Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
Зөрүүтэй мэдээллээ арилгаагүй оюутан 70200 төгрөг авахгүй
Энэ жил их, дээд сургуулиудад суралцаж буй 200 мянган оюутан 70200 төгрөгийн тэтгэлэг авахаар болсон. Бичиг, баримтын зөрчилгүй, мэдээлэл нь бүрэн оюутнууд 9-12 сар хүртэлх тэтгэлгээ өнгөрсөн нэгдүгээр сард авсан билээ. Харин бичиг баримтын зөрчилтэй, мэдээлэл нь зөрүүтэй гэх шалтгаанаар цөөн тооны оюутан өнөө хэр нь тэтгэлгээ аваагүй байгаа юм. Тэгвэл Сургалтын төрийн сан мэдээлэл нь зөрүүтэй оюутнуудын үндэсний тэтгэлэг болох 70200 төгрөгийг энэ сарын 20 хүртэл олгож дуусгавар болгохоор шийджээ.
Тиймээс зөрчил, алдаатай мэдээллээ өөрийн сурч буй сургуулийнхаа сургалтын албанд хандаж эсвэл Сургалтын төрийн сангийн мэргэжилтэн н.Явуухулангаар засуулж болох аж. Энэ талаар холбогдох байгууллагын мэргэжилтнээс тодруулахад “Оюутнууд өөрсдөө их хайнга байна. Ирээд зөрчлөө арилгуулах хангалттай хугацаа, боломж байлаа. Хэрвээ заасан хугацаанд ирж мэдээллээ засуулахгүй бол тэтгэлгийг нь олгох боломжгүй. Биднээс шалтгаалсан зүйл байхгүй. Харин дараагийн тэтгэлгийг сургуулиудаас нэгдсэн мэдээлэл ирсний дараа олгох болно” гэв.

0 Сэтгэгдэл