Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Манай гаригийн хамгийн халуун газарт +56,7 градус хүрч байж
Өвөлдөө манай дэлхийн бөмбөрцгийн умард хэсэг цас мөсөөр хучигдан хүйтний эрч чангарахад зарим газарт чухам хүн яаж амьдардаг байна аа гэмээр болдог. Гэтэл бөмбөрцгийн өмнөд хагаст  хэт дулаан байж заримдаа амьд амьтан тэсэхээргүй халуу шатах нь бий. Ганцхан цэнхэр гариг дээр  цаг агаарын ийм эрс тэс, өөр байдаг ч хүмүүс хэдэн мянганы туршид амьдарсаар үүндээ дасал болон нутаглаж ирж.
Манай дэлхий дээр хаана хамгийн халуун бэ.

10. Грекийн нийслэл Афин. Целсийн +48 градус

Афин бол манай гаригийн хамгийн халуун газрын нэг. Энд 1977 онд 48 градус хүрч халсан нь хамгийн дээд үзүүлэлт. Ер нь 70-аад онд асар халуун байж их хуурайшсан.

9. Сицилийн Катенануова. Цельсийн +48,5 градус

Газар дундын тэнгис дэх Сицил арал зөөлөн дулаан өвөлтэй, халуун хуурай зунтай. Зундаа ер нь 40 градусаас буухгүй. 1999 онд энд 48,5 градус хүрч халсан нь дээд үзүүлэлт.

8. Саудын Арабын Жидда. +49 градус

Энд зундаа дунджаар 43 градус байдаг ч 1961 оны зун +49 градус хүрсэн нь тэмдэглэгдэж үлдсэн. Жидда манай эриний өмнөх 522 онд загасчдын тосгоноос үүдэлтэй хот.

7. Аргентины Кордова хот. Цельсийн +50 градус


Аргентины цөл дэх энэ хотод жилийн ихэнх хугацаанд зөөлөн уур амьсгалтай. Гэхдээ Сьерра-Чикас уулын нөөлгөөр дулаан орж ирснээр агаарын температур 38 градусаас давах нь бий. Заримдаа бүр 50 градус хүрдэг.

6. Австралийн  Однадатта. Цельсийн +50 градус

Өмнөд Австралийн энэ жижиг хотынхон үхэр л малладаг улс. Эндээс холгүй цөл оршдог болохоор 50 градус хүрэх нь энүүхэнд. Энд жилдээ ердөө 174 мм тундас унадаг хамгийн хуурай газар.

5. Энэтхэгийн Ражастхан. Цельсийн 50,6 градус

Энэтхэгийн умард нутгийн Ражастхан муж бол Тар цөлд оршдог. 1956 онд Ражастханы Анвар сууринд 50,6 градус хүрч халсан нь Энэтхэгт дээд үзүүлэлт болж тэмдэгдэгдсэн.

4. АНУ-ын Сонорын цөл. Цельсийн 52 градус

Сонорын цөл нь АНУ, Мексикийн хил дамнан оршдог. Энд 1966 онд цельсийн 52 градус хүрч халсан нь хамгийн дээд үзүүлэлт. Хэдий ийм халуун ч энд мексикийн индиан омгийнхон амьдарсаар л байгаа.

3. Кувейтын Сулайбия. Цельсийн 53,6 градус

Персийн булангийн эрэг дагуу энэ газар хамгийн халуун газрын нэг яахын аргагүй мөн. Цөл дунд байх энэ оронд 53,6 градус хүрэхэд нэг их гайхахгүй. Зундаа ер нь 50 градусаас илүү гарч халдаг.

2. Тунисын Кебили. Цельсийн 55 градус

Цөл дундах энэ хотод 1931 онд 55 градус хүрч халсан нь дээд үзүүлэлт боловч 200 мянган жил хүмүүс амьдарч ирсэн энэ газар байнгын халуун, хуурай байдаг.

1.    АНУ-ын Үхлийн хөндий. Цельсийн 56,7 градус

Калифорни муж дахь Үхлийн хөндий бол манай гаригийн хамгийн халуун газар. Энд 1913 онд цельсийн +56,7 градус хүрч халсныг тэмдэглэж үлдээжээ. Жилинй туршид энд халуун хуурай байдаг цөл.
4 Сэтгэгдэл
Миний хичээлийг хөнгөвчилж өглөө баярлалаа
баярллаа
Хичээлд маань хэрэгтэй боллоо баярлалаа
Баярлалаа
Хамгийн их уншсан