Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Монгол эрдэмтэн дэлхийн шилдэг зохион бүтээгчээр шалгарлаа
Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор (Ph.D) Т.Энх-Оюун дэлхийн шилдэг зохион бүтээгч шагнал хүртлээ. Тэрээр энэ онд Дэлхийн Оюуны өмчийн байгууллага, Солонгос улсын оюуны өмчийн газрын дэмжлэгтэйгээр Монгол улсад зохион байгуулагдсан “Инновацийн шийдэл-Бидний амьдралд” сэдэвт уралдаант шалгаруулалтад “Барагшун агуулсан тэжээлийн нэмэлт бэлдмэл бэлтгэх арга” бүтээлээрээ амжилттай оролцож Дэлхийн Оюуны өмчийн байгууллагын “Алтан медаль”, “Шилдэг зохион бүтээгч” шагналын эзэн боллоо. Доктор Т.Энх-Оюун нь малын их эмч мэргэжилтэй, 1997 оноос хойш өнөөг хүртэл монгол орны барагшуны судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэж, 2012 онд БШУ-ы сайдын нэрэмжит залуу докторуудад олгодог Грантын эзэн болсон байна.
Тэрээр эх орны эмийн түүхий эд болох барагшуныг судалсан ажлын үр дүнгээр хэд хэдэн технологи боловсруулан мал эмнэлгийн үйлдвэрлэлд нэвтрүүлжээ. Ингэхдээ “Барагшуны эмийн түүхий эд боловсруулах арга”-аар “Ашигтай загвар”-ын гэрчилгээ №1592, “Мал, амьтанд зориулсан барагшунтай тосон түрхлэг” бүтээлээрээ шинэ бүтээлийн Патент №3899 авчээ.  Залуу доктор Т.Энх-Оюуны олон жилийн судлагааны үр дүн ийнхүү Дэлхийн Оюуны өмчийн байгууллагаар үнэлэгдлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан