Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөөдрөөс нийслэлд арай дулаарна

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд : Өнөөдөр баруун зүгийн нутгаар, 27-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна

Өнөөдөр ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн ихэнх нутгаар, төвийн нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, зүүн зүгийн нутгаар зүүн хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор 15-20 градус, Увс нуур болон Идэр, Тэс, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 12-17 градус, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар 8-13 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.

Нийслэл Улаанбаатарт багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 6-8 градус хүйтэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан