Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Сурагчид ухаалаг карттай боллоо

Нийслэлийн Боловсролын газар, Монголын Сурагчдын Холбоо хамтран  орчин үеийн техник технологийн ололтод тулгуурлаж, олон улсын стандартад нийцсэн Смарт картыг 138 мянга гаруй сурагчдад хоёр дахин хямд үнээр буюу 1400 төгрөгөөр 3 жилийн хугацаатайгаар олгохоор боллоо.

Нийслэлийн ЕБС-ийн сурагчийн үнэмлэхийг гаргахдаа сурагчдын хүсэлт, хэрэгцээнд тулгуурлаж, судалгаанд үндэслэн сурагчдын чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрөөх, сурагч бүрт сургалтын төвд  үнэ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үнээр сурах боломжийг олгох, ерөнхий боловсролын сургуулиудад “Ухаалаг сургууль” хөтөлбөрийг хэрэгжүүлэх  сурагчдад эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, ёс суртахууны боловсрол олгох,  нийтийн тээвэрт сурагчдын эрх ашгийг хамгаалах зорилготой юм.

Нийслэлийн Боловсролын газар, Монголын Сурагчдын Холбооноос Өргөө кино театртай хамтран сурагчийн нэг өдрийг санаачлан сурагчийн үнэмлэхээр 20-50 хувийн хөнгөлөлт үзүүлж, кино боловсрол олгох хөтөлбөрийг  хэрэгжүүлэх юм. Сурагчийн үнэмлэхийг дэмжих үүднээс “Ухаалаг сургууль” хөтөлбөрийг Хаан даатгал, Монре даатгалын компанитай хамтран  нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудад сурагчийн үнэмлэх уншигч машинуудыг  үнэ төлбөргүйгээр  байршуулахаар болсон бөгөөд уг машиныг ерөнхий боловсролын сургуулиуд  байршуулахыг хүсвэл дээрх хоёр даатгалын компанид  хандаж болох юм. Мөн "Кэвико" компанитай хамтран  үнэ төлбөргүйгээр онлайн сургалтад хамрагдах, интернэтэд хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх зэрэг олон ажлыг  сурагчдад зориулан шинээр нэвтрүүлж байна. Нийслэлийн сурагчийн үнэмлэх нь 1400 төгрөгийн үнэтэйгээр ашгийн бус зорилгоор гарч  байгаа бөгөөд энэ сарын 27-ны өдрөөс эхлэн  хүчин төгөлдөр үйлчилнэ гэж Нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан