээллээс 28 дахь  Засгийн газрын тэргүүн тодрох тул таамаглахад хялбар юм. Тодруулбал, УИХ-ын 45 хувь буюу хамгийн олон суудал эзэлдэг Ардчилсан намын 35 гишүүнээс хэн нэг нь Ерөнхий сайд болох нь дамжиггүй. Мэдээж, УИХ-ын дарга З.Энхболд энэ марафонд оролцохгүй, саяхан огцорсон Н.Алтанхуяг ч үргэлжлүүлэх гэж нэр дэвшихгүй биз. Тэгэхээр үлдсэн 33 гишүүнээс хэн нэг нь Ерөнхий сайд болох нь.

Өдөр өдөрт л нэг хүн Ерөнхий сайдад горилж, хэвлэлээр нэрээ дэвшүүлж, жиргээчдээр өөрийгөө магтуулж, олны анхааралд орж байв. Ч.Сайханбилэг, Л.Гантөмөр, Ц.Баярсайхан, М.Батчимэг гээд л хөвөрнө. Гэвч тэдний дундаас хамгийн сэтгэлд таарсан нь Р.Амаржаргал буюу өчигдрийн таамаглал байлаа. УИХ-ын дарга З.Энхболд “Удахгүй АН-ын бүлэг хуралдаж эдийн засгийн хямралтай тэмцэх Ерөнхий сайдаа тодруулна” гэж жиргээд “Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг сонгохоор ярьж байна” гэсэн мэдээлийн гарчиг, холбоосыг түгээжээ. Тиймээс энэ таамаглал илүү бодитой байж магадгүй гэсэн найдлага төрөв. УИХ-ын гишүүн Ж.Батзандан ч “Би хувьдаа Амаржаргалыг дэмжинэ. Хямралын үед сайн эдийн засагч улс орныг удирдах хэрэгтэй” гэсэн нь дээрх яриаг бататгах мэт.

Парламентын ээлжит сонгууль хүртэл жил гаруйн хугацаа үлдээд буй энэ цаг үед, 2015 оны улсын төсөв батлах хугацаа хоолойд тулчихсан ийм нөхцөлд, эдийн засгийн үзүүлэлтүүд тал талдаа уруудчихсан хүндхэн байдалд, ард түмэн УИХ, Засгийн газарт хамгийн муу үнэлгээг өгч, дор бүрнээ цалингаа хүлээж суугаа өнөөгийн нийгэмд гүйцэтгэх засаглалыг би удирдъя гээд иргэний зориг гаргаж, жинхэнэ эх оронч гэдгээ нотлон харуулах хүн цөөн. Гэвч Р.Амаржаргал тийм үүрэг хариуцлага, хүнд цаг үеийн шийдвэрт нааштай хариу өгч, амжилттай ажиллаж байсан туршлагатай нэгэн.

Дөрвөн жилийн хугацаанд дөрвөн ч Засгийн газар сольсон Ардчилсан намын гашуун түүхийн төгсгөлд түүний Ерөнхий сайдын түүх тэмдэглээтэй бий. Сүүлийн тэмээний ачаа хүнд гэдэг ч тэр тухайн үедээ ардчиллынхны тарьсан сайн, муу үйлийн үрийг үүрч, дүүрч давсанд гавьяа нь оршино. Өнөөдөр түүнийг Ерөнхий сайд болгоё гэвэл олон нийт ч нааштай хүлээж авах магадлал их. Нэгдүгээрт, эдийн засагч мэргэжилтэй. Хоёрдугаарт, өнөөгийнх шиг хүнд цаг үед Ерөнхий сайдаар нэг жил ажилласан. Гуравдугаарт, тэр асуудалд ашиг хонжоо, улс төрийн наймааны зарчмаар хандахыг хүсдэггүй, зарчимч гэдгийг бүгд мэднэ. Дөрөвдүгээрт, хатуу гараар, чанга бодлогоор ажиллах хүч түүнд одоо хүртэл бий. Тавдугаарт, албан тушаал, эрх мэдэлд дурлах хэнээ, шунал цухалздаггүй. Зургадугаарт, Ардчилсан нам доторх фракц, үзэл бодлын хуваагдлын аль нэг талд харьяалагдан хүлэгдэж, туйлширдаггүй. Ямар сайндаа л төсөв чинь таалагдахгүй байна, Засгийн газар сайн ажилласангүй гээд “ичсэндээ” УИХ-ын гишүүнээсээ татгалзаж, сандаргасан нь саяхан шүү дээ.

