Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
“Газарчин” дээд сургууль зөвшөөрөлгүй сургалт явуулж байжээ
“Газарчин” дээд сургуулийн салбар Е-Газарчин /онлайн/ сургууль нь суралцагчдаа хохироож байгаа тухай гомдол ирсний дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагч 2015 оны хоёрдугаар сарын 13-23-ны өдрүүдэд шалгалт хийжээ.

Боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар иргэн боловсрол эзэмших албан сургалт нь өдөр, орой, эчнээ, экстернат хэлбэртэй байдаг. Гэтэл Е-Газарчин /онлайн/ сургууль нь 2010-2011 оны хичээлийн жилээс эхлэн албан сургалтын хэлбэр бус, /онлайн/ зайны сургалтаар зургаан мэргэжлээр бакалаврын сургалт явуулж байгаа нь Боловсролын тухай хууль, тогтоомжийг  зөрчсөн байна.

Зайны сургалт нь бүх шатны сургалтын байгууллагын өдөр, орой, эчнээ, экстернат хэлбэрийн сургалтад бүхэлд нь буюу хэсэгчлэн хэрэглэдэг боловсролын иж бүрэн тусгай технологи, арга, хэрэгсэл бөгөөд зайны сургалтаар дээд боловсрол эзэмшүүлдэггүй юм.

“Газарчин” дээд сургууль болон Е-Газарчин /онлайн/ зайны сургалтын захирлууд уг сургалтыг экстернат хэлбэрийн сургалт гэж тайлбарлаж байгаа ч Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас экстернат хэлбэрийн сургалт явуулах тусгай зөвшөөрөл аваагүй байв. Е-Газарчин /онлайн/ сургуулийн зайны сургалтад хамрагдсан суралцагсдын дийлэнх нь БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа иргэд байжээ. Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах талаар улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж, торгуулийн арга хэмжээ авлаа. Мөн БСШУЯ-нд тус сургуулийн үйл ажиллагааны талаар улсын байцаагчийн дүгнэлт хүргүүлэх гэж байна.

“Газарчин” дээд сургуулийн салбар Е-Газарчин /онлайн/ сургууль нь суралцагчдаа хохироож байгаа тухай гомдол ирсний дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагч 2015 оны хоёрдугаар сарын 13-23-ны өдрүүдэд шалгалт хийлээ.

Боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар иргэн боловсрол эзэмших албан сургалт нь өдөр, орой, эчнээ, экстернат хэлбэртэй байдаг. Гэтэл Е-Газарчин /онлайн/ сургууль нь 2010-2011 оны хичээлийн жилээс эхлэн албан сургалтын хэлбэр бус, /онлайн/ зайны сургалтаар зургаан мэргэжлээр бакалаврын сургалт явуулж байгаа нь Боловсролын тухай хууль, тогтоомжийг  зөрчсөн байна.

Зайны сургалт нь бүх шатны сургалтын байгууллагын өдөр, орой, эчнээ, экстернат хэлбэрийн сургалтад бүхэлд нь буюу хэсэгчлэн хэрэглэдэг боловсролын иж бүрэн тусгай технологи, арга, хэрэгсэл бөгөөд зайны сургалтаар дээд боловсрол эзэмшүүлдэггүй юм.

“Газарчин” дээд сургууль болон Е-Газарчин /онлайн/ зайны сургалтын захирлууд уг сургалтыг экстернат хэлбэрийн сургалт гэж тайлбарлаж байгаа ч Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас экстернат хэлбэрийн сургалт явуулах тусгай зөвшөөрөл аваагүй байв. Е-Газарчин /онлайн/ сургуулийн зайны сургалтад хамрагдсан суралцагсдын дийлэнх нь БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа иргэд байжээ. Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах талаар улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж, торгуулийн арга хэмжээ авлаа. Мөн БСШУЯ-нд тус сургуулийн үйл ажиллагааны талаар улсын байцаагчийн дүгнэлт хүргүүлэх гэж байна.

- See more at: http://www.zasag.mn/m/inspection/view/8921#sthash.TSodticU.dpuf
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан