Билгийн

Доллар (USD)

2833.0

Улаанбаатар

+25°C
USD / 3589.0₮
CNY / 501.6₮
KRW / 2.7₮
SEK / 395.8₮
JPY / 25.31₮
RUB / 51.79₮
EUR / 4147.0₮
CHF / 4446.0₮
GBP / 4934.0₮
HKD / 459.4₮
CAD / 2650.0₮
AUD / 2390.0₮
SGD / 2833.0₮
NZD / 2213.0₮
TRY / 94.3₮
USD / 3589.0₮
CNY / 501.6₮
KRW / 2.7₮
SEK / 395.8₮
JPY / 25.31₮
RUB / 51.79₮
EUR / 4147.0₮
CHF / 4446.0₮
GBP / 4934.0₮
HKD / 459.4₮
CAD / 2650.0₮
AUD / 2390.0₮
SGD / 2833.0₮
NZD / 2213.0₮
TRY / 94.3₮
USD / 3589.0₮
CNY / 501.6₮
KRW / 2.7₮
SEK / 395.8₮
JPY / 25.31₮
RUB / 51.79₮
EUR / 4147.0₮
CHF / 4446.0₮
GBP / 4934.0₮
HKD / 459.4₮
CAD / 2650.0₮
AUD / 2390.0₮
SGD / 2833.0₮
NZD / 2213.0₮
TRY / 94.3₮
USD / 3589.0₮
CNY / 501.6₮
KRW / 2.7₮
SEK / 395.8₮
JPY / 25.31₮
RUB / 51.79₮
EUR / 4147.0₮
CHF / 4446.0₮
GBP / 4934.0₮
HKD / 459.4₮
CAD / 2650.0₮
AUD / 2390.0₮
SGD / 2833.0₮
NZD / 2213.0₮
TRY / 94.3₮
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ Б.Наранхишиг жюү жицүгийн Ази тивийн аварга болжээ Цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах талаарх хэлэлцүүлэг боллоо Шатахуун импортлогч, худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийж байна Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна 2026 онд Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөлд санал авч байна Монголын хүүхдийн спортын VIII наадмын галт бамбарыг асаалаа Барилгын материалын логистикийн үйл ажиллагаа явуулж буй ААНБ, холбоодын төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо Монгол Улсын хамгийн анхны задгай усан паркийг энэ зун бүрэн ашиглалтад оруулна Барилгын тусгай зөвшөөрлийн шинэ журам ирэх сараас хэрэгжиж эхэлнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ Б.Наранхишиг жюү жицүгийн Ази тивийн аварга болжээ Цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах талаарх хэлэлцүүлэг боллоо Шатахуун импортлогч, худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийж байна Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна 2026 онд Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөлд санал авч байна Монголын хүүхдийн спортын VIII наадмын галт бамбарыг асаалаа Барилгын материалын логистикийн үйл ажиллагаа явуулж буй ААНБ, холбоодын төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо Монгол Улсын хамгийн анхны задгай усан паркийг энэ зун бүрэн ашиглалтад оруулна Барилгын тусгай зөвшөөрлийн шинэ журам ирэх сараас хэрэгжиж эхэлнэ
62 дугаар сургуулийн багш нар эрдэм сургах үүргээ “хугацаагүй” мартжээ

Нийслэлийн СХД-ийн ерөн­хий боловсролын 62 дугаар сургуулийн багш нар тус сургуулийн захирлаар томилогдсон Ш.Сарантуяаг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг шаардан ажил хаяад найм хонож байна. Тэдний ийн эсэргүүцэх болсон шалтгаан нь Ш.Сарантуяа өмнө нь тус сургуулийн захирлаар гурван жил ажиллахдаа ажлын байрны дарамт байнга үзүүлдэг байсан гэх. Тиймээс захирлаа эсэргүүцсэн багш нар хэвлэлийнхэнд удаа дараа хандаж буй. Өчигдөр ч мөн энэ асуудлаар хэвлэлийн хурал зарлав. Залуу багш нар сард нэг болдог хурал дээр ямар арга хэмжээ авхуулах бол, хэнийг цоллох бол гэсэн байнгын айдастай байснаа хурлын үеэр ярив.

62 дугаар сургууль нь 164 багш ажилчинтай. Тэдний ихэнх нь буюу 120 гаруй нь  ажил хаялтад оролцож буй. Гэтэл тус сургууль 3000 гаруй сурагчтай. Багш нарын ажил хаялтаас үүдээд одоогоор 300 гаруй сурагч хичээллэж байгаа гэнэ. Эсэргүүцлийн үр дүнд сурагчдаа хохироохгүй гэсэндээ зарим багш нь хичээлээ зааж байгаа аж.

Хэвлэлийн хуралд ирсэн багш нар “Ш.Сарантуяа л биш бол өөр хүнтэй хамтран ажиллахад бэлэн байна” гэв. Хичээл нь орохгүй байгаад сурагч нар ч гомдолтой байгаа бололтой. Энэ талаар тус сургуулийн бага ангийн багш Ц.Дарьсүрэн “Сурагчид маань хэзээ хичээл орох вэ, шийдвэр нь хэзээ гарах юм бол гэсэн хүлээлттэй ангийн багшаасаа байнга лавлаж байгаа” гэлээ.

Харин бага ангийн багш Б.Ганчимэг “Бидний ажил хаялтыг улс төржсөн аль нэг намыг, захирлыг дэмжиж байна гэх зэргээр буруу тайлбарласан ташаа мэдээлэл гарч байна. Бид аль нэг намыг, захирлыг дэмжээгүй. Ердөө л энэ Сарантуяа гэх ёс зүйгүй захиралтай цаашид хамтарч ажиллахгүй гэсэн байр сууриа илэрхийлж байна” гэсэн.

Уг нь, тус сургуулийн захи­рал Ш.Сарантуяа ажил хаялт зарласан багш нартай уулзжээ. Уулзалтын үеэр “Би иргэний зориг гаргаж чадахгүй. Энэ сургуульд ажиллана. Та нар надтай хамтарч ажиллаач. Би хувь хүн талаасаа өөрчлөгдсөн. Өөртөө дүгнэлт хийсэн” хэмээн ярьсан аж. Гэсэн ч багш нар түүнтэй дахин хамтран ажиллаж чадахгүй гэдгээ хэлсэн байна.

З.Мягмарсүрэн багш “Сарантуяа 62 дугаар сургуу­лийн захирлаар ажиллаж байх хугацаандаа 75 багшид сахилгын арга хэмжээ авсан. Мөн амаржсаныхаа дараа ажилдаа орохоор ирсэн багшийг заавал нэг жил болсны дараа ажилдаа ир гэсэн дарамт үзүүлдэг байсан. Арав гаруй багшийг нэр төрд халдсан гэж СХД-ийн цагдаад өгсөн. Багш нараа ингэж цагдаад өгчихөөд яаж хамтарч ажиллах гээд байгааг нь ойлгохгүй байна. Энэ сургуулийн сурагчид бо­лоод багш нарын эрх аш­гийг Сарантуяа захирал зөрч­сөн хэрнээ ажлын байраа тавьж өгч чадахгүй, иргэний хариуцлага гаргаж чадахгүй байгаа нь үнэхээр харамсалтай байна” гэв.
Хөдөлмөрийн тухай хуулиа­­раа тус сургуулийн багш нарын ажил хаялт нь хууль бус. Харамсалтай нь, багш нар захиралтайгаа ойлгол­цохгүй байгаагаас хүүхдүүд олон хоногоор хичээлдээ сууж чадахгүй ийнхүү хохирч байна. Гэвч багш нарын хандлагаас харахад тэд өөрсдийн эрх ашгийг нэн түрүүнд тавьж буй бололтой.  

0 Сэтгэгдэл
Hamt olnii sanal davuu,ter teneg zahiral avgaig huuj yvuulaach.
BUGDIIN NIHOOGOOD HALAAD YWUUL OROND NI SHINE ZALUU BAGSH AWAH HEREGTEI....
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан