Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Солонгос улсын Засгийн газраас олгодог тэтгэлгийн програм
GKS (Global Korea Scholarship) хөтөлбөр

БНСУ-ын Боловсролын Яамнаас гадаадын болон дотоодын оюутан залууст зориулан зарлаж буй БНСУ-ын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийг яамны бодлого хэрэгжүүлэгч байгууллага болох тус улсын Олон Улсын Боловсролын Хүрээлэн хариуцан хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөр нь 2010 оноос эхлэн хэрэгжиж ирсэн бөгөөд ‘Global Korea Scholarship’ хөтөлбөрөөр дамжуулан БНСУ-ын их дээд сургуульд суралцах тэтгэлэгтэй холбоотой бүхий л хөтөлбөрийг нэгтгэн улам өргөжүүлэхийг зорилт тавин ажиллаж байна.
 
"GKS (Global Korea Scholarship)" хөтөлбөр нь боловсролын солилцоог өргөжүүлж чадварлаг боловсон хүчнийг бэлтгэснээрээ дэлхийн боловсролын хөгжил болон олон улсын энх тайванд хувь нэмэр оруулахыг зорьж байна. Нэн ялангуяа БНСУ-ын засгийн газар нь боловсон хүчний хөгжил, боловсролын салбарт хуримтлуулсан арвин туршлагадаа тулгуурлан хөгжиж буй орнуудын ирээдүйн чадварлаг боловсон хүчнийг сурган бэлтгэх мөн тухайн орнуудтай хамтран ажиллах арга замыг эрэлхийлэн хайж байна.
 
GKS нь бакалавр, магистр, докторын зэрэгт суралцах боломжийг нээн засгийн газрын урилгат тэтгэлгийн хөтөлбөр болох KGSP (Korean Government Scholarship Program), их дээд сургуулиудын хамтын ажиллагаанд үндэслэн дотоодын их дээд сургуульд суралцаж буй солилцооны оюутны тэтгэлэгт хөтөлбөр, дотоодын их дээд сургуульд хувийн зардлаар суралцаж буй шилдэг оюутны тэтгэлэгт хөтөлбөр, голлох орнуудын их дээд сургуулийн оюутнуудыг урьж дадлагажуулах хөтөлбөр зэргийг хэрэгжүүлж байна.

     GKS-ийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах оюутны тоо болон журам нь Сологосын засгийн газраас тогтоодог учир тухайн нөхцөл байдлаас шалтгаалан өөрчлөлт гарч болно.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан