Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Их, дээд сургуулиудыг аттестатчилж дуусчээ
Их, дээд сургуулиудыг аттес­тат­чилах ажилдаа шуурхайлан ор­сон БСШУЯ-ныхан хонх нь дуу­гарахаар дамар нь таг гэдэгчлэн таг чиг байх болов. Уг нь энэ удаад аттес­татчилалд хамрагдаж буй 31 сургуулийн тэнцсэн эсэх дүнг өн­гөрсөн сарын 31-нд танилцуулах ёс­той байлаа. Гэвч сургуулиудаа хуга­цаанд нь аттестатчилж амж­сангүй гэдэг шалтгаанаар энэ са­рын 3-ныг хүртэл хугацаагаа сун­гасан. Гэсэн ч таг чиг хэвээр. Энэ талаар БСШУЯ-ны холбогдох мэр­гэ­жилтнээс нь тодруулахад “31 сур­гуулийг аттестатчилах ажилд 10 га­руй комиссын багийнхан орон ну­тагт хүртэл очиж ажилласан бай­гаа. Ямартай ч аттестатчилж дуус­сан. Гэхдээ салбарын сайдад нэгдсэн мэдээллээ өгсний дараа хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх ёстой байдаг. Тэгээд ч мэдээллүүдээ нэгтгэж хурал хийгээгүй байна. Хэдийд хуралдах нь ч тодорхойгүй байна” гэлээ. Тэгэхээр холбогдох мэргэжилтнийх нь хэлж байгаагаар бол их, дээд сургуулиудаа аттестат­чилж дуусчээ. Өмнө нь, бид энэ талаар мэдээлэл авахад “Өмнөх жилүүдийнхийг бодвол сургуулиуд өөрсдийн гэсэн байртай болсон байна. Үзүүлэлтүүд нь ч сайжирч. Гэхдээ энэ удаад хаалгыг нь барих сургууль ч байна. Эцсийн дүн нь хараахан гараагүй байгаа болохоор нэрийг нь хэлэх боломжгүй” гэж байсан. Ингэхэд БСШУЯ-ныхан энэ мэт хурлаа цаг тухайд нь хийлгүй ажилдаа хойрго хандаад байна уу эсвэл хаалга барих магадлал өндөртэй сургуулиуд ажлыг нь хойш нь чангаасан уу гэдэг нь удахгүй тодорхой болно биз. Гэхдээ их, дээд сургуулиуд элсэлтээ авч эхлэх гэж байгаа энэ цаг үед аль сургуулиуд аттестатчилалд тэнцсэн нь хүүхэд залууст хамгийн хэрэгцээтэй мэдээлэл нь байгаа болов уу.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан