Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой
“Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна
НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
“Би ирээдүйн манлайлагч” уралдаант хөтөлбөр эхэллээ
“ФранклинКови” компанийн “Би ирээдүйн манлайлагч” хөтөлбөр Монгол Улсад албан ёсоор хэрэгжих гэж байна.

Уг төслийг “Манлайлах урлаг төв” төрийн бус байгууллага шинээр оруулж ирж байгаа аж. Тус хөтөлбөр нь “Үр бүтээлтэй хүмүүсийн 7 хэвшил” номын агуулга дээр тулгуурлах юм байна. Дэлхийн орнуудад хөтөлбөрийг хэрэгжүүлж буй гол зорилго нь залуу хойч үедээ өөртөө итгэх итгэлийг төрүүлэх, багаар ажиллах, өөрийгөө хөгжүүлэх зэрэг шаардлагатай ур чадварыг суулгахад оршиж байгаа юм. Мөн санаачлагатай, бүтээлч байдал, манлайлал, асуудал шийдвэрлэх, үр дүнтэй харилцаа холбоо тогтоох, олон талт мэдлэг үүгээр олж авах давуу талтай хэмээн хөтөлбөр хэрэгжүүлэгчид хэллээ.
Дэлхийн 147 оронд амжилттай хэрэгжиж буй тус хөтөлбөрийг анх 1999 онд АНУ-ын А.B. Combs сургууль сайн дурын үндсэн дээр хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэхүү хөтөлбөрийг анхлан хэрэгжүүлсэн тус сургууль 2006, 2014 онд АНУ-ын шилдгийн шилдэг сургуулийн шагнал хүртжээ. Тус шагналыг хоёр удаа авсан ганц сургууль нь А.B. Combs. Энгийн нэгэн сургуулиас дэлхийд тэргүүлэгч гүрний шилдэг сургууль болсон амжилтаа тус сургууль “Би ирээдүйн манлайлагч” хөтөлбөр хэрэгжүүлсэнтэй холбон тайлбарлаж байна.
АНУ-ын 1500 гаруй сургуульд хэрэгжин үр дүнгээ өгөөд буй “Би ирээдүйн манлайлагч” хөтөлбөр албан ёсны эрхтэйгээр Монгол Улсад хэрэгжүүлэх гэж байгаатай холбогдуулан анхлах ангийн сурагчид болон оюутан залуусын дунд “Би ирээдүйн манлайлагч” уралдаант хөтөлбөр зарлалаа. Тус хөтөлбөрийн шилдэг таван оролцогчийг дэлхийн шилдэг 100 их, дээд сургуульд амжилттай элсэхэд үнэ төлбөргүй бэлтгэхийн зэрэгцээ 100 хувийн тэтгэлэгтэй суралцуулах аж.
Хөтөлбөрийг “ФранклинКови” компанийн Монгол Улс дахь албан ёсны төлөөлөгчийн газар болох “Манлайлах урлаг төв”-ийн тэргүүн Б.Сайнбаяр удирдах юм байна. “Манлайлах урлаг төв” ТББ 2003 онд байгуулагдсан. Энэ цагаас эхлэн Монголын болон дэлхийн сонгомол бүтээлүүдийг албан ёсны эрхтэйгээр хэвлэн нийтэлж уншигчдад хүргэжээ. Тэдний отгон бүтээл нь өсвөр насныхан, оюутан залууст зориулсан “Амьдралдаа гаргаж болох хамгийн чухал 6 шийдвэр” номыг орчуулж хэвлээд удаагүй байна. Тус ном нь АНУ-ын “ФранклинКови” компаниас эрхлэн гаргадаг хувь хүний хөгжлийн тэр дундаа хүүхэд залууст зориулсан цуврал номын нэг юм.

0 Сэтгэгдэл