“DAYAN SHONKHOR CUP 2025”
Шууд:Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол /2025.12.08/
Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэлнэ
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 км авто зам барина
Ойрын өдрүүдэд хүйтний эрч суларна
"ЭТТ-АРХИВ" ҮҮССЭНИЙ 12 ЖИЛИЙН ОЙ БОЛЛОО
Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг баталлаа
ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Үер уснаас сэргийлэхийг анхааруулав
Гол мөрний сав газарт нутаглаж буй малчид, хөдөлмөрчдийг үер усны аюулаас болгоомжилж хуурай сайр, гуу жалгын ойролцоо болон ам тосох зэргээр бууж суурьшихгүй байхыг Ус цаг уур, орчны хүрээлэнгээс анхаарууллаа.
Энэ сард Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Бэлтэс, Эг, Хангай нурууны арын Идэр, Хануй, өврийн Богд, Завхан, Түй, Хэнтэй нурууны баруун хажуугаас усжих Туул, Тэрэлж, Хараа, Ерөө, ар, зүүн хажуугийн Онон, Хэрлэн, Сэлэнгэ мөрөн, Орхон голын дагууд болон Монгол Алтай нуруунаас эхтэй Ховд, Булган зэрэг голын усны түвшин олон жилийн дундаж түвшнээс 20-55 см бага байх төлөвтэй байна. Харин Орхон голын дунд хэсэг болон Их Хянганы нуруунаас эхтэй Халх голын дагууд олон жилийн дундаж түвшнээс 10-20 см ахиу бусад голын хувьд олон жилийн дунджийн орчим байх болно.
Хэдийгээр ихэнх томоохон гол мөрний усны түвшин 8 дугаар сарын олон жилийн дунджаас бага, түүний орчим байх хэдий ч сарын зарим өдрүүдэд гол мөрний усны түвшин тухайн хугацаанд орсон хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан огцом нэмэгдэж, олон жилийн дунджийг давж, богино хугацаанд үерлэн үерийн түвшинд хүрч, цөөхөн хоногоор үерлэж болзошгүй ба түр зуурын аадар борооны улмаас хуурай гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх аюултайг анхааруулж байна.
0 Сэтгэгдэл
























