ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо
Голомт банк 2021 оноос хойш Усны Компакт хөтөлбөрийг тасралтгүй дэмжин ажиллалаа
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг хаана
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
21 аймагт зөвлөн туслах цахим уулзалтыг зохион байгууллаа
“Жагсаал, цуглааны үеэр хэв журам сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалт эхэллээ
АТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна
Замын-Үүд боомтоор 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
Толийн зуу хийдийн хурал сэргэлээ

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт 1936 он хүртэл ажиллаж байсан “Толийн зуу” хийдийг нийслэл хотод амьдарч байгаа нутгийн иргэд санаачлан зохион байгуулж шинээр сэргээн сумын төвд “Өршөөн аврагч” нэртэйгээр байгууллаа. Нийслэлээс 700 гаруй км алс сумын нутагт ийм хийд байгуулан хурал номыг нь сэрээлээ.
Манжийн хаан монголд ирэхээр явж ахуйдаа говь, цөл туулан хүнтэй малтайгаа ангаж цангаж явтал өнөөгийн Хатанбулаг сумаас 40 км-т байдаг Толийн булаг тааралдаж амны цангаагаа тайлсан гэнэ. Манжийн хаан ихэд баярлаж “Энэ их буянтай сайхан нутаг байна. Үүнийг шагнах нь зүйтэй. Энд хурал номын хийд байгуул” хэмээн зарлигдаж. Ингээд сүм дуган барьж эхэлтэл сүмийн орой, дээврийг барьж болдоггүй гэнэ. Хааны зарлиг биелүүлээгүй хэмээн сүм бариулж байсан долоон түшмэлийг дараалан толгойг нь авч шийтгэжээ. Ингээд найм дахид нь томилогдсон түшмэл сүмийг гүйцээн бариулснаар “Шагналын хийд” хэмээдэг болсон гэсэн домог байдаг.
Толийн зуу хийд нь говь нутаг, энэ сумын нутагт байсан Өлгийн хийдийн дараа орох том хийд болж 1930-аад онд 70 орчим лам хуврагатайгаар хурал хурж байсныг их хэлмэгдүүлэлтийн үед 1936 онд коммунистууд нурааж сүйтгэсэн гэдэг.

0 Сэтгэгдэл