Сүүлийн тэмээний ачаа хүнд гэснээс түүх давтагдах гэж буй юм. 15 жилийн өмнө 38 настайдаа тэр Ерөнхий сайдаар нэг жил ажиллаад 2000 оны парламентын сонгуулийн дүнгээр байгуулагдсан Н.Энхбаярын Засгийн газарт тамгаа гардуулж байв. Харин одоо Ерөнхий сайд болчихвол 53 насандаа дахин Ардчилсан намынхны засаглалын бүрэн эрхийн сүүлийн ачааг тээж 2016 оны парламентын сонгуультай нүүр тулах нь. Гэвч ачааны их бага нь чухал биш ажлын үр дүн хийгээд төсөөлөл л ач холбогдолтой. 1999 оны наадмын дараахан хүлээж авсан Засгийн газраа тэр өөрийнхөөрөө зохион байгуулж чадаагүй гэдэг. Бүтэц, бүрэлдэхүүнийг өөрчлөх боломжтой байвч сульдаж, доройтсон нийгэм, эдийн засгийг түргэн өөд татахын тулд шинээр эмхэлж цаг алдахгүйгээр хуучин баг бүрэлдэхүүнд итгэж ажиллажээ. Монгол Улсын эдийн засгийн шинэчлэлийг гүнзгийрүүлэх, үндэсний хөгжлийн стратеги болон шинэ тогтолцоонд зохицсон улс төрийн институцуудын гүйцэтгэх үүргийн талаар үзэл санаа төлөвшүүлэх, мэдээлэл холбооны шинэ технологийг өргөн ашиглах, илүү тод засаглал гэсэн зорилтыг Р.Амаржаргал Засгийн газрынхаа танхимын тэргүүлэх зорилтоор тодорхойлон ажиллаж байж. Шинэ Засгийн газар бүх чадлаараа ажиллаж, зүтгэснийг дурсах хүн олон. Р.Амаржаргал Ерөнхий сайдын хийсэн гол ажил нь тухайн үеийн банк, санхүүгийн шинэтгэл, тэтгэврийн тогтолцоо, амьжиргааны доод түвшинг дээшлүүлэхэд дорвитой ажил хийсэнд оршдог.

Харин одоо Ерөнхий сайд болж, Засгийн газраа байгуулбал дараах бодлого баримтлах бололтой. Тэрээр саяхан нэг ярилцлагадаа “Шинээр гарч ирэх Засгийн бүтэц үнэхээрийн нүдээ олбол иргэдийн итгэлийг олж болно. Энэ нь үндэсний эдийн засгийн авралын Засгийн газар байх ёстой” гэжээ. Үүний тулд улс төрийн нам харгалзахгүйгээр Засгийн газраа өвөрмөц бүтэцтэй байхыг санал болгоод эргэж ирэх хариуцлагыг маш хатуу сахих хэрэгтэй гэсэн байна. Тодруулбал, хүчтэй улстөрчид манлайлж, салбар салбарын удирдах түвшинд өндөр мэргэжлийн, боловсролтой, ёс суртахууны хувьд цэвэр ариун, шударга, чигч шулуун зантай хүмүүсийг томилох гэнэ. Аль болох нам бус, мэргэжлийн хэмээх гол шалгуур тавихын чухлыг онцолсон.  Намууд өнөө маргаашаа бодсон улс төр хийхээ азнаад дээрх өвөрмөц бүрэлдэхүүнтэй засаг байгуулах боломж  олгох хэрэгтэйг ч хэлж. Ийм энгийн зүйлээс ажлаа эхэлбэл бизнесийнхэн, иргэд маш хурдан эерэг дохио авч, дэмжиж, ажлаа саадгүй төлөвлөнө хэмээн сэтгэжээ.
Товчхондоо, түүнийг Ерөнхий сайдаар дахин томилбол 2000 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийн өмнөх үе шиг “дан дээлтэй” Засгийн газар байгуулах гэнэ. Баабарын хэлсэн шиг “Мэргэжлийн Засгийн газар” байх аж. Харин тэр өөрөө “Авралын Засгийн газар” хэмээн тодорхойлж буй. Дээрх ярилцлага нь Ерөнхий сайдын суудлаас Н.Алтанхуяг буухаас өмнө болсон тул Р.Амаржаргал Засгийн газраа байгуулах тухай зөвлөмж санал төдий байж. Харин өнөөдөр хэцүүхэн нөхцөл байдал хүзүүнд тулаад ирсэн хойно тэр “Авралын Засгийн газрын” төлөвлөгөө боловсруулж суугаа биз. Түүний тактикийг хэрэгжүүлэхийн тулд Р.Амаржаргалыг Ерөнхий сайдаар батлах шаардлагатай. Үүний тулд УИХ-ын гишүүд, ҮЗХ-ны гишүүдийг зөвшөөрүүлэх шаардлага тулгарч буй юм.

0 Сэтгэгдэл
2000 онд ан-аа түгжилдсэн амаржаргал 2016 онд ан-ын амыг барих байх.
an odoo ard tymend muuhai haragdaj baigaa, goe haragdhiin tyld amarjargaliig tomiloh estoi
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан